Музейн ачааллаас хамаарч, сүүлийн үзэгчийг 16:00 цагт хүлээн авна

Музейн ачааллаас хамаарч, сүүлийн үзэгчийг 16:00 цагт хүлээн авна

Музейн ачааллаас хамаарч, сүүлийн үзэгчийг 16:00 цагт хүлээн авна

Сар шинийн баярын дараа уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын эхний долоон хоногт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.  Тус арга хэмжээний үеэр төрийн болон орон нутгийн өмчит бүх музейг 0-16 насныханд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ өчигдөр /2025.03.07/ эхэлж, гуравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Чингис хаан Үндэсний музей нь 2025 оны 03 сарын 07-ноос 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ та цагаа төлөвлөж, тооцож ирээрэй гэжээ. Музейн танхимуудаар зочилход үзэгч та багадаа л гэхэд 2-3 цагийг зарцууулахыг бодолцоорой. Музейн 9 давхарт байрлах Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туг, Хааны Хасбуу Алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй, бусад танхимууд 7 хоногийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-08 103.168.34.67

daraa ni mongoo tolood seluuhen ued ni ochij uzne ee

Avatar

Нэргүй 2025-03-08 66.181.190.77

зөвхөн хүүхдүүд үнэ төлбөргүй,тэгээд ороод 9 давхарт дахин төлбөр төлж үзэсгэлэн үзнэ гэх шиг солиоруулах юмаа

Avatar

Нэргүй 2025-03-08 202.9.40.81

х***а манж зохиол.

Avatar

Нэргүй 2025-03-08 59.153.114.213

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж