Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн өнөөдөр /2025.03.10/ Улаанбаатар хотноо эхлээд байна. Монгол, Орос, Хятад, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, Узбекистан, БНСУ зэрэг нийт 12 орны төлөөлөл энэхүү зөвлөгөөнд оролцож, өнөө жил төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцохын зэрэгцээ дэлхий дахин эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй энэ эгзэгтэй үед хэрхэн ачаа тээврийн хэмжээг бууруулахгүй байхад анхаарч ажиллах талаар бодлого боловсруулах аж.
Монгол Улсын хувьд төмөр замаар тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалууд барих, ашигт малтмалын томоохон ордуудын бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ төмөр замууд барих ажлуудыг үе шаттай эрчимтэй хэрэгжүүлж байна.
Энэ зорилгоор Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх ажлыг нэн түрүүн хийж хэрэгжүүлж байгааг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр онцоллоо.
Тухайлбал, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 234 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Энэ ажил хэрэгжсэнээр жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болно. Мөн Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр олон арван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ.
Цаашдаа үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттай барих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх юм.
Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридороос гадна Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр “Улаанбаатар төмөр зам”-ын төв коридорын ачааллыг тэнцвэржүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр хурдан шуурхай нэвтрэх боломжтой болох аж. ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлнэ.
Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50,6 сая тонн, 2050 онд 90,7 сая тонн болж өснө.
Тэрчлэн тус нийгэмлэг дүрмийн сангаа 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хүчин чадлаа өсгөжээ.
Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 2024 онд 33.4 сая тонн ачааг тээвэрлэсэн нь хүчин чадлаасаа даруй 20 хувиар илүү ачааг тээвэрлэсэн байна. 2030 онд 50.6 сая тонн ачааг тээвэрлэхийн тулд тус төмөр замаар тээвэрлэх боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос замтай болох, цахилгаанжуулах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Дэлхийн төмөр замуудын хөгжлийн чиг хандлага ямар байна, түүнд хүрч хөгжиж байж тавьсан зорилтдоо хүрч ажиллах боломжтойг холбогдох албаны хүн энэхүү зөвлөгөөний үеэр онцоллоо.
Одоогоор “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь нийт 21 төрлийн ачааг тээвэрлэдэг.
Ачаа тээврээс өнгөрсөн хугацаанд алдагдал хүлээж ирснийг тарифт өөрчлөлт оруулснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүнс болон нефтийн бүтээгдэхүүнээс бусад тарифыг өөрийн өртгөө нөхөх хэмжээнд ашигтай болгож, чаджээ.
Сануулахад, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж 2024 онд 3144-т хүрсэн нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж буй аж. Зөвлөгөөн Улаанбаатар хотноо тав хоног үргэлжилнэ.






Г.ХОРОЛ
Нэргүй 2025-03-10 202.126.91.128
ОРОСУУДТАЙ МОНГОЛЫН ТОМОР ЗАМ ХАМТАРСАНААС БОЛЖ ХАМГИЙН ХОЦРОГДСОН МОНГОЛЧУУД ДАНГААРАА АВААД ЯВСАН БОЛ МОНГОЛЫН ХОГЖЛООС ХОЦРОХГУЙ БАЙСАН БАС БАТТУЛГА ГЭЖ МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНЫГ ТОР ЗАСГИЙН ТОЛГОЙД ГАРГАСНААС БОЛЖ МОНГОЛЫН ТОМОР ЗАМЫН ХОГЖИЛ ИХ Ч ХОХИРОЛОО ПУТЛЕР БАТТУЛГАТАЙГАА НИЙЛЖ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААЖ МОНГОЛЫГ БАЙНГА ТУЛШ ЭРЧИМ ХУЧЭЭР ШАНТААЖИЛЖ ДАРАМТАЛЖ ИРЛЭЭ УРД ХОРШ Л АМИНД ОРЖ БАЙНА УРД ХОРШТЭЙГОО АМ ХЭЛЭЭ ЗОВ ОЛООД БАЙВАЛ ДАЖГУЙ Л БАЙНА
Нэргүй 2025-03-10 202.126.91.128
ОРОСУУДТАЙ МОНГОЛЫН ТОМОР ЗАМ ХАМТАРСАНААС БОЛЖ ХАМГИЙН ХОЦРОГДСОН МОНГОЛЧУУД ДАНГААРАА АВААД ЯВСАН БОЛ МОНГОЛЫН ХОГЖЛООС ХОЦРОХГУЙ БАЙСАН БАС БАТТУЛГА ГЭЖ МЭРГЭЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНЫГ ТОР ЗАСГИЦН ТОЛГОЙД ГАРГАСНААС БОЛЖ МОНГОЛЫН ТОМОР ЗАМЫН ХОГЖИЛ ИХ Ч ХОХИРОЛОО ПУТЛЕР БАТТУЛГАТАЙГАА НИЙЛЖ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААЖ МОНГОЛ БАЙНГА ТУЛШ ЭРЧИМ ХУЧЭЭР ШАНТААЖИЛЖ ДАРАМТАЛЖ ИРЛЭЭ УРД ХОРШ Л АМИНД ОРЖ БАЙНА УРД ХОРШТЭЙГОО АМ ХЭЛЭЭ ЗОВ ОЛООД БАЙВАЛ ДАЖГУЙ Л БАЙНА
Нэргүй 2025-03-10 103.57.92.180
Ээээ орос агаа нар чинь хийлгэхгүй дээ. долоосон ч зөвшөөрөхгүй
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-03-10 66.181.190.15
Барьчих юм шиг солиороод зогсохгүй хийж чадахгүй худлаа бурсанаа мэдээд нуух санаатай оросруу чихэх гэж үзэж байна.Үнэн Бүтэхгүй оркууд .Үнэхээр хүн хүч, хөрөнгө мөнгөнөөс гадна , зам төмөр гээд бүгд хөршүүдээс хамаарах нь гарцаагүй.замын царигаас хамаарч оросоос уу? хятадаас ? орк Дэлгэрсайханы амнаас өмхий хий гаруут бүтчихдэг ажил биш. хэдэн мянган км зам төмөрий хэдийд хэн авна гэж бэлдэхэв .Тэгэж сэтгэх тэнэг ч байхгүй ээ. Наймаа хийх гэрээ хэлцэл хийж албажуулнаас хойш л үйлдвэрлэнэ
Нэргүй 2025-03-10 66.181.191.193
энэ мэт топ өлөн хулгайчууд л попрох гэж
зочин 2025-03-10 66.181.188.40
Үхсэн ацных нь 4600 км төмөр зам барих вэ? 200 км Дархан-Улаанбаатарын авто замаа 6 жил ухандаж хийгээд одоо хүртэл гүйцэд дуусаагүй байгаа биз дээ.
Нэргүй 2025-03-10 202.21.125.22
Үүнээс цааш нэмж барих замуудаа УБТЗ биш Монголын ТЗ-аар хийлгэхээ мэдэж байгаа гэж найдая. Гэхдээ жишээ нь баруун босоо тэнхлэгийн замаар ямар бараа зөөх вэ. Тувагийн нүүрсийг хятад руу зөөж манайхтай өрсөлдөх үү. Ийм төслийг манайх хэрэгжүүлэх нь зөв юм уу
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-03-10 66.181.190.15
