Түгжрэлийн сайдыг Ч.Хүрэлбаатар ятгасан гэв

Түгжрэлийн сайдыг Ч.Хүрэлбаатар ятгасан гэв

Түгжрэлийн сайдыг Ч.Хүрэлбаатар ятгасан гэв

Нийгэмд дуулиан шуугиан тарьсан ногоон автобусны хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Өнгөрсөн 2023 оноос хойш шалгасан энэ хэрэгт Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, "Тэнүүн-Огоо" ХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүнийг яллагдагчаар татсан байдаг. Долоо дахь өдрөө үргэлжилж буй шүүх хурлын эхэнд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар мэдүүлэг өгч байна. Тэрбээр сайдын албан тушаалд хүчээр тохоон томилогдож, нийтийн тээврийн төсвийг өөр дээрээ тусгахыг хүсээгүй гэдгээ хэлсэн юм.

Энэ тухайгаа шүүх дээр мэдүүлэхдээ "Ерөнхий сайд "Энэ жилээс нийтийн тээврээ шинэчлэе. Хотын төсөв дээр мөнгийг нь тусгая. Судалгаа тооцоо юу байна" гэсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны тавдугаар сарын 18-нд 1432 автобус хэрэгтэй байгаагийн 1100-г нь төрөөс, 300-г нь хувийн хэвшил шийднэ гэж тоо гаргасан. Тэгээд өөрсдөө 224 автобусаа авчихсан байсан. Нийслэлийн төсөв дээр санхүүжилтээ тавиулах гэж байсан чинь Түгжрэлийн сайд дээр тавих саналыг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар гаргасан. Би татгалзаж байгаагаа илэрхийлж "Өмнөх 224 автобус яалаа. Ийм асуудалтай насаараа оролцоогүй. Ганц удаа 2006-2008 онд Төрийн ордны цогцолборын ажлыг ухсан нүхтэй нь авч, Чингис хааны хөшөөг удирдаж босгосон. Энийг хүмүүс мэдэхгүй. Би Барилга захиалагчийн товчооны дарга байсан. Тэндээс авсан сургамж нь хяналт шалгалт, гүйцэтгэл зохион байгуулалт хийх нь миний ажил биш юм билээ. Монголын нөхцөлд хэрэгт ороход хамгийн амархан ажил гэдгийг мэдэж авсан.

Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийг Ж.Сүхбаатар сайдад өгөх нь зөв. Нийслэл хариуцлагагүй газар. Энэ мөнгийг өгч болохгүй" гэсэн. Тэгсэн би хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тэгээд яах юм бэ" гэсэн. Хажуугаар нь бас нэг сайд "Автобусгүй, мөнгөгүй болох гээд байна. Та өөр дээрээ авчих л даа" гэсэн.

Дараа нь Ч.Хүрэлбаатар сайд надад аминчлан хэлэхдээ "Тан дээр энэ төсвийг тавихгүй бол нийслэлд тавьчихвал УИХ дээр Төсвийн байнгын хороонд намын бүлэг дээр хуваагаад авчихна. Нийт 300 тэрбумыг тойрогтоо хуваагаад авчихна. Чи мэднэ шүү дээ. Чам дээр төсөв тавьчихвал хэн ч УИХ-ын гишүүдээс авахгүй, булаацалдахгүй" гэсэн. Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан. Би Монголын төрд орж ирчихээд доромжлол амсчихаад явж байгаа хүн. Өөрөө шударга байх тухай ярьж, Монголын том хулгайчидтай тэмцэн олон жилийн амьдралаа золиосолчихоод хулгай хийсэн юм шигээр гутааж байна. Хэнд гомдох вэ. Төрд ажиллахдаа олон ажил хийж байсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-10 103.212.118.230

энэ Сүхбаатар гэгч олон жил том хулгайч нартай өөрийгөө тэмцсэн гээд байх юм.хэзээ,яаж тэмцээд хэнийг шоронд суулгаав.өөрөө хулгай хийх гэж л ман-даа гуйж байгаад эргэж ороо биз дээ.хулгайч н.энхбаярыг дагаж их далдгасан даа

Avatar

Зочин 2025-03-10 66.181.184.224

Хүрэлбаатар гэдэг х***а бол хаана ямар мөнгө гаргаж идэхийн тулд хэнийг ч гэсэн золиослоход бэлэн л байж аль тэнэгдүүг нь ашиглаад сурчихсан аймшгийн хулгайч байсан л байна ийм хүмүүс МАН-хан бүгдээрээ л хулгайч юм даа

Avatar

Иргэн 2025-03-10 66.181.189.202

хулгайчууд хувааж идсэн байлгүй дээ. хамгийн багадаа л 2 тэрбумын байранд амьдардаг гэсэндээ

Avatar

Зочин 2025-03-10 139.5.217.115

Яамгүй түгжрэлийн сайд Сүхбаатар Ч.Хүрэлбаатрын үгэнд орж хэрэгт орлоо .Нийслэл найдваргүй гэнэ , төсөвийн байнгийн хороо намын бүлгүүд хуваагаад идчихнэ гэсэн гэнэ .Үнэндээ ХЭТ ОЛОНХИ БОЛСОН МАН БҮЛЭГ Л ИДЧИХ БАЙСАН БАЙХДАА…..

Avatar

Zochin 2025-03-10 66.181.161.152

ingej tusuviig huvaaj iddegiig noirondoo sain heljiindaa

Avatar

Төр 2025-03-10 103.212.119.67

Өөрийгөө хэлмэгдэгч, хохирогч болгочихсон тууж явна уу?!

Avatar

Мөнх 2025-03-10 103.57.93.199

Тэгээд түгжрэлинй сайдынхаа ажлыг больчихгүй яасан юм бэ дээ. Бас нэг жаахан юм горьдоод яваад байсан юм биш үү. Эсвэл ямар ч ажил хийхгүй сэлгүүцээд явъя гэж бодож байв уу. Одоо гоншигнолгүй ялаа эдэл. Өөрт хуваарилагдсан төсвийг хянаж чадахгүй бол яаж сайд хийж байсан юм бэ?

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.218.229

Балалдаг нөхдүүд бна.Нисэхгүй гээд бхад нис,нис гээд нисгэчихдэг янзын нөхдүүд вэ?Өөрөө буух газраа янзын мэдсэн бна.Одоо шорондоо суугаад дахин ухаарч дээ.

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.217.201

БҮГД ХУЛГАЙЧИД…..НАМ ЗАСАГ ХОТ ГЭЭД БҮХ ДАРГА НАР ХУЛГАЙЧИД….

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.217.201

энэ хулгайн бүлгийг илчилчихлээ АТГ НЬ
ШАЛГААЧ..НАМ БҮЛЭГ.САЙД ГЭЭД БҮГД Л
ХУЛГАЙЧ НЬ ИЛЧЛЭШДЛЭЭ…АТГ ОДОО
ШАЛГААЧ….ӨӨР ХҮМҮҮСИЙГ ХЭЛСЭН БОЛ ЯАЖ БАРЬЖ АВАХ БОЛ…. ХЭЛСЭН НЬ ҮНЭН…

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.184.70

Өөртөө л гомддоо !

Avatar

Нэргүй 2025-03-10 188.162.254.47

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Хайран жанжин 2025-03-10 202.126.90.59

Сүхбаатар чинь элэй балай юм ярьдаг этгээд байна.Ийм амьтаныг сайдаар тавьж байдаг,худал хуурмаг ч гэсэн хэдэн НОГООН АВТОБУСТАЙ шүүх хурал хийж байгаа нь яамай даа.

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.186.80

өөрөө хуульч хүн байж тэнэг юм ярьдаг балай вээ

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.168.82

хуцалгүй очиж жангаа ид, мөнгө нийлж шамшигдуулчихаад уйлан дуу тавиад л

Avatar

Ажиглагч 2025-03-10 66.181.161.168

Жинхэнэ амтшсан архаг хулгайч нар

Avatar

Нэргүй 2025-03-10 202.21.107.14

HURELBAATAR HUGAI DUUSAHGUI SHUUU NAAD UVS PZ DAAG SN SHALGAARAI IH CH UM GARNA HULGAICH P z**

Avatar

Морь унасан толгойгүй, хөөн гэж !!! ХОХЬ ЧИНЬ!!! 2025-03-10 66.181.182.53

Хаана санхүү луйвардах, хулгайлах, тунелдэх, тонох бодлого хэрэгжүүлнэ, тэнд л энэ өгөрийн нэр уяаастай!!! Нөгөө л сангийн мэргэшсэн хулгайч, мафи!!!

Avatar

зочин 2025-03-10 202.179.14.190

албан тушаалдаа хариуцлагагүй хандсан бна ш дээ

Avatar

хүннү 2025-03-10 202.55.188.109

УИХ-ын гишүүдийг цайрсан хулгайчууд гэдгийн рэлээд өглөө дөө. Яана гэнээ хотын төсөвт тавьчихаар тойрогтоо хуваагаад авчдаг гэнээ. Муухай хогнууд юм аа? та нар.

Avatar

Зочин 2025-03-10 66.181.180.119

Хүрэлбаатарт хэдийг өгсөнөө шууд хэлчихгүй дээ .

Avatar

Зочин 2025-03-10 202.55.188.44

УИХ гишүүд элдэв янзын төсөв зохиож мөнгөө хувааж авдагᠷ,энэ бол маш том хулгайн бүлэглэл.

Avatar

Нэргүй 2025-03-10 202.21.111.218

Муу болгонтой холбогддог нэг хүн байх юм даа

Avatar

Ван Ди 2025-03-10 202.21.109.5

энэ э****з байхад элдэв хулгай тасрахгүй

Avatar

Зочин 2025-03-10 202.126.89.156

Хаха лааж байдаг буян юм аа

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.216.43

VANXANDI80955877SEXSEER

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.216.43

80955877

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.189.22

ЭНЭ ХҮРЭЛБАА АР ЁР НЬ ХААНА Л МӨНГӨ ИДСЭН БҮГДТЭЙ НЭР НЬ ХОЛБОГДОЖ, ХАМТРАН ХУЛГАЙЛАГЧ БОЛДОГ ХААШАА ШУНАЛЫН ТУЛАМ БЭ?

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.216.43

2ERFDI SEKSDI8P955877ANUZDI BOOBN XXNO

Avatar

Нэргүй 2025-03-10 202.131.234.123

нялхаараа амьтас саад болоод байдаг юм байхчив. эдгээрийн үг нь үнэхээр малны толгойноос доор байсан юм байжээ. мал бол ямарч муу юм руу орохгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж