Сирийн шинэ мөргөлдөөнд амиа алдагсад 830 болжээ

Сирийн шинэ мөргөлдөөнд амиа алдагсад 830 болжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Сирийн шинэ мөргөлдөөнд амиа алдагсад 830 болжээ

Сирийн баруун хойд хэсгийн Латакиад өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн түр засгийн газар болон оргон зайлсан ерөнхийлөгч Башар Аль-Ассадын дэмжигчдийн хооронд ширүүн мөргөлдөөн гараад байна. Эх сурвалжийн мэдээлснээр мөргөлдөөний хөлд үрэгдэж 830 энгийн иргэн амиа алджээ. Харин Сирийн хүний эрхийн ажиглагчийн мэдээлснээр  аюулгүйн хүчний 231 гишүүн, Ассадын талын 250 дайчин амь үрэгдэж, нийт амь үрэгдэгсдийн тоо 1311 болсон байна.

Сирийн удирдагч Ахмед аль-Шараа энгийн иргэдэд хохирол учруулсан хэн бүхэнд хариуцлага тооцохоо амлав. Өмнө нь босогчдын хөдөлгөөн хуучин дэглэмийг түлхэн унагасны дараа ч бас тэр Ассадад үнэнч хүмүүсийг агнахаа амлаж байв.

Тэрбээр “Өнөөдөр энэ эгзэгтэй цаг үед бидэнд шинэ аюул нүүрлээд байна. Хуучин дэглэмийн үлдэгдэл болон тэдний гадаад дэмжигчид шинэ мөргөлдөөн өдөөв. Тэд Сирид иргэний дайн дэгдээх, хагалан бутаргах, эв нэгдэл, тогтвортой байдлыг устгахыг зорьж байна. Энгийн иргэдийн цусыг урсгасан, ард түмнийг хохироосон, төрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан хэн бүхэнд өршөөлгүйгээр хатуу хариуцлага тооцохоо амлаж байна. Хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Сири хүмүүсийн цусаар гараа будсан хэн ч байлаа гэсэн хожим шударга ёстой нүүр тулах болно” гэжээ.

Мөн хариуцлага тооцох ажлын хүрээнд тусгай хороо байгуулсныг Ням гаригт мэдэгдэв.

Мөргөлдөөнийг эсэргүүцсэн иргэд олон зуугаараа Дамаск хотод цугларч, жагсч байна. Жагсагчид Ням гаригт уриа лоозонгоо бариад Маржех талбайд цугларчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж