Украинаас нүүр буруулаагүй андууд

Украинаас нүүр буруулаагүй андууд

Украинаас нүүр буруулаагүй андууд

АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдсоноор Украинд үзүүлэх тусламжуудыг зогсоож, тагнуулын мэдээлэл хуваалцахаа больсон. Энэ нь дайн эхэлснээс хойш АНУ-ын дэмжлэгт ихээхэн түшиглэж байсан Украины хувьд хүндхэн сорилт болоод буй. Тэгвэл Трампийн шийдвэрээс үл хамааран Украинаас нүүр буруулаагүй үлдсэн ямар ямар улс байгааг энэхүү нийтлэлээр онцолж байна.

Юун түрүүнд Европын холбоог нэрлэж байна. Европын холбоо тивийн батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, цэргийн чадавхийг нэмэгдүүлэх таван хэсгээс бүрдсэн төлөвлөгөө гаргажээ. “Европыг дахин зэвсэглэх нь” төлөвлөгөөний хүрээнд Европын батлан хамгаалахын зардлыг 800 тэрбум евро хүргэхийн зэрэгцээ Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

800 тэрбумын зорилгодоо хүрэхийн тулд Европын холбоо:

  • Төсвийн дүрэм журмыг зөөлрүүлэх замаар гишүүн орнууд батлан ​​хамгаалах салбартаа илүү их мөнгө зарцуулахыг нь зөвшөөрнө.
  • Цэрэг армидаа хөрөнгө оруулахад нь туслах зорилгоор улс орнуудад 150 тэрбум еврогийн зээл олгоно.
  • Хувийн компаниудыг батлан ​​хамгаалахын төсөлд хөрөнгө оруулахыг дэмжинэ.

Гишүүн орнууд цэрэг армидаа хөрөнгө оруулалт хийснээр Украинд үзүүлэх дэмжлэгээ эрс нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

"Хэрэв гишүүн орнууд батлан ​​хамгаалах зардлаа дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувиар нэмэгдүүлбэл дөрвөн жилийн хугацаанд ойролцоогоор 650 тэрбум еврогийн санхүүгийн орон зай бий болно" гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен хэлжээ. Одоогоор Европын холбооны цөөнгүй орны батлан ​​хамгаалах зардал нь НАТО-гийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас доогуур байна.

800 тэрбумын зорилгоос гадна Европын холбооны гишүүн хэд хэдэн орон тусдаа Украинд 15 тэрбум евро буюу 16.3 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ амласныг Европын зөвлөлийн дарга Антонио Коста гуравдугаар сарын 6-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэв. Гэхдээ чухам аль аль улс гэдгийг Коста зарлаагүй байна.

Хоёрдугаарт, Норвеги улс 2025 онд өөрийн батлан хамгаалахын зардлаа өсгөхийн хажуугаар Украинд үзүүлэх цэргийн тусламжаа хоёр дахин нэмэгдүүлж, 7.8 тэрбум ам.доллар болгохоо амлаад байна. Энэ талаар тус улсын ерөнхий сайд өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн бөгөөд Норвегийг сүүлийн 80 жилд тохиогоогүй ноцтой үетэй тулгараад буйг онцолсон юм. Баялгийн сангийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Норвеги улс Украины санхүүжилтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 35 тэрбум норвеги крон байна гэж төлөвлөсөн боловч үүнийгээ 85 тэрбум крон буюу 7.8 тэрбум ам.долар болгосон аж.

Норвеги улс Европын холбоонд нэгдээгүй боловч НАТО-гийн нэг хэсэг юм.

Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх санааг тус улсын парламентын гишүүд дэмжиж байна. Тухайлбал, тус улсын сөрөг хүчний Батькивщина намын Володимир Кабаченко энэ алхмыг сайшааж буйгаа илэрхийлээд, "Хэрвээ Норвеги улс иргэдийнхээ амь насыг хамгаалахыг хүсвэл тэдний хийх цорын ганц зөв зүйл нь Украинд мөнгө өгөх явдал" гэжээ.

Гуравдугаарт, Франц улс Оросын хөрөнгийн хүүг ашиглан Украинд дахин 195 сая еврогийн зэвсгийн тусламж үзүүлэх болжээ. Энэ мөнгийг Францаас Украинд өгсөн "Мираж 2000" сөнөөгч онгоцонд 155 мм-ийн их бууны сум, гулсмал бөмбөг хийхэд ашиглана. Францын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну энэ талаар ярилцлага өгөхдөө "AMX-10RC" зэрэг зарим хуучин хуягт байлдааны машинуудаа Украинд өгөхөөр төлөвлөж байна гэв.

Дөрөвдүгээрт, Скандинавын болон Балтийн орнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхээ өнгөрсөн сард амласан. Тодруулбал, дайны гурван жилийн ойн өдөр Скандинавын болон Балтийн орнуудын удирдагчид Киевт айлчилж, Украиныг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн. Энэ үеэр Финланд, Латви, Литва, Дани, Эстони, Исланд, Норвеги, Шведийн ерөнхий сайд нар Украины ерөнхийлөгч Зеленскийтэй хамтарсан мэдэгдэл хийжээ. "Дайн Европын болон Атлантын далай дамнасан аюулгүй байдалд урт хугацааны нөлөө үзүүлнэ" гэж тэд мэдэгдсэн. Мөн Украинд тоног төхөөрөмж, сургалтын тусламж үзүүлнэ гэв.

Хамтарсан мэдэгдлээс гадна Дани улс тусдаа Украинд 280 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ амлажээ. Үүнийхээ дараа хүмүүнлэгийн тусламж болон сэргээн босголтын ажилд 37 сая ам.доллар зарцуулах нэмэлт амлалт өгчээ.

Харин Шведийн засгийн газар Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, тэр дундаа Шведэд үйлдвэрлэсэн "RBS 70", "Tridon Mk2" зэргийг худалдан авахад зориулж 1.2 тэрбум швед крон буюу 113 сая ам.долларын тусламж амлаж байгаагаа зарлав.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, THE GUARDIAN, DHAKA TRIBUNE, KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-11 66.181.183.70

эцсийн эцэст хэн нь дайн хийгээд байгаа нь тов тодорхой байгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.121

Хэн,,,

Avatar

Нэргүй 2025-03-11 66.181.184.70

Чамайг хүн зодоод байхад чиний нөхөд чамд тусалбал тэд дайн хийх хүсэлтэйдээ л чамд туслаж бгаа болж таарах уу ?!
Орост өөрөөсөө илүү хайртай солиотой монголчуудын нэг нь лав чи мөн юмаа !!!

Avatar

Нэргүй 2025-03-11 202.9.41.42

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-03-11 185.220.101.53

Шар цэнхэр өнгийн мөнгө гуйсан цаасны хайрцаганд мөнгө хийвэл мөнгө чинь бохир арчих цаас болно гэсэн утгатай зураг байна, ккк

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.121

Эмээ уугаагүйл байна уу,,,,

Avatar

Нэргүй 2025-03-11 85.239.61.136

нүүр буруулаагүй энэ тэр Украйны гараар ард түмний цусаар турхирч ийм бдалд хүргэсэн Украйн мөрөөрөө байсан бол газар нутаг нь бүрэн бүтэн амар тайван бх бсн ард нь шургаж шрүпдэж бид туслана гэж хошигруулж одоо бүр бүрэн хядаж дуустал нь зэвсэглэх гж бн дайныг Нато өдөөсөн

Avatar

Нэргүй 2025-03-11 66.181.191.45

Новарын гужаагийн хурлийз шарлийз дөрлийзүүд ээ зеленский зүйл дууссаан сармис шаахайнууд аа

Avatar

Нэргүй 2025-03-11 103.212.162.29

золиос болж байгаа улс нь Украйн.Гэхдээ зүгээр бууж өгнө гэж байхгүй л боловуу.Өчнөөн хүн газар нутгаа алдаад байгаа нь украйнчуудыг эх орноо эцэстээ хүртэл хамгаалан тэмцэнэ гэдэгт итгэж байна. Дайн дөрөвдөх жил рүүгээ орлоо. Магадгүй хэдэн жил ч байж болно. Эцэстээ Украйн ялах нь тодорхой…

Avatar

Нэргүй 2025-03-11 104.244.73.193

Барууны паблик угаалгын газруудад шар цэнхэр өнгийн цаас наагаад байдаг нь "Мөнгө угаах" гэсэн утгатай байсныг нөөбаар уяахуяа тролл шаахайнууд мэддэггүй байсан юм билээ, ха ха ха

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.220

Тэгээд ,,,,тэрийг нь мэдээд,,, чи яасан юмбээ,,,,гэгээрэлд хүрээ юу,,,мөнгөтэй өнгөтэй болоо юу,,,,,,ухаантай болоо юу,,,,

Avatar

Нэргүй 2025-03-11 45.141.215.80

Салга толгойт гуайд шар цэнхэр өнгийн шалны алчуур өгнөө, салга нүүрээ арчиж байгаарай, шаал халтар орк царайтай юм билээ, ккк

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.220

Зайлуулдаа,,,,, чи,,,,чааваас,,,,мөн чиг ядарсан юм бичнээ,,,гавлын хайрцаг дотор нь гар нүүр угаасан,,,нус цэртэй саарал угаадас цэлэлзэж байдаг юм болвуудаа,,,тархи гээч юм чамд лав л байхгүйлдээ,,,,,,,

Avatar

Нэргүй 2025-03-11 185.220.101.16

Салга толгойт гуайн тархи гэж харин шар цэнхэр өнгийн өмхий я*****с байдаг биз, ккк

2 1
Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.220

Хннннн,,,,гях,,,гяхх,,гяхх,,,,үнэхээр л угаадас цэлэлзүүлсэн гавалтай юм байнаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,

0 1
Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.91.30

Гахх украйны фашистууд сүйрлээшдээ новарын гужаагийн хурлийз шарлийз дөрлийзүүд ээ

Avatar

Нэргүй 2025-03-11 193.189.100.206

Хэрвээ шар цэнхэр өнгө харагдвал мөнгө нэхэж байна гэсэн үг шүү! гэдэг нэршил Европ Америкт гарсан байна лээ, ккк

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.93.112

Тэгээд,,,,,,

Avatar

зочин 2025-03-11 66.181.160.122

Нэн яаралтай цөмийн зэвсэгтэй л болох хэрэгтэй ..Хэнийч баталгаа , тусламж дэмжлэгт найдах хэрэггүй ..
Тэгэж ярих юм бол дайнаас өмнө Украйнчуудын хамгийн их итгэж байсан улс нь Оросууд шүү дээ….

Avatar

Нэргүй 2025-03-11 45.84.107.55

Нацист алиалагч Зеляд гоомоо фашист Рютте, фашист өлөгчин Урсула, фашист петух Макрон, экс фашист Шольц, хулгайч фашист Стармер, хулчгар фашист Трюдо, педо фашист Туск мэтийн ЛГБТ амьтад л үлдсэн дээ, ккк

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.199

Гях,,,гяхх,,,гяхх,,,,чи,,,,эмчилгээгүй ээ,,,,шавар эмчилгээнд нэг ороод үздээ,,,,эртхэн шиг,,, газар шороондоо дасаж байсан чинь дээр юмшигээ,,,,гях,,,гяхх,,гяхх,,,

Avatar

Лхагва очир 2025-03-11 103.212.118.35

норвеги улс украйнд туслаж байгаа юм биш өөртөө туслаж байгаа . дайналь болох удаан үргэлжлэх нь норвеги улсад ашигтай. Ө/Х орсын хий нефть европт шууд очихгүй байх нь новегийн хувьд бөөн ашиг
аливаа улс энгиж л өөрийн эрх ашгийг дээгүүр эхний эгнээнд тавьж байдаг. Бүр бусдын үхлээс ч дээгүүр тавьж бна. үүнийг ардчилалын төлөө хийж байгаа гэж итгэх бодох нь зүгээр л эрэгцүүлэн бодох чадваргүй бусдаас сонсноо зөвхөн цээжлэх л адгуусны цөнтэй нөхдийн үйлдэл

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.199

За ,,,,,чи,,,,,,, битгий хуцаад бай,,,,

Avatar

Өвгөн Балдан 2025-03-11 103.212.117.11

Бусдын үзэл бодлыг нохой хуцахаас доогуур хүлээн авч байгаа та өөрийгөө басан доромжилсон гэсэн үг.

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.199

Чи ч гэсэн,,,битгий хуцаад бай,,,,зайл,,,арил,,,,,сарни,,,,гэвэл чи яахуу,,,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.113

Трамп Украинйг зарчихлаа

Avatar

УНШИГЧ 2025-03-11 43.242.242.141

ХАА ХОЛЫН УКРАЙН, ХАЯАН ДАХЬ ОРОС. ТЭГЭЭД Ч КРЫМ ДОНБАС ЧИНЬ ОРОСЫН НУТАГ БИЗ ДЭЭ? ТЭГЭЭД Ч АЗОВЫН БАНДЕРЧУУД НАЦИ НАР ЧИНЬ МОНГОЛ ТИПАЖУУДЫГ ҮЗДЭГГҮЙ РАСИСИТ НАР БАДАГ ЮМ Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.113

Монголын нутаг Оросын нутаг уу?

Ах нараа ирвэл цэцэгтэй угтья!!!

Avatar

Нэргүй 2025-03-11 202.9.47.65

**

Avatar

МОНГОЛ 2025-03-11 202.9.47.1

Европ ч гэж Оросын хөрөнгийг царцааж идэх гэсэн Оростой зодолдуулах сонирхолтой шуналын туламнууд юмаа да

Avatar

мн 2025-03-11 202.70.40.115

ЕХ украйнд з****г өгөөд л алалцуулаад байх юм. Харин өөрсдийнхөө цэргүүдийг оруулж оросуудад хядуулбал европчууд нэг юм ойлгож дайн гээчийг биеэрээ мэдрэх болно. Европын цэргүүдийн байлдах юм бол Оросууд гзарын хөрсётэй тэгшилнэ дээ. Цогцсыг нь газрын хөрстэй хольж хутган цогцос олдохгүй сураггүй болсон цэргүүдийн тоо л нэмэгдэх байхдаа.

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.199

Эмээ уу,,,дебыь бидда,,,

Avatar

ЗОЧИН 2025-03-11 202.9.41.59

ЕВРОПЫН 27 ОРОН ӨӨРИЙН ЗЭВСЭГЛЭЛД БАЙГАА ХУУЧИРСАН БҮХ ЗЭВСЭГЭЭ УКРАЙНД ӨГВӨЛ ОРОСЫГ БУУЛГАХАД ДӨХӨМ БОЛНО. СЛАВА УКРАЙНА.

Avatar

Нэргүй 2025-03-11 66.181.176.171

udahgui ukrain gazartai tegsherne

Avatar

Нэргүй 2025-03-11 202.131.227.134

Нутаг орноо гаднаас ирсэн түрэмгийлэгчээс хамгаалж, орших, эс оршихоо үзэж байгаа улс шүү дээ, Украйн.

Avatar

Нэргүй 2025-03-11 202.131.242.131

Iim maluudtai neg ulsad amidarch baigaa gekheer gutrakh yumaa

Avatar

Нэргүй 2025-03-11 66.181.161.6

Naaduul chin aguu Putin gedeg bsan chin odoo nemeed aguu Tramp gedeg bolson bn lee..Americiin niislel ali hotiig ch medehgui languunii garuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж