П.Батчулуунд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ

П.Батчулуунд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ

П.Батчулуунд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, шүүх хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон байна.

Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтэнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-10 103.168.34.187

хуулиа. илүү. болгомоор. байгааг. харуулж байна. мөнхүнийг .элдвээр. бичих. юм хүний. амь аварч лбайгаа тул. суллах хэрэгтэй. энэ хүнээс. авч мэдэх. зүйл. зөндөө байна

Avatar

Зураач 2025-03-10 94.1.57.204

Суллачих даа…

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.190.218

Шүүхийн вэбсайт ямар хүмүүсийн шүүх хурлыг нуун далдалж, ямар хүмүүсийн шүүх хурлыг интернетээр зарлаж байна вэ?

Avatar

Зочин 2025-03-10 103.145.234.48

Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг нутагшуулах нь ховор бөгөөд азтай явдал. Энэ хэцүү ажлыг Монгол улсад амжилттай нутагшуулсан эмч нарын нэг Батчулуун эмчээ өршөөе. Дахиад олон монгол хүмүүсийн амь насыг аварна шүү дээ. Монголчуудын дийлэнх нь энэ үнэтэй эрхтэн шилжүүлэх мэс засалд орох боломжгүй.

Avatar

Шударга АРД 2025-03-10 103.57.93.54

Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны энэ Хятад нөхрөөс ийм л муухай өмхий санаа төрнө. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, талийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг балаар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо залбирч, талийгаачийн сэтгэл оюуг, сүнсийг нь хүндэтгэж 49 хоног дотроо буян үйлддэг тийм л өгөөмөр, нинжин сэтгэлтэй ард түмэн.

Avatar

Тэнэг толгойт 2025-03-10 15.235.216.113

Чиний элэг хатуураад үхэх цагт л ойлгох толгой бна даа чи. Нэг их удахгүй дээ чи.

Avatar

Шударга АРД 2025-03-10 103.57.93.54

"Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн энэ жигшүүрт гэмт хэрэгт харин ч бага ял өгсөн байна. Талийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан садныг дэндүү дорд үзэж, дээрэлхэж байгаа юм биш үү? Төрөх нь үнэн, үхэх нь үнэн байлаа гээд, үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь эд эрхтэнийг нь тонон дээрэмждэж болно гэж үү? Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны эн

Avatar

Шударга АРД 2025-03-10 103.57.93.54

Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн цагдаа гаргаж ирээсэй гэсэндээ энийг бичлээ. Өнөөдөр цаг бусаар амь насаа алдсан, ар гэр нь ядруу хичнээн олон иргэдийн эд эрхтэнийг цаагуураа дамлаж наймаалж байгаа бол доо. "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь то

Avatar

Шударга АРД 2025-03-10 103.57.93.54

Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн ца

Avatar

Иргэн 2025-03-10 122.201.31.29

цагаатгах нь зөв, ядаж зөвлөх эмчээ хийвэл олон хүнд нэмэр болно

Avatar

Нэргүй 2025-03-10 59.153.114.85

Шунал хүнийг а**а
Баригдсан үйлдэлд нь ял өгсөн
Баригдаагүй олон кейс бий
Энэ шуналтаас болж олон хүн мөнгөгүйгээсээ болж бурханы оронд явсан

Avatar

ИРГЭН 2025-03-10 66.181.178.44

ХУРАМЧ ЭМ БУЮУ ХОР ЗАРААД МОНОЛЧУУДЫГ ҮЙ ОЛНООР НЬ ХОРДУУЛЖ ХОРЛОЖ БАЙГААД АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙН БАЙДЛЫГ ХАРИЦСАН ХҮМҮҮС

Avatar

ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГ ИРГЭН 2025-03-10 103.9.90.100

Гайхамшигтай эрх зүйн тогтолцоотой орон шүү. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлдог Эрүүгийн эрх зүйн онол гэж зүйл байдаг. Тэрхүү онолоор П.Батчулууны үйлдлийг яг гэмт хэрэг гэж үзэхэд бас л хэцүү, бас биш гэж хэлэхэд эргэлзээтэй асуудал л даа. Ер нь бол амьдралын асуудлыг 100 хувь зохицуулсан хууль, дүрэм журам байх боломжгүй л дээ. Үүнийг хуульч хүмүүс л Хууль эрх зүйн, Шударга ёсны, Хүн чанарын нандин мэдрэмжээрээ дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой л доо.

Avatar

ахмад эмч 2025-03-10 202.126.91.52

биё муутай улсад олон жил ажиллаж олон хүний амь аварсан олон шавь нартай хийх ёстой ажилаа хийж яваа эгэл жирийн эмч хүн хүний амь аврах гэж явсан болхоос эд эрхтнийг зарсан биш цагаадах байх гэж мэргэжил нэгтнээ өмөөрч бна бид хүний төлөө явсаар дуусч бна одоо ийм эмч бэлдхэд олон жил шаардана ийм багш ч ховордсон шүү дэ сүүлийн үёийн эмч нар яагаад оношоо зөв тавьж чадахгүй бна сургалтын бааз багш алга хувийн анагаах төгсөхыг болимоор бх юм өмнөөс нь санаа зовох юм

Avatar

Түүнийг сулла 2025-03-10 192.82.92.204

Батчулуун гуайг хурдан суллах хэрэгтэй, тэр эмч хүний хувьд донорын үйлчилгээ болох эрхтэн шилжүүлэх ажиллагааг шинжлэх ухааны түвшинд зөв хэрэгжүүлж маш олон Монгол өвчтөнд буян үйлдсэн ачтан. Тэр ачтаныг шоронд суулгасан хүн бол шантаажчин хоригдол Өнөрөө байсан, өнөрөө өөрөө жангаа хүртээд өчигдөр суллагдсан.

Avatar

Нэргүй 2025-03-10 192.82.65.172

Цагаатгах нь зөв.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж