БНХАУ-ын 14 дэх удаагийн Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дээд хурал /CPPCC/-ын гуравдугаар чуулган өнөөдөр /2025.03.10/ өндөрлөлөө.
Нийт 2000 гаруй төлөөлөгч Бээжин хотноо цугларч, 2025 онд "том дүр зураг"-д анхаарлаа хандуулан, эв нэгдлийг гүнзгийрүүлэхийг уриаллаа. Ардын их хурлын ордонд болсон хаалтын ажиллагаанд Ши Жиньпин дарга болон бусад албаны хүмүүс оролцсон. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Ван Хунин энэ удаагийн чуулга уулзалт үр дүнтэй байсан гэдгийг хаалтын арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ, "Бид өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, чанартай хөгжлийг ахиулах, ард түмний амьжиргааг хамгаалах, сайжруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, судалгаа хийж, санал, санал дэвшүүлэх ёстой. Бид эв нэгдлийг гүнзгийрүүлэхийн тулд өндөр чанартай зөвшилцөл, санал хүсэлтээр том дүр зурагт анхаарч, иргэдэд үйлчлэх ёстой" хэмээн зөвлөлийн гол зорилгыг дахин сануулжээ.
Тус улсын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /NPC/ жил тутмын чуулган Мягмар гаригт /2025.03.11/ хаалтаа хийнэ. Хятадын 2025 оны гол зорилтуудыг дурдвал:
- Эдийн засгийн өсөлтөө 5 орчим хувьд хүргэх зорилт тавьж байна
- 12 сая гаруй ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна
- Хэрэглээний үнийг өсөлтийг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан
- Эдийн засгийн алдагдал, ДНБ-ий харьцааг дөрвөн хувь орчим байхаар тогтоосон
- 2025 оны төсвөөс 735 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ
Холбоотой мэдээ