НЭМЭЛТ:
Шүүгдэгч Ж.Сүхбаатар:
-Миний мэдүүлэг өгөх цаг ирж байна. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар татагдаж, тогтоолтой танилцсан. Нэг жил гурван сар шүүхээр явж байна. Энэ хугацаанд үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал байлаа. Телевизэд товчхон ярилцлагад орсон. Хэлэх ярих зүйл их байсан ч бага ярьсан. Олон зүйл тодорхойгүй байсан. Өнөөдөр хавтаст хэрэгтэй танилцаж, шүүх хуралд оролцогчдын яриаг сонсч, олон зүйлийг эргэцүүлж харлаа. Би өөрийнхөө тухай ярихын тулд яаж яваад энэ хэрэгт холбогдчихов, яагаад гэм буруутайд тооцогдож байна вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Энэ тухай ярихдаа гурван үндсэн асуудалд төвлөрч ярья. Хүмүүс ойлгох байх. Мэдээж улстөрч хүн учраас урт ярих байх. Гэхдээ товч ярихыг хичээнэ. Гэм буруугүй гэдгээ нотлох зүйлээ тодорхой хэлнэ. Түгжрэлийн сайдаар нэг жил нэг сар ажилласан хүний хувьд бодлого зорилт юу байв, энэ хэрэг хэрхэн өрнөсөн талаар зөвөөр ойлгуулах ёстой. Шүүх хурал хуульд заасны дагуу нээлттэй болж байна. Би дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллахад өмнө нь найман жил завсарласан.
Тодруулбал, 2008-2012 онд УИХ-ын гишүүн байж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж, сонгуулийн тогтолцооны шинэчлэл, авлигын эсрэг тэмцэл, Ашиг сонирхол, зөрчлийн хуулийг санаачлан батлуулахад манлайлж оролцсон. Сүүлийн найман жил улс төрөөс завсарлаж байгаад орж ирсэн. Тэгээд 2020 онд орж ирээд хийсэн олон ажлын нэг нь Шүүхийн тухай хууль байсан.
Энэ хуулийг олон нийтэд нээлттэй нэвтрүүлэх заалтыг Б.Энхбаяр гишүүн бид хоёр зөрж оруулсан. Өөрийнхөө батлуулсан, санаачилсан хуулийнхаа хэрэгжилтийг өөрөө биелүүлэх өдөр ирдэг юм байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн ахлагч байсан нээлттэй сонсгол хийж, анхны Хөгжлийн банкны сонсголыг даргалж байсан. Дараагаар нь ногоон автобусны хэрэг дээр гэрчээр орж байцаагдсан байдаг. Би Монголын төрд 20-иод жил ажиллахдаа төрийг бэхжүүлэх, олон хуулийн байгууллагуудтай өөрийн биеэр танилцаж байна. Тендерийн үйл ажиллагаа хэрхэн явдгийг харж байна. Би шүүгдэгч гэдэг утгаараа биш надад итгэж найдаж, төрд сонгосон хүмүүсийн дэмжлэгээр явж ирлээ. Миний хувьд үйл, тавилангаараа энд хутгалдах болж. Би өөрөө хуулийн хүн. Олон мянган шавьтай хүн. Намайг юу хэлэх бол гээд хүлээж байгаа. Тэд маань "Та яах гэж сайд болж, энэ автобусны хэрэгтэй хутгалдчихав" гэдэг зүй ёсны асуудал гарч ирнэ. Шүүхийн шийдвэр ч гэсэн энэ асуудалд холбогдож байгаа тухайн этгээдийн санаа сэдэл, зорилго, хувийн байдал, шалтгааныг харгалздаг учраас зарим нэг зүйлийг ярих ёстой болж байна.
Би сайдаар гэнэт ажиллахаар болсон юм. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр намайг сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Энэ 30 жилийн түүхэнд сайд болох хүсэлт гаргаж байсан хүмүүс байсан байх. Миний тухайд гэнэтийн явдал болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзана гээд амжаагүй. Минийби зөвшөөрлөө өгч чадаагүй.
Хэрвээ уулзсан бол би татгалзах байсан. Түгжрэлийн сайд гэж дэлхийн ганц байгаа гэдгийг хүмүүс ярьж, хэлсэн. Би төрийн удирдлагаар мэргэшсэн хүний хувьд ийм албан тушаал байхгүйг мэдэж байгаа. Надад албан тушаал, мөнгөний шунал байгаагүй. Энэ хүнд хүчир албан тушаалд тохоон томилогдсон юм. Би 100 жилийн өмнө хүнд хүчир албан тохоон томилогдсон талаар ярьж бичдэг. Цаг хугацааны хувьд энэ албан тушаалаас татгалзах боломж үүсээгүй. Хүмүүсийн хажууд хариуцлагаас зугталтайн биш. Тэгээд би энэ ажлыг хүлээн авсан юм. Гэнэтийн юм болж тавилангаа үүрсэн. Хоёрт, би нийтийн тээвэр хариуцсан сайд байгаагүй. Төвлөрөлийг сааруулж, түгжрэлийг бууруулах чиг үүрэгтэй сайд байсан. Ерөнхий сайд өөрөө энэ албан тушаалыг бий болгохдоо нэр өгч, хуульдаа тусгасан юм. Үндэсний хэмжээнд төвлөрөл сааруулж, орон нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх тухай асуудал. Монголд дарга бүгдийг шийднэ гэж ойлгодог. Түгжрэл бууруулах сайд болсон юм чинь онцгой эрх мэдэлтэй, богино хугацаанд асуудлыг шийднэ гэж хардаг. Гэхдээ Монголын утаа түгжрэл гэдэг бол ядуурал, авлига гэдэгтэй адил нийгмийн үзэгдэл. Утааны сайд, авлигын сайд гэж байхгүй. Тэр утгаараа түгжрэлийг бууруулах сайд томилж байгаа нь нийгмийн бухимдлыг өөр дээрээ авдаг. Би ажлаа аваад гурав хоносны дараа түгжрэлийн буруутан болсон. Өнөөдөр би нийтийн тээврийн салбарын дампуурлын эзэн болчихоод зогсч байна. Би хулгай луйвар, авлигатай тэмцэж, найман жил улс төрөөс зайлуулагдсан байж байгаад орж ирсэн хүн.
Сая нийтийн тээврийн асуудал дээр нийт 318 тэрбум төгрөгийн асуудал яригддаг. Гадуур 400 тэрбум төгрөг зарцуулсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Мөн нэг автобусыг 400 сая төгрөгөөр авсан, хуучин актлагдсан хог дээрээс угсарсан, үүний цаана компани гэж байхгүй, олон хүн оролцож хулгай хийх зорилготой байсан гэх худлаа мэдээлэл цацагдаж байна. Энэ ажилд нийт 400 тэрбум төгрөг зарцуулаагүй. Нийт 318 тэрбум төгрөг төсөвлөсний 272 тэрбум нь 2023 онд хэрэгжихээр байсан. Бас хохирлын хэмжээг 77 тэрбум төгрөг гэж байгаа. Энэ хохирлын нэлээд хэсгийг энэ нөхдүүд идсэн гэж ташаа ойлгож байна.
Энэ хэргээр шалгуулсан 24 хүнээс хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хүн энэ дотроос гараагүй шүү.
Буруутгагдаж буй үндэслэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, давуу байдал олгосон, хатгасан, хамжсан, гүйцэтгэсэн гэж байна. Гадна дотны хүмүүс байсан. БНСУ-ын компаниуд хоорондоо тэмцэлдсэн юм билээ. Манай нам дотор хоёр тэмцэл явагдсан. УИХ-ын сонгууль ойртсон байсан. Би тухайн үед нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга байсан. Манай дүүрэгт байсан улстөрчид нүүрсний хэрэгт холбогдсон. Тэд намайг гутаахын тулд шүүхээс ял авч байхдаа миний эсрэг пост хийж байсан. Нийслэлийн түвшинд намын удирдлага хоорондын зөрчил байсан. Энийг дарахын тулд мониторинг хийж, 40 гаруй мянган тролл хаягаас дайралт хийсэн. Жигшил зэвүүцэл төрүүлэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэр бол хамгийн амар зам байсан байх. Нийт хохирлын 77 тэрбум төгрөгийн 22 тэрбум нь БНСУ-ын компани дээр бэлэн байна. Цаана нь 303 автобусны эд анги, 190 автобус үйлдвэрлэгдсэн байна. Тэрний төлбөр хийгдээгүй байна. Гомдол нэхэмжлэлтэй байна. Одоо үлдсэн 55 тэрбум төгрөгийн хохиролд А.Ганхуягийн дөрвөн баазыг хураан авсан. Хотын дарга Х.Нямбаатар саяхан хэлэхдээ 13 компанид нэг баазыг хувааж, долоо дахь жилдээ барьж дуусаагүй байна. Өнөөдөр 40 тэрбумаар нэг бааз барих гээд чадахгүй байна. Хохирол гээд яриад байх юм. Нэг хэргийг нөгөө хэргээр дарах явдал болж байна. Надад шүүмжлүүлж, газрын наймаанд орсон хүмүүс энэ хэргийг хамгийн их ярьж байна. Намайг ажил авахад "Та юу хийх вэ" гэж сэтгүүлчид асуусан. Надад эхэндээ тодорхой бодлого байгаагүй. Тийм ажилд очно ч гэж бодоогүй. Тэгээд долоо хоногийн дотор бодлогоо гаргасан.
Тэгээд Ерөнхий сайд "Энэ жилээс нийтийн тээврээ шинэчлэе. Хотын төсөв дээр мөнгийг нь тусгая. Судалгаа тооцоо юу байна" гэсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны тавдугаар сарын 18-нд 1432 автобус хэрэгтэй байгаагийн 1100-г нь төрөөс, 300-г нь хувийн хэвшил шийднэ гэж тоо гаргасан. Тэгээд өөрсдөө 224 автобусаа авчихсан байсан. Нийслэлийн төсөв дээр санхүүжилтээ тавиулах гэж байсан чинь Түгжрэлийн сайд дээр тавих саналыг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар гаргасан. Би татгалзаж байгаагаа илэрхийлж "Өмнөх 224 автобус яалаа. Ийм асуудалтай насаараа оролцоогүй. Ганц удаа 2006-2008 онд Төрийн ордны цогцолборын ажлыг ухсан нүхтэй нь авч, Чингис хааны хөшөөг удирдаж босгосон. Энийг хүмүүс мэдэхгүй. Би Барилга захиалагчийн товчооны дарга байсан. Тэндээс авсан сургамж нь хяналт шалгалт, гүйцэтгэл зохион байгуулалт хийх нь миний ажил биш юм билээ. Монголын нөхцөлд хэрэгт ороход хамгийн амархан ажил гэдгийг мэдэж авсан. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийг Ж.Сүхбаатар сайдад өгөх нь зөв. Нийслэл хариуцлагагүй газар. Энэ мөнгийг өгч болохгүй" гэсэн. Тэгсэн би хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тэгээд яах юм бэ" гэсэн. Хажуугаар нь бас нэг сайд "Автобусгүй, мөнгөгүй болох гээд байна. Та өөр дээрээ авчих л даа" гэсэн. Дараа нь Ч.Хүрэлбаатар сайд надад аминчлан хэлэхдээ "Тан дээр энэ төсвийг тавихгүй бол нийслэлд тавьчихвал УИХ дээр Төсвийн байнгын хороонд намын бүлэг дээр хуваагаад авчихна. Нийт 300 тэрбумыг тойрогтоо хуваагаад авчихна. Чи мэднэ шүү дээ. Чам дээр төсөв тавьчихвал хэн ч УИХ-ын гишүүдээс авахгүй, булаацалдахгүй" гэсэн.
Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан. Би Монголын төрд орж ирчихээд доромжлол амсчихаад явж байгаа хүн. Өөрөө шударга байх тухай ярьж, Монголын том хулгайчидтай тэмцэн олон жилийн амьдралаа золиосолчихоод хулгай хийсэн юм шигээр гутааж байна. Хэнд гомдох вэ.
Төрд ажиллахдаа олон ажил хийж байсан. Би 318 тэрбум төгрөгийг өөртөө аваагүй, бодлогыг нь гаргаж өгсөн. Нэгэнт над дээр оноосон төсвийг хуульд заасны дагуу 2022 оны арванхоёрдугаар сард тушаалаа гаргаж, нийслэлийн Засаг дарга руу эрхээ шилжүүлсэн. Ингэхдээ бас бодсон. Би 20 жил нандигнаж явсан сайн нэрээ 2, 3-хан долоо хоногт гутаалгалаа. Олон жил хуульч гэж сайн нэр зүүсэн ч олон түмнийхээ өмнөөс нэг удаа галыг нь үүрье гэж өөрийгөө зоригжуулсан. Тэгээд сая мөнгийг нь нийслэл рүү шилжүүлэхдээ "Зах зээлийн боломжит үнэ бүхий 650-иас доошгүй дизель, 150-иас доошгүй цахилгаан автобус" гэж бичсэн. Тооцоог яаж хийсэн бэ гэхээр өндөр чанартай сайхан автобус 500 гаруйг авна гэж бодож байсан. Гэтэл төсөв батлагдсаны дараа 200-гаас дээш цахилгаан автобус авбал цэнэглэгч станц, граж байхгүй байсан. Тэгээд ердийн автобусаас 2-3 дахин өндөр өртөгтэй. Төрийн баазад шаардлага хангасан бааз байхгүй байсан. Хулгай хийх гэж байсан бол өрсөлдөгч 2, 3 компанидаа хувааж өгдөг юм билээ. Өндөр үнэтэй автобус шахахгүйгээр 500-600 автобусыг 800 болгож би шийдсэн. Мөн 200-гаас дээш цахилгаан автобус авахаар эрчим хүчний асуудлаас болж 150-иас доошгүйг авсан. Сая Х.Нямбаатар дарга 600 хар автобус оруулж ирсэн. Миний нэр дээрх үлдэгдэл мөнгөөр шинэ автобус авсан юм. Хажуугаар нь 55 цахилгаан автобус авч, 20 нь Дархан хотод явж байна. Мөн гэр хороололд явах 50 дунд оврын автобус авсан. Хүмүүс бүх төсөл бүтэлгүйтсэн гэж бодож байгаа. Өнөөдөр 105 автобус үйлчилгээнд явж байна. Харин 600 автобус нь миний нүүрээр олж ирсэн хар автобус. Монголын түүхэнд 2009 онд 400 автобусыг шинэчилсэн бол ногоон автобусны дуулианаас болж, 800 автобусыг шинэчилсэн амжилтыг хэн ч ярихгүй байна. Бас 224 автобус дээр тагнуулын бичиг авлаа гэж байхад 800 автобус дээр хамаарахгүй гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Одоо бол шаардлагагүй болсон байхгүй юу. Олон жил шийдэж чадаагүй хүмүүсийн асуудлыг өөрийнхөө нүүрээр төсөв тавиулж, үр дүнг нь хүртэж байна. Би хууль бусаар яллагдаж байгаа. Энийг зориуд онцолж хэлж байна " гэв.
НОГООН АВТОБУСНЫ ХУРАЛ 7 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2025.03.10/ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
Нэргүй 2025-03-10 202.21.109.31
shunaltai har **
Нэргүй 2025-03-10 66.181.191.193
ха ха өлөн новшнууд хулгай луйвар л хийх гэж дарга сайд болдог юм биш үү
Иргэн 2025-03-10 103.57.93.39
Avilga kheel khakhuuld ldegdsen Shuukh ene asuudlig shiidekhgui ee. Ter Gankhuyag gedeg luivarchin l bukh zuiliig khiisen ni todorkhoi baikhad ochnoon jil sunjruulj etsest ni khoon kheleltsekh khugatsaa duussan nereer khuchingui bolgono doo
Нэргүй 2025-03-10 139.5.219.92
ЭНЭ НӨРӨР МЭДСЭГ ЗҮЙЛ НЭГ Ч АЛГА САЙД БОЛСНОО Ч МЭДЭЭГҮЙ ЮМ БАЙНА.ЗАЙЛУУЛ МЭЭНЭГТЭЖ ЯВААД Л ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Нэргүй 2025-03-10 202.131.245.34
энэ үгнээс нь яг пу гэж буруутгаад байгаа юм.. тэрийг нь яаж няцаагаад байгаа нь их ойлгомжгүй юм.. баахан худлаа яриа.. прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл нь яг юу юм.. тэрийг нь юу гэж няцааж байгаа л хэлээчдээ хуульч ухаантай юм бол.
Нэргүй 2025-03-10 43.242.241.154
худлаа дүр эсгэсэн, балай амьтан. угаасаа л ийм юм байсан. ЗГХЭГ т дарга байсан иймл байсан, нэг өмдөө татсан алцгнасан худлаа дүр, дээр нь хулгайч
Зочин 2025-03-10 202.131.246.245
Шүүх үнэхээр үнэн мөнийг нь олж чадах болов уу. Шоронгийн хаалган дээр ирэхээрээ л нэг их Гэмгүй хүн болчихдог. Хулгайч.
бөйыбө 2025-03-10 139.5.219.136
Өөрөө ногоон автобусыг яаж зардал гаргаж, бөөн дроны бичлэг, цуваагаар явж байгаа нтр реклам хийлгээд цацаад байсан, зүгээргүй нөхөр шүү Сүхбаатар гэж. илэрхий капиталыг шинэ нтр гэж байсан даа бас
Нэргүй 2025-03-10 103.57.92.176
Ер нь бол Солонгосын дундын зуууч компани, Вьетнамын хулхи үйлдвэрлэгяид л Буруутай болж хувирлаа шүү ккк
Нэргүй 2025-03-10 103.57.92.176
Энэ хүн би цэвэр ээ, албан тушаалд томилсон дээд албан тушаалтны буруу л гэж хэлээд байх юм
Нэргүй 2025-03-10 202.9.41.95
Иргэдиинхэээ унааг хуучнааар сольж ашиг олсон бол Хучаашиг хатуу хуультай бол монгол аль эрт хөгжсөн гэдэг барагл үнэндэээ хэзээч нам нам дагасан өлөн авилгач хулгаачууд олигтой ял авахгүй баяжаал үлддэг үе өөрчлөгдөх үе ирнэлдэээ нүгэл шуналт бузруудааа
зочин 2025-03-10 66.181.179.53
Цэвэр ариухан, энхийн цагаан тагтаа байсан хүнийг хэрэгтэн болгосон байна ш дээ. Шүүхийн тухай хуулийг БИ батлуулсан шүү гэж шүүгч нарыг дарамтлаад байна уу үгүй юу? НДЕГ-ын дарга байсан билүү?
Зочин 2025-03-10 66.181.161.182
худлаа ярихдаа ч ичиж эмээх юм алгаа Сүхбаатарыг сайд болохгүй дургүй байхад нь хүчээр л сайдаар тавьсан юм ярих юмаа хуулийн байгууллага анхаарах хэрэгтэй Хүрэлбаатар юу гэж ярьсаныг яаж энэ хэдэн төрд гарсан новшнууд хулгай хийдэгийг худлаа ярих гээд хулгайгаа яриад хөгөө тариад байгаам биш үү
Нэргүй 2025-03-10 103.168.34.6
хулгай ч би хэзээ ч хулгай хийгээгүй л гэж мэлздэг юу үнэн энэ үнэн шийтгэ гүйцээ
Нэргүй 2025-03-10 66.181.181.186
ковидын сонсгол хийгээчнн. бүр идэж уусан хүн ял авах байтугай шагнад авахаа тулж цагаадаж байр. хүрэлсүх сарангэрэл нямхүү нар тайлангаа тавь. 23 их наядын хэрэг бий.
Нэргүй 2025-03-10 172.91.182.247
Монголыншүүх, прокурорууд шалгаж байна гэж хойшлуулж хэрэгт холбогдогчдоос хэдэн төгрөгийн авлига өгөхийг л харж хүлээдэг аргатай. Хэн ихийг өгсөн нь ялдаг
EEE STAAAA 2025-03-10 66.181.184.137
Буруутай пижданууд байхгүйл дээ монголын төрд, Со-ууд хуучин автус явуулцан байх…
Нэргүй 2025-03-10 122.201.31.47
ЛАЛРЫН ХУЛГАЙЧ ЦАЙЦАН ЮМ ЯРЬЖЭЭ.
Нэргүй 2025-03-10 139.5.216.43
ANUSDI80955877
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төрийн албанд эрх шилжүүлэх, төлөөлүүлэх гэсэн 2 харилцааны талаар тусдаа хуультай болох. 2025-03-10 103.212.117.27
Төрийн албанд эрх шилжүүлэх, төлөөлүүлэх гэсэн 2 харилцааны талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг хууль тогтоомжоор нарийн зааглаж өгөх.Санхүүгийн эрхээ шилжүүлсэн сайд Сүхбаатар ялтан болоод, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг томилсон ЗД Сумъяабазар гэмгүй хоцорч байх шиг.ТБУСТХ-аар эрх шилжүүлэх харилцаа манай төрийн албанд хэрэгжсэн. Эрх шилжсэн ч хариуцлага шилжихгүй гэсэн барууны орнуудын төрийн албаны зарчмыг манайх авсан. Гэхдээ нарийн зохицуулалт хэрэгтэй юм байна.
Нэргүй 2025-03-10 139.5.217.106
Ажлаа алдаж 7 хоног хуралдан гэж юу байдын бэ. Буруутай этгээд нь тодорхойгоос хойш тэр худалдан авах ажиллагаа зохион байгуулсан болон хүлээж авсан гаруудад 15-25 жилийн ял, бүх хөрөнгийн хамт хураагаад, нийлүүлсэн гаруудаас улс хөрөнгийн хурааж хохиролгүй болоод 5-10 жилийн ял 20-30 хүнд өгөхөд дараагийн гаруудад сургамж болно доо.
Зөнч 2025-03-10 66.181.191.120
хуулиа уншиж байж хийрхэ,цаана чинь хүн алсан хүнд 5 жил өгдөг болоод удаж байна аа.Цээжний бангаар чалчиж байхаар сувилалд хэвтсэн нь дээргүй юу? хавар болж хий шар ус ихдээд байна уу