кккв.Хий хоосон мөрөөдлөөр хэдий болтол иргэдээ хуурах төр засаг вэ? Иргэд нь ч хууртах амархан юм. Үхсэн элэнцгээрээ МТЗ корпорац хийхэв дээ. Мөнгө ч үгүй ажиллах хүч ч байхгүй. Зам тээврийн сайд ухаантай мал Дэлгэрсайхан нь юун бүтээн байгуулалт хийх орон тоогоо цомхотгоно гэж байна ш дээ
ёстой л үнэн дээ 2025-03-10 66.181.190.15
Малнаас ялгаагүй Дэлгэрсайхан мэтэд итгэдэг хар масс нь монголоор дүүрэн гээд боддоо
Нэргүй 2025-03-10 66.181.189.136
Дэлгэрсайхан Чойжилсүрэн Номин Ж.Энхбаяр Наранбаяр мэтийн ашиг сонирхлын зөрчилтэй 5 сайдаа огцруулахгүй бол Золбин Данх өөрөө зайлна шүү
Нэргүй 2025-03-10 2.217.73.55
4600 км. төмөр зам аа ?? Барих ч барина л даа Монголчууд зам тавьж сураад байгаа Чухам хаанаас хаа хүрэх гээд байна аа 46000 км … УБ аас баруун хил хүргээд казакаар дамжаад баруунд гардаг замтай болчихвол ч …. Баруунаас ачаа 7 хоногт монголд ирдэг болчихвол
zochin 2025-03-10 76.130.42.82
Choibalsan hoiin tumur zam tasarhai chigeeree zuun jil damjlaa.Yariad l bna yariad l bna,hezee tuv zamtaigaa holbogdoh yum b** med.ug ni 400, 500 km gazar bor undurtei holbohod
Нэргүй 2025-03-10 66.181.177.144
УБТЗынхаа тарифийг шинэ ТЗуудтай адилхан болгохгүй бол бүтэхгүй шүү УБТЗ монгол улсад ямар ч татвар төлдөгүй компанитай шинэ ТЗууд бүх татвараа төлөөд яаж өрсөлдөх юм бэ Тэнэгүүд минь УБТЗ аа Оросоос салга эсвэл Монгол улсын хуулийн дагуу ажиллуул
Нэргүй 2025-03-10 202.55.188.105
ЭНЭ ОФФШЧИНЬ ХУЛГАЙЧ УЛСААСДИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ НОВШООС ТӨМӨР ЗАМАА АВ ДАА !!! .БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛЫН ТӨМӨРИЙН ХҮДЭРИЙГ ЗӨӨЖ ДУУСЧ БНА . БАЯЛАГ БҮХ АРД ТҮМНИЙХ ШҮҮ ОДОО ЗАЙЛ ҮЗ
Нэргүй 2025-03-10 202.126.88.106
Хулгхйч х***а манж хог шааруудыг нас төр-с далд ору2л
Зочин 2025-03-10 66.181.188.145
Хамаг газрын баялгаа хэдэн боомтоор урсгаад л дуусах юм байна дөө. Үйлдвэр байгуулаач ээ. Нефть, төмөр боловсруулах, барилгын материал болон бусад үйлдвэр олноор байгуулах хэрэгтэй байна. Газрын баялгаа зөөсөөр байтал үр хүүхдүүд ирээдүй хойчид маань юу үлдэх вэ?.
Нэргүй 2025-03-10 139.5.216.43
ANUSDI80955877
Нэргүй 2025-03-10 139.5.217.106
Үхсэн ацных нь 4600 км бэ тэнэг дуракуудаа эхний ээлжинд ядаж ачааллаа дийлэхгүй байгаа Алтанбулагаас-Замын-Үүд хүртлэх замаа 2 эгнээ болгоод цахилгаан толгой явдаг болголдоо. 21 зуунд хамгийн удаан болхи, заваан, балайр, удаан, залхаан цээрлүүлэгч шиг галт тэрэг төмөр замтай улс боллоо
Нэргүй 2025-03-10 59.153.112.130
мэргэжлийг эзэмшээгүй байж их мэдэмхийрэх юм даа.
Нэргүй 2025-03-10 66.181.176.233
ОРОСУУД ЯААГ ХИЙЖ ХАРАГДААЧ. 2050 ОН ГЭХЭД ЯАГ ЭНЭ БАЙДЛААС УЛАМ ДОРДУУЛСАН БАЙНА. ОРОСУУДААС УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫГ САЛГАЖ АВААЧЭЭ. ХҮРЭЛСҮХИЙН БУУНЫ НОХОЙ ХЭРЛЭН ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖ Ч МЭДНЭ.
Зочин 2025-03-10 122.201.31.19
Оросууд 1990 онд та нар төмөр замаа өөрсдөө авч ашигла гэхэд МАНы өвгөн РААШ бид ажиллуулж чадахгүй ээ гээд болиулчихсан юм аа .Одоо ашигтай ажиллаад эхлэсэн болохоор юу гэж монголд өгөх билээ .Рааш шар тосыг хэлээрээ түлхсэн юм аа.ОДОО НААД ҮГЭЭ РААШДАА ХЭЛ ДЭЭ
Нэргүй 2025-03-10 202.72.243.182
одоо зөвлөх
Нэргүй 2025-03-10 66.181.176.233
МУУСАЙН ОРОСУУД ИХ ЯРАВГАР СУУЖ БАЙХАД ХЯТАДУУД ЁЖЛОНГҮЙ ИНЭЭМСЭГЛЭЛТЭЙ СУУХ. МАНАЙХАН ХӨӨРСӨНХ ГАРУУД Л БАЙХ ШИГ ККК.
Нэргүй 2025-03-10 202.126.90.133
Дан Монголчууд хийдэг төсөл нэг л хачин……Монголд БҮХ ЮМС ЭХЛЭЛ Төдий учир Монголчууд Гадныханаас суралцах ёстой мэдэхгүй чадахгүй дутуугийн комплекстойгоо эвлэрэх ёстой. Бүх ЗОВЛОН МЭДЭХГҮЙД тулдаг гэж үнэн шүүүү
Нэргүй 2025-03-10 59.153.112.130
монголын инженерүүдийн хийж чаддаг зүйл их бий л дээ. Гэхдээ дээр нь удирдаж байгаа хүмүүс нь юу ч хийх боломж олгохгүй, өөрсдөө яаж хийхээ мэдэхгүй байгаад л асуудал байна
Нэргүй 2025-03-10 66.181.161.241
Хамгийн хоцрогдсон, үр ашиг багатай төмөр замыг Оросоос салгаж авмаар юм
Иргэн 2025-03-10 66.181.182.183
Одоо ч олон боомт хөрөнгө оруулалт хийгээд ч нэмэр тус болохоосоо өнгөрч байх шиг бн даа!!! Хятад худалдан авалтаа эрс багассан хэзээ сэргэх нь тодорхойгүй!!! Мөнгөгүй Монгол өрөнд орж мөнгөтэй цавчаа мафиууд баяжих юм биз дээ!!!
Бат инженер 2025-03-10 202.9.40.167
УБТЗ-д чинь Орос иргэний хэдэн вагон, хэдэн зүтгүүр явааг ил хэлээд өгөөч
И 2025-03-10 103.212.118.18
УБ хот дундуур нефть, шатахуун зөөсөөр байхуу ? газтай ганц машин дэлбэрсний хор уршигийг одоо ч арилгаж чадаагүй. Хэзээ хотын хагасбг шатаах гэж байна ?
Нэргүй 2025-03-10 103.57.95.95
БНСУ биш БНАСАУ
зочин 2025-03-10 66.181.160.99
Манай дарга нар төмөр замын унцанд амташжээ… Их мөнгний ажлаас их мөнгө унанлдөөө.. Ойлгомжтой ..
Харин Монголын ард түмэн ашгийг нь хүртэх гэж ихл олон жил хүлээх бизээ …
yag l unendee 2025-03-10 66.181.190.15
Эдгээр орнуудад энэ хурлыг ээлжилэн хийж тухайн жилд тээвэрлэх ачааг тооцдож баримжаа гаргадаг хурал л даа.Дэлгэрсайхан гуай ирээдүйд хийнэ гэх бүтэх бүтэхгүй нь шийдэгдээгүй үлгэр ярьж болохгүй л дээ. Таны яриа л бол өнөөдрийн овьёмын хурал дээр ярих асуудал биш.
Нэргүй 2025-03-10 66.181.190.15
Харин тийм ээ. Энэ хурлыг олон жил хийж байгаа л даа. Жил бүр л тээх ачааныхаа овьем хэмжээг ярилцдэг юм. Түүнээс биш аль нэг улсынхаа ирээдуйд барих төмөр замын тухай асуудал ярих биш л дээ