ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдээллээ.
Энэ өдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150.000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан Фрапорт компанийн зүгээс харилцагч үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулж байгаа юм.
Тиймээс Гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг мэдэгдлээ. Тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандана уу гэж МИАТ-ийн зүгээс мэдэгдэв.
Нэргүй 2025-03-08 202.126.90.133
Европ миарж бнааа
Ohno 2025-03-08 103.212.117.186
Берлин хот
зочин 2025-03-08 103.57.92.50
Зөвхөн шатахууны үнэ л гэхэд 3-5 дахин өсч, үйлдвэр аж ахуйн газрууд дампуурч, зарим нь гадаад рүү шилжиж, ажилгүйдэл өсч,иргэдийн амьдрал хүндэрч байна, Бид үүнээс сургамж авмаар юм, Зарим үл бүтэх этгээдүүд орос хятадыг үзэн ядаж,төрийн тэргүүнүүдийг бузар муухайгаар доромжилж, солиорох юм, Бид хоёр хөршгүйгээр амьдрах боломжгүй
Нэргүй 2025-03-08 66.181.181.197
Монголчууд харин ядарсан германчуудыг бодвол элдэв ажил хаяж олон улсын ачаа тээврийг саатуулаагүй нь яаамаа даа.
Нэргүй 2025-03-08 74.14.87.27
Герман xамаг мөнгөө Украйнд өгөxөөр яаж өөдлөx вэ