Жүжигчин Жен Хэкманы нас барсан шалтгааныг тогтоожээ

Жүжигчин Жен Хэкманы нас барсан шалтгааныг тогтоожээ

Жүжигчин Жен Хэкманы нас барсан шалтгааныг тогтоожээ

Оскарын шагналт жүжигчин Жен Хэкман болон түүний эхнэр Бетси Аракава нар өнгөрсөн долоо хоногт Нью Мексико дахь гэртээ нас барсан байдалтай олдсон гэж Санта Фе дүүргийн шерифийн албанаас мэдээлсэн. Мөрдөн байцаагчид тэднийг хэрхэн нас барсан, нас бараад хэр удаж буй болон хосууд тусдаа өрөөнд байсан ч ямар нэгэн гаднын нөлөө байсан эсэхийг олж тогтоогоогүй байсан юм. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-нд хосуудыг нас барсан болохыг гэрийн засвар үйлчилгээний ажилтан яаралтай тусламжийн дугаар луу залгаж мэдээлсэн байна. Тухайн өдрөөс хойш мөрдөн байцаагчид шалгалт явуулж байгаа гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байжээ.

Хэкман гал тогооны өрөөндөө нас барсан байдалтай олдсон бол Аракава нойлын өрөөнөөс олджээ.

Тэр дундаа Аракавагийн цогцсын хажууд олон тооны эм байсан нь хэргийг ярвигтай болгосон бөгөөд мэргэжилтнүүд нас бараад ес хоносон байх магадлалтай гэж үзсэн байна. Мөн Хэкман зөнөгрөх өвчтэй байсан тул эхнэрээ нас барсан гэдгийг мэдээгүй байх өндөр магадлалтай аж. Хосууд гурван нохой тэжээдэг байсан бөгөөд мөрдөн байцаагчдыг гэрт нь очих үед нэг нохой нь угаалгын өрөөнд байх төмөр үүрэндээ үхсэн байжээ. Бусад нохой нь амьд байсан ч хоол тэжээлийн дутагдалд орсон байв. Хэкман болон Аракава нар 1991 онд гэр бүл болсон бөгөөд 2014 оноос олны нүднээс далд амьдрах болсон.

Дотнын нөхөд нь тэдний талаар дурсахдаа тайз дэлгэцийн уран бүтээлээс зодог тайлснаасаа хойш адал явдал, аз жаргалаар дүүрэн амьдарсан гэжээ.

Нас барсан шалтгааны талаар олон хоног мөрдөн байцаагчид, шүүх эмнэлэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан ч гуравдугаар сарын 7-нд албан ёсны тайлбар өгчээ. Шүүх шинжилгээний ахлах шинжээч Хизер Жаррелийн мэдээлснээр, Хэкман байгалийн жамаар нас барсан бол 65 настай эхнэр Аракава нь уушгины хантавирусын хам шинжээр нас барсан гэв. Мөн 95 настай Хэкманы зүрхний цохилт бүртгэх аппарат хоёрдугаар сарын 18-нд хамгийн сүүлд зүрхний цохилт бүртгэсэн байсан тул тухайн өдөр нас барсан гэж үзэж байна.

Харин Аракава хоёрдугаар сарын 11-нд үдээс өмнө дэлгүүр орж, орой 17:15 цагт гэртээ орсноосоо хойш ямар ч хяналтын камерын дуранд бүртгэгдээгүй гэж шерифийн албанаас мэдээллээ.

Хантавирусын уушгины хам шинж нь мэрэгч амьтадтай харьцах замаар халдварладаг ховор халдварт өвчин юм. Энэ нь АНУ-д ихэвчлэн хулганаас дамжин халдварладаг байна. Тухайлбал, мэрэгч амьтны шээс, баас, шүлснээс халдвар авдаг бөгөөд хүн хооронд халддаггүй. Халдвартай мэрэгч амьтантай харьцсаны дараа хэдхэн хоногийн дотор ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрдэг. Мөн хоёр сарын хугацаанд ядарч сульдах, халуурах, булчин өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gatsaanaacaany 1 минутын өмнө 50.147.160.114

t ;

Avatar

ugie, gardgyei. 50; 1 минутын өмнө 50.147.160.114

– drx; bnyy?

Avatar

BArAAN gay bolgoxoz; 3 минутын өмнө 50.147.160.114

medrelyyd

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.200

Жин Хэкман мундаг жүжигчин байсан. Unforgiven, The Quick and the Dead зэрэг киног нь үзсэн. Насыг бол ханатал насалжээ.

Avatar

Дарьсүрэн 7 цагийн өмнө 66.181.180.237

Хичнээн мөнгө ,алдар хүнд байгаад ч нүцгэн ирээд нүцгэн буцна гэдэг л үнэн юмаа.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.162

Ямар аймар юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж