"Counter-Strike"-ийн тамирчид илүү хурдан шийдвэр гаргах чадвартай гэнэ

"Counter-Strike"-ийн тамирчид илүү хурдан шийдвэр гаргах чадвартай гэнэ

"Counter-Strike"-ийн тамирчид илүү хурдан шийдвэр гаргах чадвартай гэнэ

Шеффилдийн их сургуулийн шинэ судалгаагаар цахим спортын "Counter-Strike"-ийн тамирчид илүү хурц ухаантай, хурдан шийдвэр гаргадаг болохыг тогтоожээ. "Counter Strike-ийн сэтгэл зүй" нэртэй энэхүү судалгаа нь "Counter-Strike" тоглоом тамирчдын танин мэдэхүйн давуу талыг хөгжүүлдэг гэдгийг харуулсан аж.

"CS" тоглодог тамирчдыг шинэхэн сонирхогчидтой харьцуулахад итгэмээргүй хурд, нарийвчлалтайгаар секундын дотор шийдвэр гаргадаг гэнэ. Шеффилдийн их сургууль энэхүү судалгааг "Endpoint" гэх цахим спортын байгууллагатай хамтран явуулсан бөгөөд янз бүрийн түвшний 230 тоглогчийг хамруулжээ.

"Counter Strike"-ийн туршлагатай, удаан тоглож буй тоглогчид шийдвэр гаргахдаа анхлан сонирхогч, суралцагчдаас илүү хурдтай байсан бөгөөд дунджаар 88.94 миллисекундэд хариу үйлдэл үзүүлжээ.

Шеффилдийн их сургуулийн профессор Клаудиа фон Бастианы хэлснээр "Counter-Strike" шиг "FPS" буюу "First Person Shooter" тоглоомууд нь туршилт хийхэд төгс талбар гэжээ. Тэрбээр "Тоглогчид эргэн тойрондоо юу болж байгааг хурдан ойлгож, олон ялгаатай зүйлсийг нэг дор зэрэг хийх, тоглоомондоо ялахын тулд юун дээр анхаарвал хожих вэ гэдэг шийдвэрийг гаргадаг" гэлээ.

"Counter-Strike" шиг хурдан буудддаг тоглоомууд нь тархины авхаалж самбаа, орчиндоо дасан зохицох чадварыг хөгжүүлдэг байж магадгүй.

Судалгаанд оролцсон доктор, профессор Элеанор Хайдын хувьд видео тоглоомыг дутуу үнэлдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр "Видео тоглоом нь хүнийг тайвшруулж, стрессийг багасгаж, эрүүл мэнд, сэтгэл зүйн тогтвортой байдлыг сайжруулахад тусалдаг нь баримтаар нотлогдсон боловч үүнээс илүүтэйгээр ‘Counter-Strike" гэх мэт тоглоомууд нь танин мэдэхүйн эерэг үр өгөөжийг өгдөг юм байна" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun; 2025-03-08 50.147.160.114

OC

Avatar

- zubxun - # # 2025-03-08 50.147.160.114

– Nartaid ;

Avatar

2014 xoish 2025-03-08 50.147.160.114

-mo, ap, no #;-

Avatar

Tdarguig baixad batalgaajcan \; 2025-03-08 50.147.160.114

gadnuxtai,+ cyyx ni, +tyremgui;

Avatar

100-200; 2025-03-08 50.147.160.114

cand opxuchuxoo

Avatar

- Bytets xyndrelgyi, OLONLOGGyi; 2025-03-08 50.147.160.114

jujug kubordtoi deepbna, ux UURCHLUGDSUNtejleet

jujug LENOVA, DELL, HP, Apple tab 2014OO xoish

Avatar

(1upuu ofuce###, - Damjun baican; ylcuingk ) -aan yyn-; 2025-03-08 50.147.160.114

– xyrdtaig; abgyi bol, + achaalaad bainaa,- Congoltoo oopoo xuugeepei, -Olon olonjuln- ;

– FOTOgoop shalgana,( -Buchugleleer; #) YNETEI bush100

– yil ajullagaandaa opyylaxgyi baix (texk/texnloguop;) zxb@+wrj#+gadnaas tabijynda (Wa/baicnyac -;)

-1 \ Goodwzl ycn#; -small Squars – + bytsaagaad ugch bolny, ^Back.

Avatar

Нэргүй 2025-03-08 66.181.190.218

Муухай будалцаан, алан хядаантай тоглоом сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж