Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгав

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгав

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгав

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүд олон таарсан тул бүртгэлийг сунгаж, энэ сарын 14-ний өдрийг дуустал бүртгэхээр болсон. Тиймээс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 2.8-аас дээш голч дүнтэй оюутнууд E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Мөн тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, сүүлийн нэг жилийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.

 "Оюутан цэрэг" хөтөлбөрийг анх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачилсан байдаг. Тус хөтөлбөрт хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ бие, сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзэл өөртөө шингээж авах ач холбогдолтой талаар сургалтад хамрагдаж буй оюутнуудын төлөөлөл онцолж байв.

Өнгөрсөн жилийн “Олон улсын оюутны эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд оюутан, суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тогтоохоор санал, асуулга, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулсан. Үүний үр дүнд тулгарч буй автобусны зорчих карт, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, шалгалтын үер ашиглах 24 цагийн номын сан, E-Моngolia систем дахь оюутны цахим бүртгэл, цагийн ажил, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэх зэрэг асуудлуудыг тодорхойлжээ. Оюутнуудад тулгарч буй асуудлыг шийдэхээр Монгол Улсын Засгийн газрын “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд тус тогтоолын гуравдугаар заалтаар "Оюутан-цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах, цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500-д хүргэхээр тогтсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж