Бартаат замын авто ралли уралдааны маршрутыг танилцуулна

Бартаат замын авто ралли уралдааны маршрутыг танилцуулна

Бартаат замын авто ралли уралдааны маршрутыг танилцуулна

“Торгоны зам-2025” авто ралли олон улсын уралдааны маршрутыг өнөөдөр \2025.3.10\танилцуулна.


Энэхүү авто раллист уралдааныг Орос, Казахстан, Узбекистан гэх гурван улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 2009 оноос зохион байгуулж эхэлсэн. Харин Монгол Улсад 2019, 2024 онуудад энэхүү тэмцээн амжилттай болсон. Жил бүр зохион байгуулагддаг олон улсын бартаат замын уралдаанд мэргэжлийн тамирчид болоод сонирхогчид оролцох боломжтой. Монгол тамирчид ч мөн эх орондоо тус уралдаанд оролцох боломж энэ жил дахин бүрдэж байна. Тэмцээнд оролцохын тулд албан ёсны бүртгэлийн маягтыг бөглөсөн байх ёстой бөгөөд жолооны үнэмлэх болон уралдаанд шаардлагатай бусад бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой.

Мөн техникийн болон өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай юм. Энэ удаагийн авто ралли уралдаан нийт дөрвөн төрлөөр долдугаар сарын 12-22 ны өдөр болно. Тодруулбал, мотоцикл, дөрвөн дугуйт, жийп, том оврын машин зэрэг төрөлтэй.

“Торгоны зам-2025” авто уралдаан нь Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрнө. Ингэхдээ тамирчид нийтдээ 5500 км замыг туулах бөгөөд Алтайн уулсад буюу далайн түвшнээс дээш 2500 метр өндөр уулархаг бүсэд барианд орохоороо онцлогтой.

2019 онд Монголд болсон авто ралли уралдаан түүхэнд үлджээ. “Торгоны зам-2019” авто раллид 40 улсын 97 тамирчин 54 автомашин, 16 том оврын ачааны машин оролцохоор бүртгэгдсэн нь тус тэмцээний түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Тус тэмцээнд Монголын хоёр тамирчин оролцож байсан. Харин “Торгоны зам-2024” авто уралдаанд 30 улсын 278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцож Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор Монгол Улсад нэвтэрч Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын нутгаар дамжин Улаанбаатар хотод барианд орсон түүхтэй. Монгол Улсаас Г.Галманах, П.Мөрөн нар тус авто раллид амжилттай уралдаж байсан бол энэ жил олон монгол тамирчид тус олон улсын уралдаанд оролцох төлөвтэй байгаа аж.

Э.АРИУНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж