Цахим спортын ертөнцөд Монголын “The MongolZ” болон Францын “3DMAX” багуудын өрсөлдөөн анхаарал татдаг. Энэ хоёр баг 2024 оны турш хэд хэдэн удаа учраа таарч, ээлжлэн ялалт байгуулсан.
Тус хоёр багийн статистик харьцуулалтыг хүргэж байна.
- Skyesports Championship 2024 (2024.07.28)
- Үр дүн: 3DMAX 2-0 The MongolZ
- Тоглолтын явц:
- Anubis: 3DMAX 13-4 The MongolZ
- Ancient: 3DMAX 13-5 The MongolZ
- Тоглолтын шилдэг: Graviti буюу Филип Бранкович (3DMAX) – (38-20)
- ESL Pro League Season 20 (2024.09.04)
- Үр дүн: The MongolZ 0-2 3DMAX
- Тоглолтын явц:
- Anubis: The MongolZ 9-13 3DMAX
- Ancient: The MongolZ 11-13 3DMAX
- Тоглолтын шилдэг: Lucky буюу Лукас Частан (3DMAX) – (36-25)
- ESL Pro League Season 20 (2024.09.08)
- Үр дүн: The MongolZ 2-0 3DMAX
- Тоглолтын явц:
- Anubis: The MongolZ 13-8 3DMAX
- Ancient: The MongolZ 13-7 3DMAX
- Тоглолтын шилдэг: Techno4k буюу М.Содбаяр (The MongolZ) – (36-25)
- Thunderpick World Championship 2024 Finals (2024.11.02)
- Үр дүн: The MongolZ 2-0 3DMAX
- Тоглолтын явц:
- Anubis: The MongolZ 13-7 3DMAX
- Ancient: The MongolZ 13-8 3DMAX
- Тоглолтын шилдэг: Techno4k буюу М.Содбаяр (The MongolZ) – (39-22)
Хоёр багийн хамгийн сүүлийн учраа "Thunderpick World Championship 2024"-т болсон бөгөөд "The MongolZ" баг давамгайлжээ. Харин энэ удаад "ESL Pro League Season 21" тэмцээний хоёрдугаар шатанд дахин таараад байгаа юм. Өнөөдөр энэхүү тоглолт 20:00 цагаас эхлэх бөгөөд өмнө нь болох тоглолтуудаас хамааран цаг хойшлох боломжтой. Энэхүү тоглолт нь шовхоо үзэх хариуцлагатай бөгөөд хожсон нь цааш шалгарч, хожигдсон нь сүүлийн боломжит тоглолтоо хийнэ.
Холбоотой мэдээ