Канадын шинэ ерөнхий сайд АНУ-ыг итгэж болохгүй улс гэв

Канадын шинэ ерөнхий сайд АНУ-ыг итгэж болохгүй улс гэв

Канадын шинэ ерөнхий сайд АНУ-ыг итгэж болохгүй улс гэв

Дэлхийн санхүүгийн хямралын үед Канадын банкны ерөнхийлөгч, “Brexit”-ийн хэлэлцээрийн үеэр Английн Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Марк Карни Канадын эрх баригч Либерал намын даргаар сонгогдов. Ингэснээр тэр зөвхөн намын дарга төдийгүй Жастин Трюдогийн залгамж халааг авч, дараагийн ерөнхий сайд болж байна гэсэн үг. Улс төрийн туршлага багатай хүний ​​хувьд энэ бол гайхалтай үр дүн.

АНУ худалдааны дайн эхлүүлж, Канадыг 51 дэх муж болгоно гэж сүрдүүлснээр тус улсын улс төр үймж бужигнах болжээ. Тэгвэл Марк Карни Ням гаригийн орой өрсөлдөөний дүнг зарласны дараа Трампийн заналхийллийн эсрэг тэмцэхээ амлалаа.

Тэрбээр “Канад хэзээ ч ямар нэгэн байдлаар АНУ-ын нэг хэсэг болохгүй. Бид тулалдахыг хүсээгүй ч гэлээ хэн нэгэн эхлэлийг нь тавьбал үргэлж бэлэн байдалд байдаг. Америкчууд алдаа гаргах ёсгүй. Хоккейн нэгэн адил худалдааны талбарт ч Канад ялна. АНУ бидэнд хүндэтгэл үзүүлэх хүртэл хариу тарифыг хэвээр хадгална” гэжээ.

Үг хэлэх явцдаа тэр АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг олон удаа дурдсан байна. Тэрбээр Трампийг хоёр, гурван цаг тутамд бодлоо өөрчилдөг хүн гэдгийг онцлоод ийм хүн чөлөөт ертөнцийн удирдагч болсон нь олны санааг зовоож байна гэжээ.

Марк Карни энэ мэтчилэн АНУ-тай тэмцэхээ хүчтэй илэрхийллүүдээр мэдэгдсэн ч гэлээ практик дээр хэрхэх нь тодорхойгүй байна.

Жастин Трюдог сул дорой удирдагч гэж Трамп үргэлж егөөддөг. Тиймээс Трюдог тайзнаас буулгах нь Либерал намынхны хувьд нэг төрлийн цэвэрлэгээ болно гэж найдаж байна. Гэхдээ Марк Карни буулт хийлгүйгээр ширүүлбэл урьдчилан таамаглах боломжгүй байдлыг улс төрийн тактик болгон ашигладаг хүний ​​уур хилэнд өртөх эрсдэлтэй байж мэднэ.

Канадын өнөөгийн нөхцөл байдлыг тэр “Цаашид итгэж болохгүй улсаас бидэнд авчирсан хар өдрүүд” гэж нэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-03-10 66.181.160.99

Улс гүрэн болгон хувиа хичээх хэрэгтэй болжээ.. Юуны түрүүнд цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй !!!!…Тэгсэн цагт том жижгийн ялгаа арилнаа…
Хүүкээ сонсж байнуу ?…

Avatar

Нэргүй 2025-03-10 103.168.34.218

ZOV

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.161.190

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-03-10 202.21.107.15

52 дахь муж болох нь л дээ

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.184.70

Манайхыг Орос 16 дахиа болговол чи их дуртайяа дур тавих муу гөлөг юмаа даа !!!

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.160.126

тэнэг хүмүүс хожуу ч гэсэн зарим нь ухаарч байгаа нь яамай даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж