ONE FC: Б.Энх-Оргил өрсөлдөгчөө буулган авч, аваргын бүсэнд ойртлоо

ONE FC: Б.Энх-Оргил өрсөлдөгчөө буулган авч, аваргын бүсэнд ойртлоо

ONE FC: Б.Энх-Оргил өрсөлдөгчөө буулган авч, аваргын бүсэнд ойртлоо

Мэргэжлийн холимог тулааны "ONE FC" холбооны "Fight Night 29" өдөрлөг өнөөдөр/2025.03.08/ эхэллээ. Нийт 11 тулаан болох бөгөөд үүний дотор монгол тулаанч Б.Энх-Оргил тулалдсан. Түүний хувьд Филиппинийн тулаанч Жереми Пакативтай тулалдаж, гурван үеийн эцэст шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялалт байгууллаа.

Өдгөө 36 настай, гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь тэрбээр "ONE FC" холбоонд долоон тулаан хийн, зургаа ялсан үзүүлэлттэй боллоо. Үүнээс гурав дараалан ялав.

Б.Энх-Оргил "Road to ONE: Mongolia" шоунд ялж, 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзэн болсон түүхтэй.

Энэ өдрийн оргил тулаан эмэгтэйчүүдийн муай тай боксын хөнгөн жингийн аварга Хеллен Родригес болон Марье МакМанамон нарын хооронд болох учиртай. "ONE FC" холбоо ч олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү тулааныг товложээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-08 202.9.40.43

Сайн байна. Цаашдын тулаанд нь амжилт хүсье. Өдий насанд залуучуудыг буулгаж авна гэдэг гайхамшиг юм.

Avatar

Зочин 2025-03-08 139.5.217.198

Энэний үс толгой гэж байна аа байна, соц үеийнхээр бол үзэл сурталгүй л нөхөр юм даа, кк

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-03-08 103.212.119.171

Ялагдаж байж ЯЛНА даа!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж