Хойд Солонгос дахин хилээ хаав

Хойд Солонгос дахин хилээ хаав

Хойд Солонгос дахин хилээ хаав

Дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд тусгаарлагдмал Хойд Солонгос улс таван жилийн дараа сая нэг хилээ нээж, барууны анхны зочдоо хүлээн авсан билээ. Гэвч хэдхэн долоо хоног нээсний эцэст тэд дахин хилээ хаав.

Хойд Солонгос 2020 оны эхээр буюу Covid-19 цар тахлын эхэн үед хилээ хааж, 2023 оны дунд үеэс эхлэн хязгаарлалтыг аажмаар цуцалсан. Улмаар 2024 оны хоёрдугаар сард орос жуулчдыг анх удаа хүлээн авсан билээ. Харин Их Британи, Канад, Франц, Герман зэрэг бусад орноос ирсэн жуулчид өнгөрсөн сард Хойд Солонгост зочилжээ.

Барууныхны аялал Хойд Солонгосын засгийн газраас эдийн засгийн тусгай бүс гэж нэрлэсэн зүүн хойд Расон хотоор л хязгаарлагдаж байв. Аяллын хүрээнд тэд Хойд Солонгосын талийгаач удирдагчдын хөшөөнүүд болон дэлгүүр, үйлдвэрээр зочилжээ. Оросуудаас ялгаатай нь тэднийг нийслэл Пёньянд зочлохыг хориглосон.

Дараагийн мэдэгдэл гартал Хойд Солонгос руу аялах боломжгүй боллоо гэсэн мэдээг аяллын компаниуд Лхагва гаригт гаргажээ. Үүний учир шалтгаан болон үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна. Иймд дөрөв, тавдугаар сард аялал төлөвлөсөн байсан хүмүүст түр азнах зөвлөмжийг хүргэж байгаа аж. Өмнө нь захиалчихсан байсан аяллын төлбөрийг буцаан олгох боломжтой гэж Хятадад төвтэй "Young Pioneer Tours" мэдэгджээ.

Хойд Солонгос улс 1991 онд Расоныг эдийн засгийн онцгой бүс гэж зарласан. Энэ хүрээнд тус бүс нутагт бусдаас өөр үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал, зөвхөн Расонд зориулсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, гар утасны сүлжээ, картын төлбөрийн систем зэргийг туршилтаар нэвтрүүлсэн юм.

Цар тахлын өмнө Хойд Солонгос улс хятад жуулчдыг олноор хүлээж авдаг байжээ. Тухайлбал, 2019 онд л гэхэд 175 сая ам.долларын ашигийг аялал жуулчлалаас олсон байна. Харин 2024 онд Хойд Солонгост очсон орос жуулчдын тоо 900 дөхжээ.

Дашрамд дурдахад, америк оюутан Отто Уормбиерын хэргээс болж 2017 онд АНУ иргэдээ Хойд Солонгост зорчихыг хориглосон байдаг. Виржиниагийн их сургуулийн оюутан, 22 настай Уормбиер 2016 оны нэгдүгээр сард Пёньянд айлчлах үеэрээ зочид буудлаас суртал ухуулгын баннер хулгайлсан аж. Энэ үйлдлийнхээ төлөө тэр 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял авсан. Гэвч ял авснаас нь хойш нэг жилийн дараа түүнийг ухаангүй байдалтай АНУ руу буцаасан бөгөөд Уормбиер удалгүй нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-08 103.212.119.127

Бүгд жуулчин нэртэй тагнуулууд. Ганцаараа 30 жил гүрийж, Клинтон, Буш, Обама, Трамп, Бидон нарт дунд хуруу үзүүлж чадсан ганц бацаан даа. ЭЗн бүх хоригийг ч даван гарч чадсан, Одоо хавартайгаа золгож байна аа.

Avatar

Өвгөн Балдан 2025-03-08 59.153.113.190

Хойт Солонгос бол гайхамшигтай улс. Хамгийн гол нь улс орноо гаднаас ямарч хамааралгүй өөрийнхөөрөө хөгжүүлж байгаа ганц улс. Юун зээл тусламж, гадаад өр. Хүн алж, дураараа хуцах чинь эрх чөлөө биш. Солонгосын ард түмэн өөрийн дураар жаргаж байгаа. Мэдээж ядуу тарчиг нь байж л байгаа. Хаа ч байдаг нийгмийн үзэгдэл, Америкид ч, Хятадад ч сая сая үгээгүй ядуучууд зовж шаналж байгаа. Маш хөдөлмөрч, эх оронч ард түмэн. Хойт Солонгос улсыг би л хувьдаа хүндэтгэдэг, бидэнд ямарч гэм хийгээгүй.

Avatar

Монгол 2025-03-08 103.57.93.207

үхсэн баас .Тэгээд Хойд Со руугаа тонилооч.Тэнд очоод хүний я*****с түрдэг тэргээр байцааны талбай руу зөөгөөрэй.Чамд өөр ажил олдох ч үгүй гөлөг минь

Avatar

Коба 2025-03-08 103.168.34.187

Монголчуудыг л хойд солонгосын дэглэмээр оруулж ясыг нь цайлгах хэрэгтэй тэгэхгүй бол дарга нар нь хулгайч ард иргэд нь тэнэгрэлийн туйл болоод байгаа зовоод ирхээрээ автоматаар ухаажих болно

Avatar

zzeec zailyylax, -ylcuun oplogoor-opacnix; 2025-03-08 50.147.160.114

indxn noil tsoojulson bdltai e/mzr XT nyraajwr ?
Byrees Ug ni zailyylaxon?;

Avatar

Нэргүй 2025-03-08 202.9.46.155

тэр тэнэг гяндан блсон оронруу хэн аялах вэ дээ. Америк оюутан шг жаахн гэндвэл шууд шорон эсвэл үхэл хүлээж бга. аялагчдыг хатуу хянана..харгис газар..

Avatar

Нэргүй 2025-03-08 103.212.119.127

Тэгвэл яагаад Ану буулгаж эзэлж авах гээд байдым болоо хүнд хэрэггүй юм бол. Санасандаа хүрч чадахгүй болохоороо л тэчъяадаад үхчих гээд муугийн муугаар муулаад байдыштэ. Өарсдийгөө л хар. Хамаг баялгаа алдчихсан банкны эздийн колони болчихсон өрний өт болоод 30 жил боллоо. Кимийн эх орон тэгээгүй.

Avatar

Нэргүй 2025-03-08 59.153.113.211

Очино.

Avatar

Нэргүй 2025-03-08 195.176.3.23

Гуйлгачдын орон.

Avatar

Монгол 2025-03-08 66.181.184.66

Гэхдээ сэтгэл санааны хувьд чамаас баян байхөө

Avatar

Нэргүй 2025-03-08 66.181.182.14

hench finished ochiiigguu

Avatar

Нэргүй 2025-03-08 103.212.116.147

баларч байгаа орон хөөрхий

Avatar

Нэргүй 2025-03-08 59.153.114.213

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-08 59.153.113.185

маш гоёмсог хот байна очиж зугаалах юмсан

Avatar

Буудна 2025-03-08 202.9.46.110

гоё гэнээ, мөнхийн тоггүй харанхуй шдээ, орой нар жарганаас хойш гадуур явж харагдвал шууд буудуулна, гийдаандаа хөшиглөж идэх нохойн сэг зэм ч олдохгүй, харин архи бол олдно

Avatar

зочин 2025-03-08 103.57.92.50

Барууныхан л Украиныг яг энгэж сүйрүүлж байна, Оросыг устгах хорон санаандаа украиныг татан оруулж,бүрэн балаллаа Харин хойт солонгосчууд тийм малууд биш,Хэрэгцээт бүх зүйлээ өөрсдөө хийдэг,хэнээс ч үл хамаарах ,агуу хөдөлмөрч ард түмэн, Орос хятадтай харилцаагаа улам сайжруулж,хөнжих дэвших боломж нь улам бүр сайжирч байна, Баруун яаж ч дайсагнаад дийлдэхээ байлаа

Avatar

Нэргүй 2025-03-08 202.9.46.32

БИДЭНД ЮУГААР Ч СОЛЬШГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ БАЙНА. ХОЙД СОЛОНГОС ГОЁ БҮХ ЮМАА ХИЙДЭГ, ОРОС ХЯТАДТАЙ НАЙЗ ӨМНӨӨС НЬ БАЙЛДАЖ АМИА ӨРГӨДӨГ ГЭЭД БАХАРХААД БАЙХЫН. ЯМАР Ч ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ АМЬДРАХ ТИЙМ САЙХАН ГЭЖ ҮҮ , ХҮМҮҮС ЯАГААД ӨМНӨД СОЛОНГОСТ ОЧИЖ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ ВЭ , НҮД БҮРСИЙЖ ХАРАНХУЙЛСАН ХҮМҮҮС ЭНЭ 3 ОРОН УРУУ ЯВАЛДАА

Avatar

зочин 2025-03-08 103.57.92.50

Хойт солонгост одоогоор хатуу чанга засаглал байгаа нь үнэн, Барууны олон орон улс орныг нь устгах сүйрүүлэх гэж дайрч дайсагнаж байхад,яаж манайх шиг хэдхэн хүн жагсахад хийсчих шахдаг сул дорой засаглалтай байх юм,Угаасаа баруун,ардчиллыг өөрийн эрх ашигт зориулж хортой ашигладаг,Ардчиллыг ашиглан өөрийн төлөөний этгээдүүдийг төрд гарган,өөрийн хамааралд оруулдаг,Өөрийн тоглоом болгодог

4 2
Avatar

Нэргүй 2025-03-08 206.0.71.5

Энэ Хойд Солонгосыг магтаад байгаа гөлөг очиж үзчээд хуцаарай. 2011, 2019 онд 2 удаа очиж үзсний хувьд хэлэхэд юу дуртайгаа хуцах эрх чөлөөндөө баярлаж яв

3 0
Avatar

Ким 2025-03-08 108.51.115.3

Сайхан улс гэсэн. очиж үзэх юм са

Avatar

Зочин 2025-03-08 103.57.92.231

Чи очиж үзсэн үү ??? Харанхуй, Хүн ам нь хагас өлсөглөн ихэнх зүйлээ Хятадаас авдаг, хотоос гараад засмал зам нь дуусаа яг 1990 оны монгол шиг … нээрээ би 2010 онд очиж бсан

Avatar

Нэргүй 2025-03-08 66.181.182.53

энэ хэд хилээ мянга хаагаад хэнд хэрэг болно гэж🤣🤣🤣

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж