Монголын уламжлалт сар шинийн баяр албан ёсоор тав хоногийн амралтын хугацаатай үргэлжилж, өргөн дэлгэр болж өнгөрлөө. Харамсалтай нь баярын өдрүүдэд 11 хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байна. Сар шинийн баяр өндөрлөж Монголбанкнаас 10 хувь байсан мөнгөний бодлогоо 12 хувь болгож өсгөлөө. "NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 11 иргэн нас баржээ
Нийслэлийн цагдаагийн газраас сар шинийн өдрүүдэд бүртгэгдсэн осол гэмтэл, гомдол мэдээллийн талаар/2025.03.06/-ны өдөр мэдээлэл хийсэн юм.Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10.573 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 476 дуудлага гэмт хэргийн шинжтэй байсан бол зам тээврийн ослын 2107, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299, гэр бүлийн хүчирхийллийн 894, зөрчлийн шинжтэй 3915 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгджээ.
Цагдаагийн ерөнхий газрын ХОНХМ, цагдаагийн хошууч Б.Баярбилэг тэрбээр, сар шинийн өдрүүдэд 5,416 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн нэлээд ачаалалтай байсан. Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор нийслэлд 1, орон нутгийн замд 10 иргэн амь насаа алдсан. Харин зам тээврийн ослын улмаас 41 хүн бэртэж, гэмтсэн.
Зам, тээврийн ослын шалтгааны дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйгээс үүдэлтэй байна. Цагдаагийн байгууллага энэ өдрүүдэд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтийн тусламжтай явуулсан. Хөдөөгөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэлээд байна. Жолооч нарын хувьд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж явахыг сануулж, хариуцлагатай байхыг анхааруулъя" гэлээ.
Н.Учрал: Спортын бооцоот таавраас бусад тоглоомыг хориглоно
Засгийн газрын /2025.03.06/өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар дараах мэдээллийг хийсэн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ -д нэн яаралатй горимоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээллээр эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан.
Насны бүлгээр нь авч үзвэл 18-29 нас 9.2 хувь, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээр Монгол Улсаас 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн. 6000-77000 ам.долларын гэрээ байгуулж, зөвхөн цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1 xbet манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 мянган ам. доллар шилжиж ирсэн. 1 сая хүрэхгүй ам.доллар гаднаас оруулж ирдэг хэрнээ гадагшаа 500 сая ам.доллар урсгаж байна гэдэг тооцоо гарсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан хэдий ч линкүүдийг сольж, VPN ашиглаж, энэ үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Эдгээр аж ахуй нэгж дээр Монополийн эсрэг газраас өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн дагуу зөрчилтэй шинжтэй үйлдэлд нь хязгаарлалт хийхэд Зөрчлийн хуулиар 13 сая 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан гэв. Үргэлжлэлийг https://news.mn/r/2786925/ уншина уу.
Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмж, 12 хувьд хүргэлээ
Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I улирлын ээлжит хурлын шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2025.03.07/ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг тус, тус гаргалаа.Ийм шийдвэр гаргахад дараах хүчин зүйл нөлөөллөө.АНУ -аас хэрэгжүүлж байгаа бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд цаашид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна гэж харж байна.
Инфялци сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.
Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсч, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг өмнөхөөсөө нэмэгдүүллээ. Улмаар инфляци энэ оны туршид төв банкны зорилтоос давж, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж, тогтворжихоор ийм төсөөлөл гарсан. Хэдийгээр зардлын шалтгаан давагмайлан, инфляци төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх, зэрэг эрсдлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан гэв. Үргэлжлэлийг https://news.mn/r/2787156/ уншина уу.
CPPCC: Нийт саналын 99 хувийг шийдвэрлэсэн жил
Хятадын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хороо /CPPCC/ Мягмар гаригт /2025.03.04/ Бээжин хотноо жил тутмын ээлжит чуулганаа нээлээ. Тус улсын дарга Ши Жиньпин, гадаад харилцааны сайд Ванг И болон бусад удирдагчид Хятадын Коммунист намын 14 дэх Үндэсний хорооны гуравдугаар чуулганы 15:00 эхэлсэн нээлтийн хуралд оролцсон юм. Уг чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудыг дараалан хэлэлцэж, баталсан бөгөөд ХКН-ын Үндэсний хорооны дарга Ван Хунин "CPPCC"-ийн байнгын хороог төлөөлж ажлын тайлан тавив.
Тодруулбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд чөлөөт худалдааны бүс, хил дамнасан мэдээллийн урсгал, хөгжил буурай улс орныг эдийн засгийн чадамжтай орнуудтай хамтран ажиллах бодлогыг дэмжих зэрэг арга хэмжээг авсан байна.
ХКН-ын Үндэсний хорооны дарга Ван чуулганы нээлтийн үеэр хэлэхдээ, 2024 оны чуулганаас хойш "CPPCC" нийт 6019 санал хүлээн авч, 5091 өргөн мэдүүлснээс 99.9 хувийг нь шийдвэрлэсэн байна.
Тус зөвлөлдөх хороо ард иргэдийн мэдлэг боловсрол, хөгжилд хувь нэмэр оруулах сургалт, семинарыг зохион байгуулж, хувийн хэвшлийг дэмжих журмаар бизнесийн орчныг сайжруулах, чөлөөт худалдаанытуршилтын орчныг бий болгосон гэв. Товчхондоо, улс төрийн дээд үндэсний хороо өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих бодлого боловсруулахад нь Хятадын бодлого боловсруулагчид тусалсан гэж Ван онцлон тэмдэглэв. Үргэлжлэлийг https://news.mn/r/2786663/ уншина уу.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.43
Хэлж сануулсаар байхад л хурдаа хэтрүүлж өөрийн болон бусдын амь насыг хохироох юм даа. Маш харамсалтай байна.
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.118.204
ANUSDI80955877