Трампын тарифын дайн Монголыг тойрохгүй нь тодорхой болсон. Эхнээсээ ч эдийн засагт эрвээхэйн эффект үзүүлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бүх бараанд 20 хувийн татвар ногдуулсан. Ши Жиньпин 10-15 хувийн татварыг нэмэгдлээр хариу барьсан. Харамсалтай нь, АНУ-Хятадын харилцан бие, биедээ тавьсан тарифын зөрчилдөөн Монголын нүүрсний экспортод том цохилт авчирч байна. Монгол Улсын гадаад орлогын дийлэнх нь нүүрсний худалдаанаас бүрддэг. Тиймээс 2025 онд 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллараар зарж, улсын төсвөө бүрдүүлэхээр тооцсон Засгийн газар төсвийн тодотгол хийх, бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.
Дөрвөн жилийн өмнө нэг тонн нүүрсээ 358 ам.доллараар Хятадын зах зээлд нийлүүлж байсан бол 2025 он гарсаар нүүрсний үнэ нэг тонн нь 70-80 ам.доллар болтлоо унасан. Тэр тусмаа Бээжин гангийн үйлдвэрлэлээ танахаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээрээ зарласан нь Монголын хувьд хамгийн муу мэдээнүүдийн нэг юм.
Эдийн засагт нүүрлэсэн хямрал, инфляцийн хөөрөгдлөөс хамгаалж Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмсэн нь уртдаа бизнес эрхлэлт хумигдаж, ажлын байр цөөрч, ажилгүйдэл нэмэгдэнэ гэсэн үг. Ядаж байхад төр татвар, хураамжуудаа эрс нэмж, реформ нэрээр тог цахилгааны үнийг 83-85 хувиар нэмсэн нь ядарсан иргэдэд том дарамт болж байна.
Гурил будаа, мах, сүү гээд идэх хоол өмсөх хувцас, орон байр, орон сууцны үнэ үржүүлэхийн хүрдээр дээшээ өгсөж байна. Уг нь УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Засгийн газарт хамтарсан улс төрийн намууд “татвар нэмэхгүй, төрийн оролцоог бууруулна” гэсэн амлалт өгсөн. Атал өнөөдөр авто машины албан татвар 2-3 дахин, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдсэн. Эдгээр татварын нэмэгдлээс улсын төсөвт 151.5 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцжээ. Нэг ёсондоо, эрх баригчид захиран зарцуулах мөнгөө реформ нэрээр нэмсээр л байгаа билээ. Эрчим хүчний үнийн нэмэгдлээс болж бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд 9.1-16.4 хувиар өсчээ. Гэх мэт, гадаад, дотоодын сөрөг шийдвэр монголчуудын орлогыг хумьж, зарлагыг тэлсээр.
Нийтдээ 40 гаруй татвар, хураамж, шимтгэлийг Монголын төр иргэдээсээ авдаг. Энэ нь иргэдийг бүсээ чангалахад хүргэдэг. Эсрэгээрээ эрх баригчдын зарцуулж байгаа төсвийн хөрөнгө жилээс жилд өссөөр. Ямар сайндаа Хөвсгөлд бяслагийн үйлдвэр барина гээд Ц.Даваасүрэн 17 тэрбумыг “авах”-аар төсөвт суулгуулсан. 2021 оноос эхлээд таван жил бяслагийн үйлдвэр нэрээр төсвийн мөнгийг салхинд хийсгэж иржээ. Энэ мэт үр ашиггүй зардлаа хумьсан бол эдийн засагт илүү нэмэртэй байхсан.
Атал иргэдийн төлөх татвар, эрх баригчдын үрэх зардал хоёр эн тэнцүү өссөөр байна. Төр нэг гараараа иргэдийн татварыг нэмж, нөгөө гараараа төрийн дарга нарын тоог үржүүлсээр. Хяналтын менежер, БЭТ, бүтээмжийн менежер гэх мэтчилэн Хамтарсан Засгийн газрын орон тоо улам данхайж байна. Тэр хэрээр төсвийн зардал нэмэгдэж, дарга нарын тансаглах, үрэх мөнгийг олж өгөхийн тулд татвар төлөгчид жинхэнээсээ хуруу, хумсаа хуйхлаж сууна.
Уг нь эдийн засгийн хямралтай тэмцэх бодлого, төсвийн хэмнэлт УИХ-ын чуулганы танхимаас эхлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд нь татвар төлөгчдийн мөнгөөр гаднаас “туршлага” судалсаар. Япон, Канад, Польш, Хятад гээд чуулганы завсарлагаанаар төрийн мөнгөөр гадагшаа зугаалаагүй үлдсэн гишүүн тун цөөн.
Канадын Торонтод болсон "PDAC-2025"-д оролцсон УИХ-ын 20 гишүүний зардал иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр буух нь тодорхой. Уул уурхайн чуулганд УИХ-ын гишүүд оролцлоо гээд эдийн засагт ямар нэмэртэй ч билээ. Тэндээс ямар туршлагыг тэд хуримтлуулсан гэдэг нь ч сонирхол татах нь мэдээж. УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл болохоос иргэдээсээ илүү эрх мэдэл эдлэх ёстой хүмүүс биш юм. Иймээс УИХ-ын гишүүд, сайд дарга нарын гадагшаа томилолтоор явах зардлыг иргэдэд тайлагнах шаардлагатай. Ингэж байж л төсвийн захиран зарцуулалт хяналттай болно.
Тэгээд ч иргэд нь бүсээ чангалж, чардайж байхад эрх баригчид тэлээгээ суллаж болмооргүй. Тэлээгээ сулласан төр иргэдийнхээ бүсийг чангалахаа тэгвэл боль. Иргэдээ явган алхахыг шаардах атлаа улстөрчид төрийн мөнгөөр онгоц хөлөглөн зугаалж байгаа нь Монголын төрийн шударга ёс юм!
Б.БАТ
Нэргүй 2025-03-10 202.72.243.182
төрийн үйлдвэрийн зардлаар цагаан алтын төлөөлөгчид хятадыг хөндлөн гулд торйсон гэл үү
Нэргүй 2025-03-10 139.5.219.32
Мөнхийн юм гэж хэзээ ч байхгүй. Дарга нар хийх юмаа хийхгүй, улсаа хөгжүүлэхгүй, нүүрссээ ухаж хялбар мөнгө босгох арга олсон:Тэр нь одоо төгсгөл болж бай шиг. Ямар ч тэнэг хүн үнэ унасан үед юмаа зардаггүй. Гэвэл манай дарга нар улсаа хоослож, үнэ нь унасан нүүрсээ дэд бүтэцээ сайжруулж багаад сул өгч нутаг ороноо цөлмөн гэж байна…
Иргэн 2025-03-10 139.5.217.31
Богд уулыг цоолж нүх гаргаж УБ хотын утааг бууруулах мега төсөл л гэхэд нэг жишээ
Зочин 2025-03-10 93.230.23.210
Төсвийн зардлыг болбол 20-25 хувиар хасах боломжийг судалмаар аа
Нэргүй 2025-03-10 122.201.31.152
үнийн хувьсгал согтуу хоршоо цагаан алт гээд эдийн засгыг хорлох олон төслүүд үргэлжилсээр
ИРГЭН 2025-03-10 66.181.178.44
ганц хар нүүрсээр амь зуугч монгол орон. ХАР НҮҮРСИЙГ ХЭН ЯАЧ Л ЗАРНА. НЭГ МУУ ХУЛГАЙЧ ЧЕНЖ ч л ЗАРНА БИЗДЭЭ. ЗААВАЛ СОНГУУЛЬ МОНГУУЛЬ БОЛОХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ЮМ ШИГ.
Нэргүй 2025-03-10 59.153.112.130
хэцүү шүү. юуг ч зарахад амар биш
зочин 2025-03-10 103.57.92.50
Хятадуудын авах нүүрсний үнэ буурсаны бурууг төр засагт тохоож буруутгаад яах ч билээ, Бид жижиг,тэнхээ тамир муу орон Аливаа хүндрэлийг тэсч зохицож амьдрахаас өөр замгүйгүй, Манай ардчилагч гэх бүлэг этгээдүүд орос хятадуудыг дэндүү үзэн яддаг,Бүх ард иргэдийн нь саналаар сонгосон төрийн тэргүүнүүдийг хүртэл хамгийн адгийн муу муухай үгээр дайрч доромжилж гутаадаг, Энэ мэт нь нөлөөлөөгүй гэхийн арга байхгүй, Цаашид үүнээс ч илүү хүндрэл үүсч болзошгүй,Үүнд ядаж сэтгэл санаагаар бэлэн бай,
Атал 2025-03-10 202.9.46.110
Атал гэж юу гэж байгаа хэл вэ, юм л бол өгүүлбэр эхлэхдээ атал, атал гээл гуцаад байх юм. а**с намын хулгайчдын зохиосон өмхий амны үг үү? АНын хулгайчдын тэлээ бүү хэл голыг нь тасартал чангал!
Нэргүй 2025-03-10 188.162.254.47
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!
зочин 2025-03-10 103.57.92.50
Чи л харин архинаасаа гар,Тархи чинь дэндүү бохирдсон байна, Байнга л ийм балай юм бичиж байх юм
Нэргүй 2025-03-10 202.131.239.157
Сайн байна, сайн нийтлэл байна!
Нэргүй 2025-03-10 59.153.115.172
Гадны хөрөнгө гэдэг ШангриЛагаас манай улсыг удирддаг цаг лөөлөө болсоон одоо нэмэргүй О оо
Нэргүй 2025-03-10 66.181.188.78
болж болж одоо жоохон бүсийн чангалахад гэмгүй их дарвалзазцгаагаад байсын
Зочин 2025-03-10 202.9.46.159
Манай удирдлага ард түмнээ 3 хоног *тушаалаар* амрааж бас зугаалуулж чаддаг. ккк
Нэргүй 2025-03-10 43.242.242.59
Улсын эдийн засаг уналтанд орж иргэд ядуурч л байвал сөрөг хүчинд ашигтай. Тэд үүгээр халимдуулж иргэдийн сэтгэл санааг өөрсөддөө ашигтайгаар эргүүлдэг зантай. Болж өгвөл төрийн эрхийг авчих санаатай байдаг. гэвч тэдний санаснаар үйл явц өрнөхгүй байхаа. Засгийн газар сайн ажиллаж байгаа учир хүндрэлийг даваад гарнаа.
Нэргүй 2025-03-10 103.10.21.119
шааа босдоггүй боовон таритай мал минь
харин 2025-03-10 202.70.43.34
БУСДЫН МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР ӨӨРТӨӨ ЮМ АВАХ гэж 3 өөр өнцөг байдагдаа…
Нэргүй 2025-03-10 66.181.178.250
ТАТВАР ТӨЛӨГЧ ИРЭГДИИН МӨНГЫГ ХЭРЭГГҮИ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ДҮЖИН ТЭЭВЭР МЕТРО ГЭХ МЭТ ХҮН СУХГҮИ ӨНДӨР ӨРТӨГТЭИ ТӨВ ЗӨМӨХ ТРАМБАИ ЯВУЛ
зочин 2025-03-10 103.57.92.50
Боломж л гарвал метро ч барих,дүүжин тээврээ ч буй болгохыг бодох нь зөв,