NPC: Хаана саад тотгор байна, тэнд гарц бий

NPC: Хаана саад тотгор байна, тэнд гарц бий

NPC: Хаана саад тотгор байна, тэнд гарц бий

БНХАУ-ын 14 дэх удаагийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын /NPC/ гуравдугаар чуулганыг Ньюс агентлагийн орчуулагч, редактор Т.Исү газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.


Чуулганы хүрээнд Гуандун мужийн төлөөлөгчид буюу технологи, ногоон эрчим хүч, дахин боловсруулах үйлдвэрийн аварга компанийн гүйцэтгэх захирлууд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тодруулбал, цахилгаан эрчим хүчээр ажилдаг автомашины зах зээлд дотоодын байр сууриа олсон "XPENG Motors Technology Co., Ltd" компанийн захирал Хэ Шиаопэн олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд дэлхийн ногоон эрчим хүч, байгальд ээлтэй байх Хятадын зорилтын талаар болон стратегийн зорилтын тухай дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр ирэх хоёр жилийн хугацаанд шинэ эрчим хүчээр ажиллах автомашин үйлдвэрлэгчдийн дэлхийн шилдэг гурван компанийн нэг болох зорилготой гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн 60 гаруй оронд салбараа бий болгохын төлөө зүтгэж байгаагаас гадна 2026 онд нисдэг цахилгаан автомашин гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Энэхүү зорилго нь нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ багасч, ногоон ирээдүйд ойртоход нэг шатаар өгсөх болно гэж Хэ Шиаопэн онцоллоо. Түүний хувьд хиймэл оюун ухааны эрин зуун ирсэнтэй холбогдуулан автомашинаа "AI" системтэй болгож, сайжруулах бүхий л боломжийг бий болгож байна. Хятадын хойд зүгт тэлэх бодлогыг "NPC"-ын гишүүний үүднээс мөн дэмжиж, жилд 100-150 мянга гаруй хиймэл оюун ухаантай машин үйлдвэрлэн, экспортлох санаачлага гаргаад байна.

Мөн Хятадын хамгийн том лити батарей дахин боловсруулах компани болох "President of Guangdong Brunp Recycling Technology Co., Ltd.,"-ийн ерөнхийлөгч Ли Чандун оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тус компани өнгөрсөн 10 жилийн турш дахин боловсруулах аргаа шинэчилсээр өдгөө 50 гаруй арга замаар боловсруулах болсон байна.

Мөн 500 нэр төрлийн патент эзэмшиж, дотоодын нийт зах зээлийн 50-аас илүү хувийг хангадаг байна.

Ли Чандун хэлэхдээ, түүний компани өнгөрсөн жил батарейг дахин боловсруулах, тогтвортой хөгжилд Хятадын засгийн газрын бодлогыг дэмжин ажиллаж, үйлдвэрлэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтаараа тэргүүлсэн гэв. 2025 оны төлөвлөгөөндөө тэрбээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр лүү шилжих, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг улам илүү бууруулах амлалт өгсөн бөгөөд технологийн дэвшлийг ахиулахад анхаарлаа хандуулна гэв.

Хэвлэлийн бага хурлын гурав дахь оролцогч нь "Guangdong Topstar Technology Co., Ltd." компанийн ТУЗ-ын дарга, ерөнхийлөгч Вү Фэнли байв. Түүний дотнын найз нөхөд нь хүнд нөхцөлд олон цаг ажиллаж, аюулгүй байдал нь алдагдсанаас болж бие махбодь, амь насаараа хохирч буйг хараад робот бүтээх компани байгуулах шийдвэр гаргасан аж. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, анх компаниа 100 мянган юанийн төсвөөр босгох гэж хичээсэн бөгөөд олон жил шантралгүй зүтгэсээр робот гараас хиймэл оюун ухаант роботыг бүтээж чадсан гэсэн юм.

Эдгээр нь хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажиллах чадвартай бүтээсэн гэдгийг мөн онцлон тэмдэглэв.

Тухайлбал, Хятадад зарим хүнд даацын үйлдвэрүүдэд ажилчин олддоггүй, эсвэл цалин тэтгэмжийн хэмжээ нь гологддог зэрэг асуудлаас болж ажиллах хүчний хомсдолд орсон газрууд уг роботын тусламжтайгаар бизнесээ үргэлжлүүлнэ гэж Вү Фэнли үзэж байна. Өдгөө Гуандун муж нь үйлдвэр, шинэ технологи, ногоон эрчим хүчний эх үүсвэр болсон бөгөөд 2026 он гэхэд "X5" робот улам сайжирна гэж тэрбээр үзэж байна.

ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛАХ БОЛОМЖ

Гуандун мужийн "NPC" төлөөлөгчдийн хэвлэлийн бага хурал Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг (ACJA)-ийн төв байранд болсон. Энэ үеэр 2025 оны сүүлийн хагаст Гуандунд болох Хятад-Хонгконг-Макаогийн хамтарсан Бүх Хятадын 15 дахь удаагийн тэмцээний талаар "ACJA" мэдээлэл хүргэсэн юм. Мөн тус улсын роботын долоон титан компанийн нэг болох "Topstar Technology Co., Ltd"-ийн робот хүрэлцэн ирсэн олонтой мэндэлж байв.

Энэхүү хэвлэлийн бага хурлын гол зорилго нь Ази тивийн технологи, инновацийн дэвшил нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болгож, олон улсын манлайлагч болгох хүчин чармайлтыг сурталчлах аж.

"DeepSeek" энэ оны эхээр нээлтээ хийсэн цагаас хойш Хятадын шинжлэх ухаан технологийн хүчин чармайлтыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн болов уу. Тухайлбал, "DeepSeek"-ийг үүсгэн байгуулагч нь барууны өрсөлдөгчид, тэр дундаа Америкийн өрсөлдөгчдөөс илүү сайн үнэлгээтэй хиймэл оюун ухааны үндэслэлтэй загвараараа дэлхийн хөрөнгийн зах зээл дээр нэг их наяд гаруй ам.долларын борлуулалт хийж чадсан юм. Түүнчлэн, АНУ-ын тавьсан хориг арга хэмжээг хамаарахгүйгээр Хятад улсын инновацийн хүчин чармайлт улам нэмэгдэх болно. Тус улсын гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэхдээ, Хятад улсын технологийн ололт амжилт, хөгжил дэвшилд АНУ-ын хязгаарлалт саад болохгүй гэсэн байдаг.

Мөн "Хаана саад тотгор байна, тэнд гарц байна. Хаана дарамт байна, тэнд инноваци бий” гэсэн юм.

Гэхдээ тус улс 2025 онд Азийн улс оронтой хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, технологи, ногоон эрчим хүчний түншлэлийг өргөжүүлнэ гэх төлөвлөгөөндөө Монгол Улсыг оруулсан эсэх нь сонирхол татаж байв. Одоогийн байдлаар Өвөр Монголын "NPC" төлөөлөгчид Монгол улстай хиллэх бүх боомтуудаа олон улсын түвшинд хүргэнэ гэж мэдэгдсэн.

Харин Ази тивийн зүрхэнд орших улс инновацийн хөгжилд нэгдэж, энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой эсэхийг тодруулахад, Гуандун мужийн төлөөлөгчид бүрэн боломжтой гэж хариуллаа.

Тодруулбал, Хэ Шиаопэн хэлэхдээ, хоёр улсын засгийн газрын эрх баригчид холбогдож, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх тухай хэлэлцвэл Монгол Улсын бүхий л технологийн компаниудтай хамтрахад бэлэн гэв. Мөн дан ганц засгийн газар гэлтгүй Монгол Улсын бүхий л технологийн инноваци, цэвэр эрчим хүч, шинжлэх ухааны байгууллага, бүлгэм байсан ч хамаагүй хамтран ажиллах санал гаргах бүрэн боломжтой гэж онцлон тэмдэглэсэн.

Өнөө цагт хиймэл оюун ухаан, техник технологийн салбар асар хурдацтай хөгжиж байгаагаас гадна олон улсын худалдаа газар зүйн байршлаас үл хамааран өргөжин тэлэх боломж бүрэн нээлттэй байна. Гуандун муж инновацийн салбарт тэргүүлж байгаа бол Хайнаньд баригдаж буй олон улсын хамтын том боомт өндөр татваргүй ногдуулахгүй байх тогтолцоотой байхаар шийдвэрлэгдсэн. Тиймээс эдгээр боломжит нөхцөлүүдийг ашиглаж, бизнесээ эхлүүлэх болон өргөжүүлэх эрмэлзэлтэй бүхий л хүнийг Гуандун мужаар зочлоод үзэхийг "NPC" төлөөлөгчид уриаллаа. Дашрамд дурдахад, тун удахгүй Хайнань мужид Азийн орнуудын эдийн засгийн хамтарсан форум болох гэж байна. Үүнд Ази-Номхон далайн бүхий л төлөөлөгчид оролцож, тогтвортой эдийн засгийн хөгжлийн төлөөх санаа бодлоо хуваалцах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

le 12 -14 #### 200-1000; -ylcuun nep bapij, Xylgaichduin XT;6 16 минутын өмнө 50.147.160.114

chrom book gej Video, dyy sonsdog ni changa TOD SAINUU MUU YU ali ni be?

HP BYDEGRELTTEI, APPLE @ dyndaa daralttai -Todlmp OFICCni zopiylalttgyi, textexnlgi XYNDRELTEI

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.176

Мөн 60 гаруй оронд салбараа бий болгохын төлөө зүтгэж байгаагаас гадна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.58

Хкн н суртал ухуулгын газраас манай хэвлэл мэдээлийнхнийг пиаарын зорилготой их урьдаг гэсэн голдуу элэг нэгтнүүдээсээ сонгон авдаг гэсэн яриа ч байдаг өмнөд хөршийг магтан дуулж нөлөөллийн ажил монгол улсад явуулах зорилготой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж