Угаартаж амиа алдагсдын ар гэрт 1 тэрбумыг олгохыг шаардав

Угаартаж амиа алдагсдын ар гэрт 1 тэрбумыг олгохыг шаардав

Угаартаж амиа алдагсдын ар гэрт 1 тэрбумыг олгохыг шаардав

Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр /2025.03.10/ мэдээлэл хийлээ.


Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг: 

-Г.Ууганцэцэг миний бие иргэн хүнийхээ хувьд, эмч хүнийхээ хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлын талаар судалж, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллахдаа утааны хор хөнөөлд бүгд хохирч байгаа ч яаж ч тэмцээд үр дүнд хүрэхгүй, хүрнэ гэдэг итгэл найдвар ч үгүй болсон байгаа нь анзаарагдаж байгаа тул хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзлээ. Дэлхийд агаарын бохирдлоор Монгол Улс тэргүүлж байгаа ч одоог хүртэл Улаанбаатарчууд юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй буюу зөвхөн цардуулын стандарттай. Ийм түлшийг түлээд гарсан яндангаас ямар бодис агаарт дэгдэж байгаа утааны найрлагыг судалж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүргээ Засгийн газар түүний харьяа байгууллагууд биелүүлээгүй. Хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна Агаарын чанарын индексийг мэдээлдэг agaar.mn-ийн мэдээлэл нь бодитой бус, бүр үзүүлэлтүүд нь дэлхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.

Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүний тоог л улс мэдээлдэг. Гэтэл цочмог хордлогоос гадна архаг хордлого аюул дагуулж байна. Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа.

Угаарын хийн цочмог хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины хаа нэг газарт үйл ажиллагаа нь дахин сэргэхгүй болох эсвэл мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. Бид өдөр бүр угаарын хийн архаг хордлогод өртсөөр бна. Тэгвэл архаг хордлогод өдөр бүр өртөж бгаа хүмүүсийн эд эс, эрхтэн системүүд хэрхэн өвчилж бгаа бол гэхээс гол харлаж бна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ямар бгаа бол?

Монгол улсад цочмог хордлого эмчлэх MNS6449- 2013 гэсэн стандартаас өөр архаг хордлого эмчлэх стандарт гэж алга байна. Архаг хордлого эмчлэх стандартыг баталж хэрэгжүүлээгүй.

2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт буюу 17 хувь байгаа юм. Агаарт буй гол найрлага болох хий тоос тоосонцорууд нь хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол асар ихээр нөлөөлж байгааг тогтоосон. 2013 оны байдлаар улсын хэмжээнд цаг бусаар нас барж буй гурван өвчин нь агаарын бохирдлоос үүдэлтэй байсан.

Шүүх шинжилгээний статистикт сүүлийн долоон жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт.

Тиймээс миний бие нэгдүгээрт шахмал түлшний барьцалдуулагч бодисын стандартыг тодорхой болгох, мөн угаарын хийн хордлогоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт тус бүр нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан, шаардах бичгийг Монгол Улсын засгийн газарт өргөн барьж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.191.127

ТЭНЭГ г***й ХОЛ ОЧИЖ УЛИАРАЙ

Avatar

Нэргүй 2025-03-10 103.87.255.62

Хувь хүний өөрийнх нь хариуцлага. Хувь хүний хариуцлагын төлөө татвар төлөгчдийн мөнгөнаас өгөөд байвал юу болхов

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.190.218

Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Энэ ууганцэцэг юу гээд жүжиглээд байна вэ? Хүн үхэж буйд энэ хүүхэн баярлаж байгаа.

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.184.192

зөв

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.216.43

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-10 103.9.90.100

өөрсдөө яндангаа аваад унтдаг, угаар мэдрэгчээ унтраадаг, яндангаа цэвэрлэдэггүй, залхуу заваан, хойрго бэлэнчлэх, хувь хүний хариуцлагагүй байдлаас л болж байгаа ш дээ. Эхлээд хувь хүмүүс хариуцлагатай болох хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2025-03-10 38.42.106.107

Дараагийн сонгуулиар дэвшихийн бн л да 😁

Avatar

Зочин 2025-03-10 139.5.218.131

ажил хийгээд татвараа төлдөг хүмүүс нь хохирдог болох юм байна л даа нэг л халамж шаардсан юмнууд байх юмаа энэ угаартал бол шууд хувь хүний хариуцлаг яригдах байх байнга хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй гэж ярьдаг байж яагаад мэдлэг хомс байнаа

Avatar

Зочин 2025-03-10 139.5.218.131

ийм балай юмаа болиоч ээ өөрсдийн хариуцлагагүйгээс угаартаж үхсэн хүмүүст мөнгө нэхэхдээ ичээчээ харин гэр хороололд өөрийн хүчээр амьдралаа авч яваа хүмүүсийг дэмжиж урьдчилгаа мөнгийг олж өгөөд дараа нь хэдэн хувиар яаж төлөх гэрээг хийх хэрэгтэй гэж бодож байна энэ шантаажилж мөнгө нэхдэг хүмүүс цаанаасаа өөр хүмүүсийн турхиралт байдаг байхаа да

Avatar

ЗОЧИН 2025-03-10 66.181.188.207

эрхэм эмчээ та эхлээд хувь хүний хариуцлага сахилгыг яриа дараа нь нэхэх нэхэмжлэх юмаа яриа
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХЭДЭН ХУВЬ НЬ ГЭР ХОРООЛОЛД НҮҮРС ТҮЛДЭГ ВЭ .НҮҮРС ТҮЛСЭН АЙЛ БОЛГОН УГААРТАЖ НАС БАРААГҮЙ ШҮҮ.
УТАА АГААРЫН БОХИРДОЛ ЯРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭ БОЛ ГАМШИГ БОЛСНЫГ ХЭН Ч МАРГАХГҮЙ БИЗ ЭЭ
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ НӨХӨН ОЛГОВОР, ХАЛАМЖИНД ХАВТГАЙРАХ МӨНГӨ БИШ БОЛОВ УУ…

Avatar

Нэргүй 2025-03-10 59.153.114.44

шахмал түлшийг гэр хороолол бүгэд түлэж байна зарим нь үхээд зарим нь яагаад зүгээр байдаг гэж хувь хүмүүсийн хариуцлагүй галлагаанаас үүдэлтэй байх бас машины хортой нагаар өдөржин түгжирчхорт хий ялгаруулж байдаг үүнээс тал хувь нь болж байгаа энэ хортой ухаанууд хоорондоо нийлэн исэлдэж улам хортой болдог жэг бодож байна

Avatar

зочин 2025-03-10 103.57.92.50

Улсын төсвийн хөрөнгө бол иргэдийн татвараар бүрддэг чухал нөөц, Эрүүл мэнд,боловсрол,батлан хамгаалах нийгмийн хамгаалал ,хөрөнгө оруулалт гээд хамгийн чухал зүйлд хамгийн хямагтай зөв зарцуулах ёстой хөрөнгө, Хэн нэгний гарын салаагаар урсах зүйл биш,, Гэтэл дуртай нь үүн рүү гар дүрэхийг оролдох болжээ,Монголчууд ажил хийж зөв амьдарч сурцгаая,Ядаж бэлдээд хямдруулаад яаж ашиглахыг зааварлаад өгч буй түлшийг зөв хэрэглэж сур л даа,Иргэдийн буруу үйлддлээс гарсан хохирлыг улс хариуцахгүй

Avatar

Нэргүй 2025-03-10 188.162.254.47

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.161.244

АН-ын дараагийн галзуу.Дараагийн Батзандан, Алтангэрэл.

Avatar

Цагаан баавгай 2025-03-10 66.181.182.197

1980-аад оны сүүлээр богино долгионы зуух анх гарахад нэгэн америк эмэгтэй муураа угаагаад үсийг нь хурдан хатаах зорилгоор зуухандаа хийгээд автал муур нь нүд аньсан байжээ. Тэгээд тэр эмэгтэй заавар дээр нь амьтан хийэ болохгүй гэсэн заалт байгаагүй гээд уг зуухыг үйлдвэрлэсэн компанийг шүүхэд өгч 1 сая доллар авсан байдаг. Баян орон хуулиа мөрддөгийн жишээ.
Шахмал түлшийг анх ямар ч зууханд таарна гэж байсан, сүүлдээ зуухаа сольж, угаар мэдрэгч авч, яндан хөөлөгчтэй болсон.

Avatar

Анд аа 2025-03-10 124.158.126.227

Нийтийн сонсголын үр дүн нь эцсийн эцэст мөнгө олох хэрэгсэл болчлоо.

Avatar

УГГАРТУУЛАГЧ УХНА ХҮХЭРСҮХ 2025-03-10 38.114.114.70

Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүхэрсүх тайлбараа өгөө Монголчуудад, зайлаарай

Avatar

зочин 2025-03-10 103.57.92.50

Архичин хулгайчууд зэрлэг танхай хүмүүс л иймэрхүү зүйл ярьдаг, Угаасаа засрашгүй хүмүүжиглгүй мэдрэлийг гажигтай хүмүүс байдаг,

Avatar

Иргэн 2025-03-10 202.179.2.134

Зайл зайл

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.160.126

зайлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж