Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүний эрхийн идэвхтнүүд жагсаж байна. Тэд тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоохыг уриалж, эмэгтэй хүнд тавигддаг шударга бус шаардлагуудыг эсэргүүцэн, жагсаал, цуглаан хийж буй.
БРЮССЕЛЬ, БЕЛЬГИ
Тус хотод хэдэн мянган хүн жагсаж, эмэгтэйчүүдийн эрхийг ирээдүй рүү бус өнгөрсөн рүү эргүүлэхийг хичээж буйд санаа зовж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, Европт хэт барууны үзэлт улс төрийн бүлэглэлийн хүч нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхэнд заналхийлж магадгүй гэж сэрэмжлүүлж байна. Уг жагсаалд оролцож буй Францын иргэн Квентин Пукард хэлэхдээ, "Европ даяар хаа сайгүй хэт барууны үзэлтнүүдийн эрх ашгийг хамгаалахад эмэгтэйчүүд болон цөөнхүүдийн эрхэнд маш их сөрөг нөлөө үзүүлж болзошгүй" гэж орон нутгийн хэвлэлд хэлжээ. Мөн "АНУ-д үр хөндөлтийн эрхийг үгүйсгэх эсэх дээр хэзээ ч улс төрийн том мэтгэлцээн болно гэж төсөөлж байгаагүй. Гэсэн хэдий ч АНУ-д энэ эрхийг хааж байгаа бол Европт хэзээ нэгэн цагт мөн адил энэ талаар хэлэлцэж эхэлнэ гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй" гэсэн байна.
Жагсагчид “Үр хөндөлт бол хүний эрх”, “Түр хорих төвөөс шорон хүртэл, Конгооос Палестин хүртэл, тариан талбайгаас үйлдвэр хүртэлх бүх эмэгтэй хүн эрх чөлөөтэй болсон цагт л бүгд эрх чөлөөтэй болно” гэсэн уриа лоозон барьжээ.
Мөн энэхүү жагсаалд оролцож буй нь зөвхөн идэвхи санаачилга биш, үзэл санаа нэг хамт олноор өөрийгөө хүрээлүүлэх боломж аж. Брюссель хотын оршин суугч Кэндис Палмер хэлэхдээ "Миний хувьд энд байх нь чухал. Энэ нь надад маш их эрч хүчийг авчирдаг, учир нь бид үзэл санаа нэг хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Заримдаа өдөр тутмын амьдралдаа ялгаварлан гадуурхалттай тулгарах үед ганцаарддаг учир энэ жагсаал надад итгэл найдвар авчирч байна" гэжээ.
РОМ, ИТАЛИ
Эл өдрийг тохиолдуулан Италийн нийслэл Ромд олон мянган эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцсэн байна. Жагсагчид бүжиглэж, уриалан дуудаж, туг далбаа, лоозон барин хотын төвөөр алхав. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг гэр бүл, ойр дотнын хүрээлэл дэх хэн нэгэн үйлдсэн тохиолдол хамгийн их гэдгийг онцолж, урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлжээ. Орон нутгийн хэвлэлд ярилцлага өгсөн нэгэн жагсагчийн хэлснээр, "Миний бодлоор хүйсийн эсрэг хүчирхийллийг засах биш, үндсээр нь өөрчлөх ёстой. Хүйсийн дарангуйлал дээр суурилсан бүхий л тогтолцоо халах хэрэгтэй" гэсэн байна. Ром дахь эсэргүүцэгч Франческа "Жендерт суурилсан хүчирхийлэл бол патриархын болон эрэгтэй шовинист соёлоос эхэлдэг асуудал учраас гэмт хэрэгтнийг бүх насаар нь хорих нь хангалтгүй" гэв.
Италийн нийслэлд болсон жагсаалыг феминист "Non Una Di Meno" бүлэг зохион байгуулжээ.
АФИН, ГРЕК
Афин хотод олон зуун хүн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсчээ. Уг жагсаал палестин эмэгтэйчүүдийн бүлэг, хүний эрхийн байгууллагын илтгэлээр эхэлсэн бөгөөд амьдАфин хотод олон зуун хүн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсжээ. Уг жагсаал палестин эмэгтэйчүүдийн бүлэг, хүний эрхийн байгууллагын илтгэлээр эхэлсэн бөгөөд амьд хөгжмийн тоглолт мөн болсон байна. Афин дахь хүний эрхийн бүлгийн мэдэгдсэнээр, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад урт замыг туулсан ч сайжруулах ёстой олон зүйл бий гэдгийг онцолсон юм.
Бельги улсаас ирж, оролцож буй идэвхтэн Матильде ду Жардин хэлэхдээ, "Маш олон зүйлийг хийх ёстойг мэдэж байгаа ч 2025 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах орчныг сайжруулна гэж найдаж байна" гэв.
Харин орон нутгийн оршин суугч Бакопулу Ольга хэлэхдээ, "Бид бие махбодоо ямар байхыг шийдэх эрх алдагдаж байна. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй" гэжээ. Жагсагчид мөн Палестины далбааг барьж, Израиль болон Хамасын хооронд үргэлжилж буй мөргөлдөөнд хохирч буй Газын зурвас дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалсан. Үүнээс гадна жендэрт суурилсан цалингийн ялгааг зогсоохыг шаарджээ. Тэд эрх тэгш байдлыг хангахыг уриалсан уриа лоозон барин Грекийн парламентын зүг хөдөлсөн бөгөөд цагдаа нар жагсаалыг тараах гэж оролдсон байна.
ИСТАНБУЛ, ТУРК
Туркийн засгийн газар 2025 оныг "Гэр бүлийн жил" болгосон нь шүүмжлэл дагуулав. Учир нь эмэгтэй хүнийг зөвхөн уламжлалт эхнэр, ээж байх үүрэгтэй гэж сурталчилж байна гэж жагсагчид үзжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилготой Истанбулын конвенцоос засгийн газар гарах шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
2024 онд Туркт 394 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсан гэж "We Will Stop Femicides" платформ мэдээлжээ.
Жагсагчдын нэг 52 настай Яз Гулгун тус улсад эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг нэмэгдэж байгааг эсэргүүцэж, хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулах, цагдаагийн байгууллагын хянамгай байдлыг шаардаж байна. Тэрбээр хэлэхдээ, "Эрэгтэй хамтран ажиллагчид, нөхөр, аавын дарамт гээд патриархын нийгэмд эмэгтэйчүүдэд үзүүлэх дарамт шахалт байсаар байна. Энэ дарамтыг бууруулахыг шаардаж байна” гэлээ. Мөн 58 настай Селви Алканчелик хэлэхдээ, эмэгтэйчүүдийг патриархын нийгэмд тавьсан хязгаарлалтаас ангид байлгах хүслийг уриалж, “Эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байг. Нөхрөөсөө зөвшөөрөл авалгүй хаа нэг тийшээ эсвэл орой үдэш ганцаараа явж байгаадаа айх шаардлагагүйгээр чөлөөтэй байгаасай гэж хүсч байна. Би дэлхийн бүх эмэгтэйчүүдэд эрх чөлөөг хүсч байна" гэжээ.
ПАРИС, ФРАНЦ
Франц даяар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж хүйсийн цалингийн зөрүү, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, эрэгтэй хүн давамгайлсан улс төрийг эсэргүүцсэн жагсаал болж байна. Тодруулбал, 150 орчим жагсаал цуглаанд 250 мянган хүн оролцож байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв. Зөвхөн Парист гэхэд 120 мянган хүн жагсаж, Греве феминист (Феминист ажил хаялт) гэж уриа дор нэгдэж байна.
Зарим жагсагчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийг, тэр дундаа "Femen" хүний эрхийн бүлэг түүнийг онилж, буруутгаж байна.
Идэвхтнүүд цээжин дээрээ АНУ эсвэл Оросын төрийн талбайг хас тэмдэгтэйгээр зурсан байв. Энэхүү зургаар тус хоёр улс эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхийг зөвшөөрч, эмэгтэй хүйсийн эсрэг бодлого явуулж байна гэж буруутгаж буй. Жагсагчдын дунд долоон настай хүүгээ дагуулан алхах 49 настай Сабина хэлэхдээ, "Энэ бол тулаан. Дуусаагүй. Бид зөв чиглэлд явж байна. Трамп, эрэгтэйчүүд, тэд маш их шуугиан, маргааныг дэгдээдэг, гэхдээ тэд бидэн шиг хүчтэй биш" гэж Франс Пресс агентлагт ярьжээ.
- y; 2 цагийн өмнө 50.147.160.114
gatsaanaasaa gargaad xyrdan zailtsgaa
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.88.164
bgaaldaa gehdee zarim hvvhnvvd bas arail bdag shdee eh hvn eswel em hvn gej helhed arail dendvv zari.daa shulamshig bdag hvvhnvvd bdag er hvniig dendvv svr svldiig in darchihsan bdag gehdee hvn hvnii amdral uur bhaldaa hen medhewdee
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.88.164
zuw zogsoh in gehdee yag ynii tuluu gej delhii dayaraa emegteichvvd ih baidag ta nar oluullaa bolloo gehdee erhee edellee geed unuudur er em tegsh erhtei bolloo geed nuguu ger bvl vr hvvhdiin ger bvliin hariltsaachin etses svvldee delhiid nuhun vrjihvi bhgui boloh we gej bodoj bna uchir in er hvnii noen nuruu ger bvliinhee tuluu gesen setgel bas er zorig bhgui bolchih we er in ywaandaa er hvisten tsuurch bhgui bolchih ym bol ene horwoo ertunts yu boloh ym boldoo yahaw zarim erchvvd het dawraad
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.85
Нам төрд хулгайг-р үүрлсн эзлсн х***а манж хулгайч пиздагуудыг үтр түргн далд ор2лач 35 жил гажиг хулгай шааж түрүүний бөөсүүд эндүрцн л******д.
Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.152
хэмжээгүй их эрх чөлөө нь лалын шашинтуудад хүчиндүүлэхэд хүргэдэг хүүхнүүдийн түүндээ маш дуртай байдаг нь европын соёлын онцлог
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.118.204
BOOWN XXNO80955877
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.118.204
VANXANDI80955877ANUSDAAD
Зочин 9 цагийн өмнө 66.181.180.238
Монголд хүүхнүүд нь нөхрөөсөө бэлэг нэхээд л, архидаад л, нууц амрагтайгаа зугаацаад л өнгөрч байна.
Нэргүй 9 цагийн өмнө 202.55.188.98
эрх эрх эрх сдаа үүрэг хариуцлаг гэж бас юм байгаа шдэээ сдаа вэ
зочин 9 цагийн өмнө 202.126.88.204
манайд бол архидаад л дуусаж бндаа