Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны гуравдугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.Энэ төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм.Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга, Ерөнхий сайд нар бараалхана.
Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, бизнес форум зохион байгуулах юм.Мөн хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээж, нийтэд толилуулна.
Монголын талаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Чехийн талаас 2006 онд Ерөнхийлөгч Вацлав Клаус, 2016 онд Ерөнхийлөгч Милош Земан /АСЕМ/ харилцан айлчилж байжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.43
Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баяраа тэмдэглэх шинэ гэрээ хэлцэл хийх гэж Чехийн тал манай ерөнхийлөгчийг урьж байна. Зүгээр зугаалсан юм биш байна. Африкийн зарим орны удирдагчийг европын орнууд огт урьдаггүй гэж байгаа. Монголыг урьсан нь том хүндэтгэл юм. хэн нэгэн хүн сайн хүнийг л өөрийн гэртээ урьдаг даа. Муу хүнийг бол гэртээ хэн урих билээ.
Зочин 3 цагийн өмнө 103.145.234.48
Амжилт хүсье🌹
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.43
Гадаад орны тэргүүн өөрийг нь тоогоод урьж байхад би очихгүй гэж хэлдэг тэнэг монгол байдаг юмуу. Улс төр мэдэхгүй байж тэнэг тэнэг сэтгэгдэл бичихээ больцгоо троллуудаа. Танай орныг тоосон нь их юм биш үү. Өөрсдийгөө АНУ эсвэл Англи улс гээд бодчихсон юмуу. Гуйлгачингийн сэтгэхүйтэй мөнгө яриад явчихна. Харин Элбэгдоржийг бол тухайн үедээ хэн ч уриагүй. Хойд Солонгос л урьж нутагтаа авчираад Ерөнхийлөгч нь Эбатай уулзаагүй. Инээдэмтэй байгаа биз.
Зочин 4 цагийн өмнө 203.91.115.49
Энэ муу балай хулгайч ард түмний мөнгийг үрж дууслаа .Газар үзээгүй хэнтийн орк
Нэргүй 4 цагийн өмнө 100.15.81.213
Өвлийн утаатай саруудыг ард түмний мөнгөөр гадаадад зугаалаад өнгөрөөлөө дөө ! Нүүрс хулгайлсан мөнгөө бол тас нуугаастай!!!
Нэргүй 5 цагийн өмнө 124.158.107.65
Жараад онд Эрдэнэтийг нээсэн Чехийн геологичийг шагнаж хүндэтгэл үзүүлээрэй гэж манай ахмад геологичид Ерөнхийлөгчид захиж байна лээ.
mongolská hanba 6 цагийн өмнө 186.190.215.32
falešný zvolený násilník a zloděj státních peněz, bankovní a kasino hazardní hráč
Зочин 7 цагийн өмнө 103.57.92.126
Хэрэгтэй бол албанаас буухаар албатуудтай шалгах хуулиа бодож ол
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.181.186
үр ашиггүй төсөв сүйтгэсэн энэ балай дэмий тэнэхээ болиоч. энэ сүгсэлзүүр ямар путин трампуу???
зочин 9 цагийн өмнө 66.181.185.165
Тэнэхийн дон шүгэлсэн амьтан
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.116.197
Үл ойлгогдох , үлмэдэх , үл гүйцэлдэх зорилготой ямарч шаардлагагүй айлчлал уу…