Thorin: "The MongolZ" цэнгэлдэхэд тоглох учраа олчихвол олон баг хэцүүднэ

Thorin: "The MongolZ" цэнгэлдэхэд тоглох учраа олчихвол олон баг хэцүүднэ

Thorin: "The MongolZ" цэнгэлдэхэд тоглох учраа олчихвол олон баг хэцүүднэ

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 21 дэх улирал Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын шигшээ баг болсон "The MongolZ" оролцож буй. Өчигдөр/2025.03.09/ тэд тэмцээний гурав дахь тоглолтоо дэлхийн тэргүүн баг Оросын "Spirit" багийн эсрэг хийж, 0-2 гэсэн харьцаатай хожигдсон юм. "Anubis" болон "Dust2" дээр болсон тоглолтуудад Оросын багаас "donk" сайн тоглож, багаа манлайлав.

Тоглолтын дараа "Spirit"-ийн "zont1x" ярихдаа "Dust2 дээр хоёрдугаар хагаст тэд бидний шандасыг сорилоо. Үнэхээр хэцүү тоглолт боллоо. Гэхдээ эцэст нь бид яллаа. Одоо бидэнд нэг өдөр амрах зай гарлаа. Бэлтгэлээ хийж, өмнөх тоглолтуудаа дүгнэх болно" гэжээ.

"Spirit" болон "The MongolZ" багууд анх удаагаа "dust2" дээр тоглосон нь энэ байлаа.

"Spirit"-ийн хувьд Монголын багийг "Mirage" мапыг сонгоно гэж бодож байжээ. Гэвч тэд "Anubis" сонгож тоглосон юм. Энэ талаар "zont1x" ярихдаа "Хэрэв тоон үзүүлэлт харвал ‘Аnubis’ бидний хамгийн муу мап. Бид уг нь ‘Mirage’ хүлээж байсан юм. Гэхдээ бид аргыг нь олсон" гэжээ.

"Spirit" баг гурван хожил байгуулсанаар плей-оффын эрхээ авсан бол "The MongolZ" анхны хожигдлоо амсч, 2-1 гэсэн амжилттайгаар өнөөдөр дахин плей-оффын эрхийн төлөө тоглоно.

"The MongolZ"-ийн өнөөдрийн учраа нь Францын "3DMAX" баг. Хоёр багийн тоглолт 20:30 цагаас эхлэх хуваарьтай. Хурдтай тоглолттой Францын баг өчигдөр нутгийн ах нар болох "Vitality"-д хожигдсон.

"The MongolZ", "3DMAX" багууд нийт дөрвөн удаа учраа таарахад 2:2 гэсэн харьцаатай байна. Эхний хоёр учраанд франц баг илүүрхсэн бол сүүлийн хоёр тоглолтод Монголын баг учрыг нь олжээ.

Британийн аналист, сэтгүүлч, "Цахим спортын түүхч" гэдгээрээ алдартай Данкан Шилдс буюу "Thorin" өөрийн твиттер хуудаснаа "Senzu болон MongolZ цэнгэлдэхэд тоглох учраа олчихвол олон багийн төгсгөл ирнэ дээ" гэж жиргэжээ.

"ESL Pro League"-ийн 21 дэх улирлын тоглолтууд Стокхольм хотноо байрлах "ESL"-ийн студид болж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nymka 2025-03-10 112.72.15.202

poop daraad bga nohduud unshihaa uzhee baichihaa

Avatar

Нэргүй 2025-03-10 103.168.34.68

Техногийн тоглолт орж ирээгүй бараг 4лээ тоглосон гэхэд их сандаргасан шүү.

Avatar

Hun 2025-03-10 59.153.113.104

ugaasaa yag techno-toi taaraad bsn s** n Donk yum chin hetsuu shd

Avatar

Нэргүй 2025-03-10 122.201.23.226

Монголд ганц болж бүтэж байгаа юм гэвэл Монголз л байна даа

Avatar

Hun 2025-03-10 59.153.113.104

yag unen shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж