Төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Ньюс агентлаг 2025 оны гуравдугаар 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурна. Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -4-6 хэм, өдөртөө -2-4 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7-9 хэм , өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6-8 хэм, өдөртөө -2-4 хэм хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23-28 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2-3 хэм дулаан, бусад нутгаар -4-9 хэм хүйтэн байна. Өдөртөө бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -10-15 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 3 хэм дулаан байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж