Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлнэ

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлнэ

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлнэ

Урин цаг болж, хөлдсөн цас, мөс хайлах, шар усны үер болох нөхцөл бүрддэг. Тиймээс үерийн эрсдэл болон нийслэлд халиа тошин үүссэн байршлуудад ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодрууллаа.

ҮЕРЭЭС СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭНЭ САРААС ЭХЛҮҮЛНЭ

Геодези, Усны барилга байгууламжийн газраас /ГУББГ/ энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн. Нэмэлтээр нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Үүнээс өмнө газар хөлдүү байгаа энэ үед бэлтгэл ажлыг хангах, суваг татах зэрэг ухлага багатай ажлуудыг хийж байна” гэв.

ГУББГ-аас ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
  2. Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
  3. Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
  4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар орчим;
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
  6. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 19-р хороолол орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.

ГУББГ, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах хоёр байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон орчимд 600 метр шугам;
  2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо группийн урд 700 метр шугам тус тус угсарна.

Түүнчлэн энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана. Үүнээс гадна өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу явган хүний зам дээр ус ихээр тогтдог 70 байршил байгааг тогтоосон. Эдгээр байршлаас зарим байршлыг уклоноор хучиж шүүрт худаг руу унагах, жижиг хэмжээний шугам угсралт хийж ногоон байгууламж руу гаргах, төвийн шугам руу холбох зэрэг арга хэмжээг авч, засварлах юм.

ХАЛИА ТОШИН ҮҮССЭН БҮСЭД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ ХИЙНЭ

Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж: "Энэхүү 46 байршлыг ГУББГ-аас эрэмбэлж, нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад өдөр бүр ажиллаж байна.

Тухайлбал, хаврын шар усны үерээс сэргийлж, эрсдэл үүсэх боломжтой газруудад тогтмол арга хэмжээ авч байна.

ЧД-ийн 10 дугаар хороонд байрлах Дэнжийн "1000"-ийн нэгдүгээр суваг нь эрсдэлтэй байршлын нэг бөгөөд тус үерийн далан болон авто замын гүүрэн гаргалгаанд суваг татах, ухаж авсан мөсөөрөө хоёр талд нь далан үүсгэх, мөсийг зөөж цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна" гэв.

Хамгийн сүүлд гэхэд Сэлбэ голын мөс хайлж ойролцоох суурьшлын бүс рүү нэвтрэх эрсдэл үүсчээ. Тиймээс эхний ээлжид мөсийг зөөхгүйгээр далан босгох арга хэмжээ авч байна. Нөхцөл байдал бүр хүндэрсэн тохиолдолд мөсийг зөөнө. Гэхдээ аль болох урагш нь задгай талбай руу усыг урсгаж гаргах арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Мөн тус халиа тошингийн эрсдэлтэй бүс дэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэлт хийх аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 66.181.187.212

цасгүй байхад юун үер Бас мөнгө идэх үү Тэр давс энэ тэрийн зарлага зарцуулалтыг үзэх ёстой Энэ жил хэрэгцээ гараагүй Гэтэл худал баахан зарлага бичээд мөнгө идчихсэн байх магад..

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.35

Нам төр хулгайлж хулгай шаасн х***а манж гажиг даврцн лалалуудыг далд ор2л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж