Коул Палмер – Алддаггүй аавын хүү гэж байдаггүй 

Коул Палмер – Алддаггүй аавын хүү гэж байдаггүй 

Коул Палмер – Алддаггүй аавын хүү гэж байдаггүй 

Челси клубын залуу од Коул Палмер Лэйстер Ситигийн эсрэг тоглолтод торгуулийн цохилт алдсанаар шуугиан тариад байна. Энэ нь түүний Челсид ирснээс хойш анх удаа торгуулийн цохилт алдсан тохиолдол болсон аж. 

Палмер өмнө нь 13 удаа 11 метрийн торгуулийг гүйцэтгэхдээ ганц ч алдаж байгаагүй бөгөөд багийнхаа үндсэн торгуулийн цохилт гүйцэтгэгчээр тодроод байсан юм. Гэвч энэ удаа тэрбээр өөрийн төгс статистикаа сүйтгэж, багтаа тэргүүлэл авчрах сайхан боломжийг салхинд хийсгэжээ. 

Тоглолтын тухайд Челси илүү давамгайлж байсан ч Палмер торгуулийн алдсанаар Лэйстерд сэхэл авах боломжийг өгөв. Түүний цохилтыг хаасан Лэйстерийн хаалгач Мадс Хермансенд фанатууд нь баяр хүргэж байлаа. Гэвч тэрбээр хаалга хуурай манаж чадсангүй. Хоёрдугаар үеийн 60 дахь минутад Челсигийн испани хамгаалагч Марк Кукуръяа гоол оруулж багаа хожилд хөтөллөө.

Тоглолтын дараа Палмер ярихдаа “Хаалгач миний хөдөлгөөнийг сайн уншлаа. Би үргэлж 100 хувь оновчтой цохино гэж боддог байсан. Гэхдээ энэ бол хөлбөмбөг. Би илүү шаргуу ажиллах болно” гэж хэлсэн нь түүний сэтгэлзүй болон мэргэжлийн хандлагыг хангалттай харуулав. 

Палмерын хувьд дараагийн торгуулийн цохилтоо хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг нь хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татаж байна.

Челси энэ улиралд УЕФА Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй бөгөөд Коул Палмер тоглолтоос энэ бүхэн ихээхэн хамаарах нь гарцаагүй. Түүний энэ алдаа урт хугацаандаа яаж нөлөөлөх вэ гэдэг нь ирэх тойргийн тоглолтуудад хэрхэн тоглох, сэргэлт авч амжих эсэхээс нь шалтгаална. 

Р.Баасандаш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 56 минутын өмнө 139.5.217.21

Mainoo энэ хоёр энэ зун багаа солих гэж байгаа даа. Аваргуудын лигт тогломоор л байгаа шд. Тэгэхгүй бол Сон Хё Мин шиг болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж