Түймрийн хохирлыг тооцоолох боломжгүй байна

Түймрийн хохирлыг тооцоолох боломжгүй байна

Түймрийн хохирлыг тооцоолох боломжгүй байна
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд энэ сарын 8-ны өдөр гарсан хээрийн түймэр тархаж одоогийн байдлаар Дорнод аймгийн дөрвөн сумыг дамжин үргэлжилж байгаа аж. Тодруулбал, уг галын улмаас Хэнтий аймгийн Баян-Овоо суманд таван айл, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын арав гаруй айл шатжээ. Мөн Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр /2025.03.09/ нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Харин Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулжээ.
Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байгаа юм байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа ажээ.
Хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж