Улаанбаатар хотод оршин суугаа иргэдийн 60-70 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл дүүрэг цаашлаад хороо бүрд ердөө 1-2 нийтийн халуун ус үйл ажиллагаа явуулдаг. Халуун усанд дугаарлах иргэдийн тоо их. Тэгвэл халуун усны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу?
Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 54 хувь нь нийтийн халуун усны газарт усанд ордог. 18 хувь нь орон сууцны халуун устай айлд очиж усанд ордог гэжээ .Мөн судалгаанд оролцсон иргэдийн 20 хувь нь долоо хоногт тогтмол усанд ордог, 12 хувь нь долоогоос 14 хоногт усанд ордог гэж хариулсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 861 нийтийн халуун усны цэг байгаагаас Улаанбаатар хотод 278 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл эдгээр халуун усны газруудын хэд нь чанарын шаардлага хангадаг вэ?
Найман өрөөтэй халуун усны газар өдөрт дунджаар 80-90 орчим хүн хүлээн авах боломжтой. Гэвч монгол хүний уламжлал мэт тогтсон, юм бүхнээс ашиг хонжоо хардаг зан энд ч мөн үйлчилнэ. Оочирлож буй хүмүүсийг бараг л цэвэрлээгүй шахуу өрөөнд яаруу сандруу оруулж цаашид гарах хохирлыг бус одоо олох ашгаа л боддог хүмүүс халуун усны газарт түгээмэл.
Ашиг олох зорилготой халуун усны газруудад хэдийнэ стандарт гэж үгүй болжээ. Хэзээ, хэн өмссөн нь мэдэгдэхгүй хир буртаг болсон нойтон углааш өмсөөд, ямар ч өвчтэй хүн орсон нь мэдэгдэхгүй бохир шалтай, хир нь ханхалж зэвэндээ баригдсан шүршүүрт загнуулах шахам орж буй нь иргэдийн хувьд байх ёстой зүйл мэт болсон байна. Иргэд бид цэвэр цэмцгэр явах гэснийхээ төлөө ямар нэгэн эрсдэл үүрч эрүүл мэндээрээ хохирч үлдэх ёстой юу?
Хүнээ гаргаад цэвэрлэж байгаа нэрийдлээр өнгө нь мэдэгдэхээ больтлоо халтайсан шалны алчуураа шалбааг мэт заваан усанд хэд гурав базсан болоод л шалны модондоо углааж хальт зүлэгмэр аядаад гарах харилцааны соёлгүй үйлчлэгчийн арчсан шал нь хүртэл урьд өмнөхөөсөө илүү бохир болсон мэт.
Ямар нэгэн ажлыг сэтгэлээсээ бус аргацааж ял болгон хийдэг нь үйлчлэгчийн биш монголчуудын зан билээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол орчмоос нийтийн халуун усны талаар иргэдийн сэтгэгдэл, санал хүсэлтийг сонсов. Сонгинохайрхан дүүргийн “Нарангийн гол”-д амьдардаг иргэн Г. Дуламсүрэнгийн хэлснээр тэдний дүүрэгт нийтийн халуун усны газрууд тоотой хэд байдаг ч ороход хүндрэлтэй, зарим халуун уснууд нь үнэхээр бохир заваан бараг л цэвэрлэгээ хийдэггүй гэлтэй байдаг аж.
Тэрбээр ярихдаа “Манай дунд охин нийтийн халуун усны газар усанд орсныхоо маргааш нь халуураад бие дээр нь юм туураад арьсны эмнэлэгт очоод үзүүлтэл арьсны халдварт өвчин туссан байна гээд хэд хоног эмчлүүлээд баахан эм бичиж өгсөн одоо болтол тууралт нь арилаагүй байна” гэв.
Мөн Г.Дуламсүрэнгийн дүүрэгт байрлах халуун усны газрын зарим өрөөнийх нь халуун ус үе үе тасалдаад хүйтэн болчихдог, хариуцсан хүнд нь хэд хэдэн удаа хэлсэн ч ямар ч арга хэмжээ авдаггүй гэнэ.
Тэгвэл тус дүүрэгт амьдардаг иргэн Б.Баярсайханы хувьд замын тоосноосоо салахаар халуун усны газраар үйлчлүүлтэл маргааш нь биеэр нь юм туурчээ. Учрыг тодруултал арьсны халдварт өвчин туссан байж.
Уурхайд ажилладаг тэрбээр учирлахдаа “Одоо бодоод байхад халуун уснаас л өвчин авсан байх. Тэрнээс биш өөр юунаас авах вэ дээ. Дээрээс нь энэ халуун усны газар ажилладаг хүмүүсийн харилцаа, үйлчилгээ гэж хэцүүхэн дээ” гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрөгч онд 436 хүн мөөгөнцрөөр өвчилсөн гэх тоо баримт бий.
Нийтийн халуун усны газруудаар олон хүн үйлчлүүлдэг тул амьсгалын замын халдвар, бэлгийн замын халдвар, бактери, нянгийн өсөлттэй холбоотой арьсны халдвар, мөөгөнцөр, савханцар үржих боломжтой. Тиймээс өдөрт дор хаяж 2-3 удаа хлорамин гэх ариутгагч бодисоор цэвэрлэхийг эрүүл мэндийн газраас зөвлөдөг.
Харамсалтай нь нийслэлийн хэмжээнд өдөрт 2-3 удаа ариутгал хийдэг халуун усны газар бараг байхгүй гэдгийг үйлчлүүлсэн иргэд ярьж байна.
Нийтийн халуун усны газруудын хяналт шалгалтыг Монгол Улсын хэмжээнд Эрүүл мэндийн яам болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрууд хариуцан явуулдаг аж. Дээрх асуудалтай холбогдуулан нийгмийн болоод нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд холбогдох байгууллагууд нь хяналт, шалгалтаа сайжруулахыг иргэд хүсч байна.
Э.АРИУНТӨГС
Нэргүй 32 минутын өмнө 202.9.41.78
х***а манж л******д нам төр улс орн эзлж хулгай шаацн юм юмны үнэ нэмхд хулгай шаацн х***а манж лаларуудд нөлөөлхгүй мнгол хүн хохирно х***а манж муу санаа.
Нэргүй 1 цагийн өмнө 202.126.90.173
Дүүргийнхэн юу хийж байна аа
y; 1 цагийн өмнө 50.147.160.114
– ###_*