Сүүлийн 5 жилд ой, хээрийн түймэрт 44 сая га талбай шатжээ

Сүүлийн 5 жилд ой, хээрийн түймэрт 44 сая га талбай шатжээ

Сүүлийн 5 жилд ой, хээрийн түймэрт 44 сая га талбай шатжээ

Урин хавар ирж, хүн малын нуруу тэнийж байна. Гэвч Монгол Улсын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаврын улиралд хуурайшилт их үүнийг дагаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Ялангуяа ой хээрийн түймрийн 60 гаруй хувь нь 4, 5 дугаар сард гардаг байна.

Монгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог байна. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг аж.

Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 600 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч үүнд 44.2 сая га талбай өртөж, 160 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирж байжээ.

Ой, хээрийн түймэрт өртсөн талбай хохирлыг оноор нь авч үзвэл,

  • 2020 онд гэхэд ой, хээрийн гал түймэр нийслэл болон 15 аймгийн 74 суманд нийт 147 удаа ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнд 9550 орчим га ой, 234,762 га хээр нийт 245,311 га талбай түймэрт өртсөн байна. Ингэснээр гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байгаа юм.
  • Тэгвэл 2021 оны тавдугаар сард долоон аймгийн 15 суманд 65 удаагийн, ой хээрийн түймэр гарч үүнд 81,500 орчим га талбай өртөж 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
  • 2022 онд 16 аймгийн 74 суманд 174, нийслэлийн дөрвөн дүүрэгт тав нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж ойн 16,400 орчим га талбай өртсөн бол хээрийн 116,600 гаруй га талбай тус тус өртжээ. Үүнд 2.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.

Тэгвэл 2023 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 93 удаагийн ой хээрийн түймэр гарч, 580 гаруй га талбай гал түймэрт өртсөн байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

Өнгөрсөн онд гэхэд 21 аймгийн 55 суманд 137 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна.

Сүүлийн дөрвөн жилд гарсан гал түймрийн тэн хагас нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт бүртгэгдсэн байна.

Ой хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болж гардаг. Цөөхөн хувь нь шатамхай материал бүхий  байгальд хаягдсан шил, асаагуур зэрэг нь наран халснаас үүдэж гардаг байна. Ойн түймэр нь ганцхан оч, дөл, дутуу унтраасан шүдэнз, түүдэг, үнс нурмаас болж гардаг. Ингэснээр нэг секундэд хоёр метр зайд тархдаг байна. Түймэрт өртсөн ой мод, хөрс, экосистем дахиж хэзээ ч өмнөх шигээ нөхөн сэргэдэггүй юм байна. Тэнд өөр экосистем бүрэлддэг гэхдээ ингэж өөр эко систем бий болоход хагас жаран шаардлагатай гэж үздэг байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн  80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Ойн түймэр гарсаар байвал дулаарал, халалт, уурь амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр байх болно. Тиймээс түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж