Галт уулын дэлбэрэлт дэлхийн уур амьсгалыг хэрхэн өөрчилдөг вэ?

Галт уулын дэлбэрэлт дэлхийн уур амьсгалыг хэрхэн өөрчилдөг вэ?

Галт уулын дэлбэрэлт дэлхийн уур амьсгалыг хэрхэн өөрчилдөг вэ?

Дэлхийн уур амьсгал хэзээ ч нэг хэвийн байгаагүй. Хэдэн сая жилийн туршид энэ гаригийн гүн дэх болон түүнээс давсан хүчний нөлөөгөөр өөрчлөгдөж ирсэн. Дэлхийн цөмийн дулаан, нарны тойрог зам болон галт уулын дэлбэрэлт бидний амьдарч буй ертөнцийг бүрдүүлдэг. Эрдэмтэд дэлхийн  уур амьсгал хэрхэн өөрчлөгдсөнийг ойлгохын тулд өнгөрсөн баримтуудыг судалжээ.

Тэд уур амьсгалын өөрчлөлтийг том галт уулын дэлбэрэлттэй холбох сэжүүр олохын тулд хуучин чулуулаг, олдворуудыг судалжээ. Эдгээр байгалийн олдворууд нь дэлхийн хүрээлэн буй орчин цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулдаг.

Дэлхийн уур амьсгалыг бүрдүүлдэг хүчнүүд

Зарим элементүүдээс болж дэлхийн цөм дулаан ялгаруулдаг. Уран шиг элементүүд цаг хугацааны явцад байгалийн жамаараа задардаг. Энэ үйл явцыг цацраг идэвхт задрал гэж нэрлэдэг.

Үүний зэрэгцээ галт уулууд хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг дулаан, хий ялгаруулдаг. Эдгээр хий нь агаар мандлын температур, найрлагыг өөрчлөх замаар уур амьсгалд нөлөөлж болно. Дэлхий нарыг нэг ижил замаар үүрд тойрдоггүй. Цаг хугацааны явцад дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орж, дэлхийн өөр хэсгүүдэд тусах нарны гэрлийг тусгалыг өөрчилдөг. Энэ нь улирлуудад нөлөөлж заримдаа урт, богино, дулаан эсвэл сэрүүн болгодог. Дэлхийн цөмийн дулаан  болон нарны гэрлийн өөрчлөлт нь нарийн төвөгтэй арга замаар хоорондоо үйлчилдэг. Мянга мянган жилийн турш тэд уур амьсгалд нөлөөлж, температур, цаг агаар болон далайн урт хугацааны хэлбэр маягийг бий болгодог.

Декан хавх ба түүний нөлөө

Энэтхэгийн баруун хэсэгт Декан хавх гэж нэрлэгддэг хатуужсан лавын асар том талбай байдаг. Лавын давхарга нь маш зузаан бөгөөд зарим газар хоёр километр хүртэл үргэлжилдэг. Эрдэмтэд энэ төрлийн газрыг Том магмын муж гэж нэрлэдэг бөгөөд энэ нь олон удаагийн дэлбэрэлтээс үүссэн асар их хэмжээний галт уулын чулуулгаар бүрхэгдсэн бүс нутаг гэсэн үг юм. Өнгөрсөн үеийн асар том галт уулын дэлбэрэлт нь дэлхийн амьдралд ихээхэн нөлөөлдөг. Галт уулууд дэлбэрэхдээ нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг их хэмжээний хий ялгаруулдаг. Эдгээр хий нь агаар болон далай тэнгисийг өөрчилж, дэлхийн уур амьсгал, агаарын чанар, далайн амьдрал зэрэгт нөлөөлдөг. Заримдаа эдгээр өөрчлөлтүүд нь маш хүчтэй байдаг тул маш том сүйрэл дагуулж, олон төрөл зүйлийг устгадаг.

Эрдэмтэд галт уулын хий дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгааг харахын тулд загварчлал хийсэн.  Эдгээр загварууд нь дэлбэрэлт хэр их байсныг, агаар мандлыг хэрхэн өөрчилсөнийг тооцоолоход тусалсан.

Эдгээр олдворуудаас үзэн 66 сая жилийн өмнө цацраг идэвхт изотопийн аргыг ашиглан томоохон дэлбэрэлтийн үе шатыг гаргажээ. Энэ үе шатанд хүхэрээр баялаг дэлбэрэлтийн анхны импульс орсон байж магадгүй бөгөөд энэ нь орон нутгийн болон дэлхийн хэмжээнд экологийн стрессийг үүсгэдэг. Эдгээр нээлтүүд нь асар том галт уулын дэлбэрэлтүүд  геологийн цагийн хуваарийн дагуу дэлхийн уур амьсгал, экосистемд хэрхэн нөлөөлдөг талаарх бидний ойлголтыг сайжруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: EARTH
Н.Наранбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж