"Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна"

"Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна"

"Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна"

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр /2025.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:

-Иргэдийн өргөдөл гомдлоор Дархан-Уул аймагт хяналт шалгалт хийхэд  тендер,  худалдан авах ажиллагаатай холбоотой  зөрчлүүдийг илрүүллээ. Дархан-Уул аймагт гарсан зөрчил нь бусад аймаг, төрийн өмчит компани, төрийн байгууллага дээр гарч алдаа дутагдал ч байгаа болов уу гэж харж байгаа.

Нийтдээ 30 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ 63.8 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийж, илт хууль зөрчсөн.

Энэхүү худалдан авалт бол бага тоо биш. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлж байгаа, хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярина.

Мөн УИХ -ын нэр бүхий гишүүдээс ирсэн гомдлын дагуу Баянхонгор аймагт хяналт шалгалт хийсэн. Нэлээд олон газрын дарга нарыг төрийн албанд хууль зөрчиж томилсон зөрчил илэрсэн. Тухайлбал, аймгийн ИТХ -д сонгогдсон хоёр төлөөлөгчийг төрийн албан хаагчийн албан тушаалд томилон ажиллуулсан зөрчил гарсан. Төрийн алба нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэг гол чиг үүрэг бол Засгийн газрын харьяа байгууллагууд нь хуулийг хэрэгжүүлж байна уу гэдэгт хяналт тавьдаг.

Хууль тогтоомжийн биелэлтийн үнэлгээг гаргаад УИХ-ын хаврын чуулганд танилцуулахаар бэлтгэж байна. Баянхонгот аймагт хийсэн төрийн албанд дахь хууль зөрчсөн томилгоо нь бусад аймгуудад ч гардаг асуудлын нийтлэг дүр төрх болж харагдаад байгаа. Мөн Дархан-Уул аймагт хийсэн хууль зөрчсөн тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал нь буруу жишиг тогтоож явж ирснийг харуулж байгаа, засч залруулах нь бидний үүрэг. Бусад аймгуудад ч шалгалт хийж байна, хяналт шалгалт дууссаны дараа мэдээллийг өгнө.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний үнэ нэмэгдсэн асуудалд шалгалт хийсэн. Эрчим хүчний тарифыг 4 төрлөөр тооцдог байсныг 18 болгоод, тариф тооцдог аргачлалыг өөр болгосон. Энэ талаар олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүй юм билээ.

Олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүйгээс эхлээд хэд хэдэн зөрчил байсан.

Эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Тухайн айл өрх ямар тоолуур хэрэглэж байснаасаа шалтгаалж цахилгааны төлбөр нь ялгамжтай бодогдож байгаа, энэ нь тогтоогдсон.

Цаашдаа эрчим хүчний реформ дээр тандан судалгаа хийх ёстой гэсэн үүргийг Ерөнхий сайдаас өгсний дагуу судалгаа хийгдэнэ.  Нэг ноцтой зүйл байна. Эрчим хүчний үйлдвэрлэл явуулах, шинээр станц барих зөвшөөрлийг олон хүн авдаг ч хийдэггүй.  Олгосон зөвшөөрлөөрөө эрчим хүчний шинэ эх үүсвэр барьсан бол өнөөдөр 1623 мВт эрчим хүч үйлдвэрлэх байсан, гэтэл 2024 онд 841 мВТ байна. Гэтэл жил болгон эрчим хүчний хэрэглээ 10-12 хувьтай нэмэгдэж байдаг.  Нөгөө талдаа эрчим хүч шинээр баригддаггүй, нэмдэггүй.  Зөвшөөрөл хүсэхэд 4-6 жил шаарддаг. Ийм нөхцөлд энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй, хэн ч бүтээн байгуулалт хийхгүй.  Үүнээсээ хамаарч эрчим хүчний үнэ буурах боломж байхгүй. Эрчим хүчний салбарыг илүү либералчилж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах ёстой. Үүний тулд зөвшөөрлийг уян хатан нээлттэй тавьж өгөх ёстой.

Зөвшөөрөл хүсэхэд 4-6 жил шаарддаг хүнд суртлын тогтолцоог алга болгох ёстой. Тэгэхгүйгээр Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Манай газраас зөвшөөрөл авахад яагаад  4-6 жил зарцуулаад байна вэ гэдэг асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулна.

Монгол Улсад 2024-2025 онд 1824 мВт эрчим хүч шаардлагатай, гэтэл бид 1000 мВТ хүрэхгүй эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа.  Нөгөө талаасаа эрчим хүчийг импортолдог, шинэ эх үүсвэр хангалттай барьж чадахгүй байгаагаасаа болоод жилдээ 400 тэрбумыг эрчим хүч импортоор авахад гадагш нь алддаг байх уу, эсвэл эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг эх үүсвэрээ нэмээд үнийг  нь бууруулж, эрчим хүчний хямралаасаа гарах юм уу гэдэг том бодлого руу орохгүй бол болохгүй байна.

Зөвшөөрлийн систем дээр нэг сонин юм гарсан. Нэг хүн зөвшөөрөл авчихаад тэрийгээ хураалгадаггүй, хүчин болгуулдаггүй. Шинэ хөрөнгө оруулагч ирээд цахилгаан станц баръя гэхээр зөвшөөрлийг нь олгодоггүй, цаг хугацаа асар ихээр шаарддаг, эсвэл хүнд суртал гардаг, аль эсвэл бэлэн зөвшөөрлийг нь авчихаад юу ч хийдэггүй хүнээс зөвшөөрлийг нь худалдаж авах гэдэг арилжааны хэрэгсэл болж хувирчихаад байна уу гэдэг эхний сэжиг таамаг гарч ирж байгаа.

Тиймээс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандан судалгааны газрыг ажиллуулаад эрчим хүчний салбарыг либералчилхад ямар хүндрэл гараад байна вэ гэдэг дээр хариулт өгнө.

Хамтарсан Засгийн газрын бодлогод төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод гоё зарчмууд тавьсан. Либералчилна, эрэлтийг хангана, шинэ эх үүсвэр барьж байгуулна гэсэн ч хүнд суртлын систем, зөвшөөрлийн системийг нураахгүйгээр энэ байдлыг шийдэхээргүй байгаа гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.219.240

ЭХЛЭЭД ИЛРҮҮЛСЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭНЭ ДАРАА НЬ ШАНТААЖЛАХ ХЭРЭГСЛЭЭ БОЛГОНО. БӨГСНИЙ АЛЧУУР ДАЛДАГА ХҮЗҮҮГҮЙГЭЭС ИХ ЗҮЙЛ СУРСАН ДАА МОНГОЛЫН ШҮҮХИЙГ АВИЛГАЖУУЛСАН АВИЛГАЧ.

Avatar

зочин 2025-03-10 201.189.74.245

Элбэгдоржийн гар хөл

Avatar

Нэргүй 2025-03-10 93.230.23.210

Тендер гэдэг зүйлээс дэлхий баргаараа татгалзаад 10-аад жил болж байна. Гол нь захиалагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, хамгийн гэсэн үнэлгээтэй компаниудыг сонодд тэдэнтэй хэлэлцээ хийдэг болсон. Тендер үнэтэй чанаргүй бас тендерээр далимдуулж мөнгө хождог ихэдсэн гэсэн үг ээ Тендэрээ больвол яасан юм бэ СУДЛААЧ ЭЭ

Avatar

зочин 2025-03-10 139.5.216.123

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулж, нэг гарт базаа Өнөрбаяраа.

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.176.233

ДАБЛЬ АВИЛГАЧИД СЭРЖ БАЙХ ШИГ ККК.

Avatar

Даваа 2025-03-10 103.57.95.159

энэ байгууллага яг ямар чиг үүрэгтэй байгууллага юм бол, нэг л зүг чигээ олохгүй байх шиг, хаа хамаагүй юм , бусад байгууллагуудын ажил ч хийгээд ч байх шиг,

Avatar

Zochin 2025-03-10 59.153.112.60

Daraagaar n barilgiin salbart hyanalt shalgaltaa hiigeerei!

Avatar

Амьтан 2025-03-10 66.181.182.53

Өмнө нь хийсэн нүгэлийг нь Монголын ард түмэн мартаагүй, мартах ч үгүй. Хүний гар хөл болж хүн хэлмэгдүүлэхдээ мэргэшсэн, сүг!!! Энэ нөхөр яав ч сайн амьтан биш!!!

Avatar

Нэргүй 2025-03-10 202.126.89.105

Bulgand turiin albanii deeree bolj bgaag ene nuhur Medej bgaa yu . Hen ch yu ch hiihgui bsaar suirlee

Avatar

Зочин 2025-03-10 64.119.29.46

Энэ үнэн шүү дээр ЭХ зөвшөөрөл бол арилжаа бизэес бсон шүү ганхүү тлейхан даваасүрэн нар одо ажиллаж бгаа эхзхороо хүмүүс үүнд бурууттай гүү дээ зүгээр ингээд яваад байж болохгүй зөвшөөрөлыг хэдэн сая төг өгдөг шүү шалга

Avatar

Нэргүй 2025-03-10 43.242.242.59

Нам харгалзахгүй төрийнхөө төлөө сайн ажиллаарай Өнөрбаяр минь. Бид нам болж талцаад юу ч хожсонгүй. Харин улсын хөгжил удааширсан. Одоо алдаагаа засч ядаж 10 жилдээ хурдацтай хөгжье

Avatar

харин 2025-03-10 202.70.43.34

БУСДЫН МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР ӨӨРТӨӨ ЮМ АВАХ гэж 3 өөр өнцөг байдагдаа…

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.176.233

Доор сэтгэгдэл бичсэн гарууд их айж байна аа. Хулгайн мөнгө мөрөө үлдээдэг. Төрийн ажлыг гацаагч нараа.

Avatar

Нэргүй 2025-03-10 202.9.46.24

Чи Байгаль орчны сайдаа дагуулаад Богд уулаа л нэг тойрчих. Чамд өөр хийх ажил үлдээгүй.

Avatar

зочин 2025-03-10 103.71.100.158

дарханы дураараа засаг даргад хариуцлага тооцож чадвал чамайг, үнэлэх байх даа

Avatar

дорноговь 2025-03-10 103.80.210.92

Энэ Өнөрбаяр Монгол Элон Маск юмуу даа

Avatar

Нэргүй 2025-03-10 103.212.118.38

нэр хүнд олох гэж улайрч байж хүн хэлмэгдүүлчихэв ээ! Баахан сүгсэлзүүрүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж