Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2025.03.10/ Прага хотод очоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд буухад Бүгд найрамдах Чех улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтаж авсан байна.

Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд найрамдах Чех улсад 10 жилийн дараа болж байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongolská hanba 1 цагийн өмнө 87.249.133.162

..falešný zvolený násilník a zloděj státních peněz, bankovní a kasino hazardní hráč

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 43.242.242.59

Айлчлалд амжилт хүсье. Европ дахь манай улсын сайн харилцаатай нэг улс нь мөнөөс мөн. Чехийн засгийн газар, ард түмэн хүнд үед манай оронд дандаа туслаж ирсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж