The MongolZ гайхалтай эргэн ирж, "G2"-г буулган авлаа

The MongolZ гайхалтай эргэн ирж, "G2"-г буулган авлаа

The MongolZ гайхалтай эргэн ирж, "G2"-г буулган авлаа

НЭМЭЛТ:

The MongolZ баг "G2"-г 2-1 гэсэн харьцаатай буулган авч, ээлжит хожлоо байгууллаа. Эхний мап дээр "G2" хожиж, дараагийн мап дээр мөн 11-2 гэж илүүрхэж байсан ч "The MongolZ" баг гайхалтай эргэн ирж, гурав дахь мапыг гаргасан. Гурав дахь мап дээр ч "The MongolZ" баг эхнээсээ илүү явсаар шийдвэрлэх үед "G2" эргэн ирсэн ч "The MongolZ" хариуг нь барьж, ялав.


Шведийн Стокхольм хотноо "CS2" төрлийн "ESL Pro League"-ийн 21 дэх улирал үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай, 24 багтай эхэлсэн тэмцээн өдгөө 16 багтай үлдэж, шувтаргын шат руугаа орлоо. Монголын "The MongolZ" баг ч чансаагаараа шууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлэв. Тэд өчигдөр/2025.03.07/ эхний тоглолтоо Германы "GamerLegion" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай хожжээ.

Өнөөдөр 20.00 цагаас "The MongolZ" баг тэмцээний хоёр дахь тоглолтоо Германы "G2" багийн эсрэг хийнэ. Хоёр баг нийт дөрвөн удаа учраа таарсан бөгөөд 2:2 гэсэн харьцаатай байна. Сүүлд Шанхайд болсон Мэйжорын хасагдах шатанд учраа таарахад "The MongolZ" баг 1-0 гэсэн харьцаатай хожиж байсан түүхтэй.

"G2" баг өчигдөр Бразилын "paiN Gaming" багийг 2-0 гэсэн харьцаатай хожсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-08 202.180.219.28

h** tolbotonguud uragshaa.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-03-08 66.181.160.68

ТА НАР МААНЬ САЙН БАЙЛАА…УЛАМ ХИЧЭЭГЭЭРЭЙ!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-08 202.9.40.43

Сайн байна Чингисийн үр сад минь. Та нар хэдэн жилдээ л дэлхийн шилдэг баг байх бүрэн боломжтой байнаа. Учир нь Монгол хүн чинь 40 нас хүртлээ залуугаараа байдаг биологийн онцлого чанартай юм. Ямар сайндаа 40 хүрсэн эр дөрөө дарсан ат гэж ярьдаг байхав. Ямар ч байсан хөгжөөн дэмжигчдээ баярлуулж финалд үлдээрэй гэж ерөөе. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-03-08 203.91.115.40

одоо барахаасаа өнгөрсөншдээ. VRS rank өндөр байгаа дээрээ хэдэн доллар гялс олж аваад больж үз

Avatar

Нэргүй 2025-03-08 202.179.18.199

Muuhaishs

Avatar

Нэргүй 2025-03-08 66.181.186.177

Одоо 1-2 сарын дараа ранк унаад олон тэмцээнд уригдаж орж чадахаа болино, бүр доошоо явах байх 15-20 луу явах байх

Avatar

Оюун 2025-03-08 103.57.94.248

амжилт хүсье. та нар агуу шүү. хичээгээрэй. амжилт.Миний Монголчууд зовхи нь өөдөө шүү.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-03-08 66.181.160.68

ЗА, ПАЦААНУУД АА НААД МУУСАЙН ХАРГИСУУДАА АЛААД, АЛАААД ……….. ӨГНӨ ШҮҮ……………

Avatar

Нэргүй 2025-03-08 66.181.160.68

ЗА , ПАЦААНУУД АА! НААД МУУСАЙН ХАРГИСУУДАА АЛААД АЛААД …………………ӨГНӨ ШҮҮ………………..

Avatar

Нэргүй 2025-03-08 103.168.34.1

hainaa hagalah geed shh ug zov songoochee medee site baij arai shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж