Газын зурвасын эрчим хүчний холболтыг тасална

Газын зурвасын эрчим хүчний холболтыг тасална

Газын зурвасын эрчим хүчний холболтыг тасална

Израилийн засгийн газар Хамаст барьцаалагдаж, хоригдол солилцооны үеэр эргүүлэн авч чадаагүй иргэдээ аврахын тулд өнгөрсөн долоо хоногоос эхлэн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүх нийлүүлэлтийг таслан зогсоосон байдаг. Тухайлбал, гурван үе шаттай энхийн хэлэлцээрийн хоригдол солилцох үе дууссан тул Хамас үлдсэн барьцааны израильчуудыг одоог хүртэл Газын зурваст хорьж байна гэж үзжээ. Улмаар хоёр сая гаруй хүн амтай тус бүс нутгийн тог цахилгааныг таслах тушаалыг Израилийн эрчим хүчний сайд Эли Коэн Ням гаригт /2025.03.09/ буулгасан байна.

Тэрбээр хэлэхдээ "Барьцаалагдсан хүмүүсийг эргүүлэн авчирч, дайны дараах Газад Хамас оршин тогтнохоо болих хүртэл бид байгаа бүх хэрэгслийг ашиглах болно. Би дөнгөж саяхан Газын зурваст нэн даруй тог нийлүүлэхгүй байх тушаалд гарын үсэг зурсан" гэжээ.

Цахилгаан эрчим хүчийг таслах шийдвэр нь ундны цэвэр ус гаргаж авах зориулалттай давсгүйжүүлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хамгийн эхэнд нөлөөлөх төлөвтэй байна. Түүнчлэн Израилийн засгийн газар дараагийн алхамдаа Газын усны хангамжийг зогсоохыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ. Энэ оны гуравдугаар сарын 1-нд дууссан гал зогсоох хэлэлцээрийн эхний үе гуравдугаар сарын 1-нд дууссан бөгөөд Хамас үүнийг үргэлжлүүлэх ямар ч бодолгүй байгаа гэж Коен мэдэгдсэн байна. Харин Хамасын хувьд Газын зурвасаас барьцаалагдсан үлдсэн хүмүүсийг суллаж, Израилийн цэргийг гаргаж, дайныг бүрмөсөн зогсоох хоёр дахь үе шат болох гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлэхийг хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж