ҮАБЗ-ийн гуравт хамааралтай гурван томилгоо!

ҮАБЗ-ийн гуравт хамааралтай гурван томилгоо!

ҮАБЗ-ийн гуравт хамааралтай гурван томилгоо!

УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-ны Даваа гаригт нээхээр товлосон. Энэ үеэр УИХ-аас томилдог зарим албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Тиймээс хаврын чуулганаар эдгээр албан тушаалтнуудын томилгоог хийнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ИРЭХ САР ДУУСНА 

Эрх баригчид Улсын Ерөнхий прокурорыг солих уу?

Үндсэн хуулиар Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна.Тухайлбал, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд дуусна. Түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д оруулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд албан тушаалдаа томилогдож байсан юм.

УЕП-ыг Ерөнхийлөгч саналд болгож, УИХ-аар баталдаг.  Тэр утгаараа У.Хүрэлсүх өөрийн хүнээ уг суудалд санал болгох нь тодорхой. УИХ ч хүлээж авах болов уу. У.Хүрэлсүх хэнийг томилохоос дараагийн улс төр эхэлнэ гэж хэлж болно. Б.Жаргалсайхан нь Өвөрхангайн хүн. Түүний оронд хэн очих нь улс төр, эдийн засаг, хуулийн салбарын гол анхаарлыг татаж байна.  Дашрамд дурдахад Хамтарсан Засгийн газрын томилгоог хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь УЕП-ын үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин илэрхийлж байсан билээ.

Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд,

  • Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг.

Прокурорын тухай хуулийн дагуу  Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо “Хуульчийн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан байдаг.

Тайлбар: 2017.06.09-ний өдөр шинэчлэн найруулсан Прокурорын тухай хууль

Б.Жаргалсайханы хувьд:

  • 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
  • 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор
  • 1996-2000 онд аймгийн прокурор,
  • 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор,
  • 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад Улсын ерөнхий прокурор болсон байна.

Харин Улсын ерөнхий прокурортой адил Ерөнхийлөгч томилдог Ерөнхий шүүгчийн албан тушаалын хашиж буй Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2026 оны зургадугаар сард дуусна.

АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВААГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛНО

АТГ-ын шинэ дарга ажиллах завгүй томилгоо тохирч явна

АТГ-ын дарга З.Дашдаваа 2019 оны тавдугаар сард ажлаа хүлээж авсан. Тэрбээр, ажлаа хүлээж авсан даруйдаа доод албан тушаалтнуудынхаа томилгоог хийж, АТГ-ын даргаар ажиллаж байхдаа гурван ч удаа цалингаа нэмэгдүүлж байсан юм. Гэсэн ч АТГ-ын албан тушаалтнуудын цалин нэмэгдсэн ч Монгол Улсын авилгын индекс сайжраагүйд олон нийт шүүмжлэлтэй ханддаг.

Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай нэг нутгийнх. АТГ нь албан ёсоор Засгийн газарт харъяалагддаг гэвэл түүний томилгоог Л.Оюун-Эрдэнэ толгой мэдэж хийх ёстой. Магадгүй эндээс ҮАБЗ-ийн зөрчил эхлэж мэднэ гэсэн болгоомжлол хуулийн хүрээнд байна.

Хамгийн сүүлд “Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2024”-ын үзүүлэлтийг /2025.02.11/ өдөр танилцуулсан.

Энэ жилийн авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан бөгөөд Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 114 дүгээрт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс долоон байраар урагшилсан үзүүлэлт хэдий ч эрэмбэ биш тоо чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Авлигын төсөөллийн индексийг 13 эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд: 

  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.

Дээрх үзүүлэлтээс харвал сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын авлигын индекс сайжраагүй, түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд оноо нь буурсан үзүүлэлттэй байгаа юм. Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.

ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛНО 

Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж буй. Тиймээс энэ жил 23 улсад суух Элчин сайд нарыг томилох аж. Элчин сайд нараас гадна консулуудыг мөн томилох бөгөөд нийт 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилох асуудал намрын чуулганы төгсгөлд яригдаж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай хэлэлцсэн.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх саналыг дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн Сар шинийн баярын өмнө Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж Засгийн газрын Тусгай үүрэгт Элчин сайдаар томилох саналыг тавьсан тухайгаа ярьсан юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Томилогдсон Дипломат төлөөлөгчийн газар 50 хүрсэн. 34 нь Элчин сайдын яам. Байнгын төлөөлөгчийн газар, Худалдааны төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, консулын газар байгаа. Сүүлийн дөрвөн жилд хийсэн Элчин сайдын томилгоо мэргэжлийн болсон. 22 хувь нь буюу мэргэжлийн бус улс төр болон бусад салбараас улс төрийн шийдвэр гаргаад Элчин сайд томилсон. Өөр байгууллагаас Элчин сайдаар томилогдсон хүмүүсийн хувьд төрийн албаны дадлага туршлагатай, удирдах ажилтны дадлага туршлагатай, улс төрийн туршлагатай хүмүүсээс бүрдэж байгаа. Мөн Элчин сайд нараас гадна дотор нь ажиллаж байгаа ажилтнуудын хувьд ихэвчлэн Гадаад харилцааны яамнаас томилдог. Гэхдээ бас бусад мэргэжлийн байгууллагаас томилгоо хийдэг. Энэ нь 30 орчим хувь байгаа, цаашдаа энэ томилгоог илүү мэргэжлийн болгох шаардлагатай" гэсэн юм.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСНА 

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд томилж байв. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог. Иймд Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусах юм. Түүнийг 2022 онд огцруулах эсэх талаар яригдаж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хэд хэдэн удаа хөндөж байсан юм. Гэсэн ч тэрбээр ажлаа үргэлжлүүлсээр ийнхүү бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох дөхчээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг өнгөрсөн Баасан гаригт /2025.03.07/ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан.

Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг тус, тус гаргасан юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох хүний нэрийг УИХ-ын дарга санал болгож, УИХ-аар батална.

МАН: Монголбанкны ерөнхийлөгчид Б.Лхагвасүрэнг дэмжжээ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-03-11 43.228.129.178

Зөрчлийн хэргээр шалихгүй зүйлээр иргэдийг 7-30 хоног баривчлаад шоронд багтахгүй байхад энэ нөхөр хаана юу хийж байваа. Солисон дээрдээ.

Avatar

BN 2025-03-11 103.57.94.75

Erunhii prokuroriig demjij bn

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.94.75

Ёрөнхий прокурор шударга зарчимч ийм л хүн одоо үед хэрэгэтэй байгаа юм да, дэмжиж байна

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.94.75

Ёрөнхий прокурорыг дэмжиж байна дахин ажиллуулах хэрэгтэй.

Avatar

мгл 2025-03-11 66.181.179.112

оорсоддоо таарсан ,нутгиин амьтадаа чирээд ирвэл дампуурсан хуулиин систем сайжрахгуйээ!

Avatar

Зочин 2025-03-11 103.111.68.3

Одоогийн ерөнхий прокурорыг үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нэр цэвэр, сайн ажилласан гэж боддог.

Avatar

зочин 2025-03-11 139.5.216.123

Бусдыг нь мэдэхгүй юм харин Жаргалсайхан прокурор бол хүлээн зөвшөөрөгдсөн жинтэй хуульч гэгддэг.

Avatar

Балга чацга 2025-03-11 202.9.46.180

хулгайчуудыг үабз-ын 3 хулгайчидтай цугт нь шавар байшинтай нь шатааж үгүй болговол зохино.

Avatar

Нэргүй 2025-03-11 203.91.116.130

Дашдаа сайн ажиллаж чадахгүй толгой нь хүрэхгүй байх шиг.
Намын шугамаар, намчингуудыг Дипломаталбанд томилохыг зогсоо. Батцэцэг гуай их үүрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.92.176

УЕП ер нь тулхтай ажилтан санагдсан. даанч шүүхийнхэн гэж гоё газар байна даа

Avatar

Нэргүй 2025-03-11 59.153.113.200

Жаргалсайханы дайтай Ерөнхий прокурор одоо цагт Монголд олдохгүй шүү! Өмнөх Ерөнхий прокурорууд нь улс төрийн үзэмжээр томилогдсон, огт прокурор биш хүмүүс байсны уршгаар энэ байгууллагын нэр хүнд дордсон! Сургууль төгсөөд цагаан цаас шиг байхаас эхлээд прокурорт ажилласан хүн л жинхэнэ Прокурор болдог юм! Цагдаа, улс төрч г.м. нөхдүүд баллана, хамт олон ч хүлээж авахгүй, үүргийг нь за гэчихээд хаячихдаг, саботаж хийдэг!!!

Avatar

Зочин 2025-03-11 103.111.68.3

Жаргалсайхан прокурорыг сайн мэднэ. Их шударга зарчимч нямбай хүн.

Avatar

Зочин 2025-03-11 103.111.68.3

Ерөнхий прокурорыг дэмжиж байна. Маш сайн ажилласан гэж боддог. Маш олон хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ….

Avatar

Иргэн 2025-03-11 66.181.190.198

Ерөнхий прокурор Жаргалсайхан авилгал хээл хахууль д хэзээ ч орооцолдож бгаагүй шударга хуульч хүн гэж боддог..Шударга хүнээс айдаг луйварчид л зайлуулж өөрийн хүнээ тавих гэж чичирцгээх биз..Олон улсын их хурлын луйварчдыг бүрэн эрхээс нь татгалзуулах шалгаж шүүхэд шилжүүлсэн боловч шүүх сулласан байдаг .Шүүх хүртэл ялзарсан гэж бодож бгаа…Жаргалсайхан прокурор улирч ажиллавал бас шүүх г цэвэрлэвэл олон луйварчдын илрүүлнэ дээ.

Avatar

Нэргүй 2025-03-11 202.21.107.15

Дашдаваа гэгч шуналт махан толгойг ажлаа өгөхөөр нь Бэрхэд галчаар 5 жил албадан ажиллуулаач.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.92.87

Ёрөнхий прокурорыг дэмжиж явдаг цаашид улс оронд ч хэрэгтэй хүн.

Avatar

Нэргүй 2025-03-11 59.153.112.103

ANUSDI80955877SADARLI VANXANDI

Avatar

сонгогч 2025-03-11 202.9.46.170

ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХУГАЦАА НЬ ДУУСДАГГҮЙ ЮМУУ??? ………сандалтай нь наачихаа юу………. ТЭДНИЙГ ЯАГААД ӨӨРЧЛӨХГҮЙ БАЙНА ВЭ??? …….. ХАРАМСАЛТАЙ НЬ ХОНГИЛЫН ШҮҮХЭЭ УСТГАХ СОНИРХОЛ У. ХҮРЭЛСҮХЭД ДААНЧ АЛГА ДАА….. ЦАМЦ УРАГДАХ Ч БҮР ӨНГӨРЛӨӨ Л ДӨӨ…..ХҮРЭЛСҮХ ЗОРИГ ГАРГААД ТРАМП ШИГ ШҮҮГЧИДЭЭ 100% СОЛИМООР БАЙХ ЮМ…..ИНГЭВЭЛ МОНГОЛЫН ШҮҮХ ТҮР ЗУУР, БАГА Ч ГЭСЭН ЦЭВЭРШИЖ МАГАД ….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Юу чхийсэнгүй 2025-03-11 66.181.188.24

Бүгд

Avatar

Ganaa 2025-03-11 192.82.65.111

Монгол улсын Ерөнхий прокурор ажиллаж буй Б.Жаргалсайхан энэ эрхэм үнэхээр маш сайн, шударга ажиллаж байгаад талархаж явдаг. Төр энэ хүнийг цаашид нь сунгаж ажилуулах ёстой, улс эх оронд маань ийм хүн хэрэгтэй гэж бодож байна. Сайн хуульч, маш сайн боловсролтой, жинхэнэ төрийн хүн, цаашид ажиллах бүрэн чадамжтай хүн гэж үнэлдэг, дэмждэг.

Avatar

Зочин 2025-03-11 66.181.190.244

Женкочин шүү дээ

Avatar

irgen 2025-03-11 66.181.190.73

Mongol banknii erunhiilugch mergejliin tuvshind mash sain ajillasan. Zoljargaliin ueiin Mongol banknii bodlogo aldagdaj, huviin ariljaanii banknaas hamaardag baidliig heviin ajillagaand oruulj, Mongol Ulsiin mungunii nuutsiig hangalttai burduulj, Saaral jagsaaltnaas garah nuhtsul baidliig mergejliin bankiriin tuvshind zuv udirdaj, Kovidiin hund ueiin ediin zasgiin ued sain ajillasan. Olon ulsiin banknii buhii l uilchilgeeg Mongol ulsad tsag aldalgui nevtruuldeg.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.212.119.159

Жаргалсайхан прокурор хүний эрх, эрх чөлөөг хангах болон эрүүдэн шүүхийн эсрэг бодитой ажил хийсэн хүн дээ. Энэ хүнээс дутахгүй, болж өгвөл илүү гарах хүн тавиач.

Avatar

Хулгайч нарыг дахин сонгож болохгүй 2025-03-11 139.5.218.58

За ашгүй эдгээр малнуудыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Эрх баригчдын захиалгаар ажлаа хийдэг, циркын сургуультай нохой шиг новшнууд шүү дээ.

Avatar

Болор 2025-03-11 103.57.95.66

ерөнхий прокурор хийж буй энэ хүнийг маш сайн ажиллаж байгаа гэж харж байна энэ хүнийг дахин сонгож ажиллуулбал улс эх оронд хэрэгтэй өндөр боловсролтой сайн хуульч ёс зүйтэй хүн гэж хардаг даа

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.95.66

ерөнхий прокурор ажиллаж буй энэ эрхэм үнэхээр сайн ажиллаж байгаад талархаж явдаг энэ хүнийг цаашид нь сунгаж ажилуулвал манай улс эх оронд хэрэгтэй гэж бодож байна маш сайн хуульч маш сайн боловсролтой чадамжтай хүн гэж үнэлдэг дээ дэмжиж явдаг

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.92.87

Ерөнхий прокурор Жаргалсайхан нь. ПБ-ыг маш сайн удирдан зохион байгуулж ажилласан шудрага хуульч гэж боддог.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.92.87

Ёрөнхий прокурор шударга хүндээ дахин сунгаж ажиллуумаар байна да.Монгол улсад маш хэрэгтэй хүн.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.57.92.87

Шударга прокурор шүү, зарчимч, хүний эрхийн мэдрэмжтэй ажилдаг.

Avatar

зочин 2025-03-11 103.212.119.55

Энэ 3 томилолтын хугацаандаа нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэн хүн байна уу? Өөрийн эздийн асуудлыг 1 цагийн дотор цагаатгаж шийддэг бол ардын асуудлыг сар жилээр хойшлуулдаг тухай өдөр бүр хэвлэлээр бичдэг боловч дүлий годилууд.

Avatar

Нэргүй 2025-03-11 195.88.86.88

Зарим хугацаа нь дуусгавар болж буй Элчин сайд нар хугацаагаа сунгана гээд гоншигноод дарга болгон руу залгаад лай болж байна гэнэ лээ.

Avatar

Нэргүй 2025-03-11 139.5.216.43

ANUSDI80955877

Avatar

Гэрэл 2025-03-11 202.5.202.36

АТГ дарга Дашдаваа сайн ажилласан. Олон2 ажлыг эхлүүлсэн ба хугацаа нь сунгагдах байх аа. Энэ нь одоо хэрэгжилт үр дүн гарах хугацааг л хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Амжилт хүсье.

Avatar

Hulgai 2025-03-11 202.9.46.110

хулгайчдыг устга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж