Францын нийслэл Парисаас Баасан гаригт дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй асар том тэсрэх бөмбөг олдсон. Энэ нь хотод эмх замбараагүй байдал үүсгэж, Лондон, Брюссель хүрдэг хурдан галт тэрэгний үйлчилгээг зогсооход хүрэв. Эдгээр нь Францын хамгийн их ачаалалтай галт тэрэгний буудал юм.
Хагас тонн жинтэй тэсрэх бөмбөгийг устгахаар мэргэжилтнүүд ажиллах зуур асуудал төмөр замаас авто зам руу хальжээ. Тодруулбал, Парисын цагдаагийн газар А1 хурдны зам болон хотын эргэн тойронд байнга ачаалалтай байдаг тойргийн замын хэсгүүдийг хааснаа зарлав.
Мэдээж замууд хаагдсан тул аялагчдад эмх замбараагүй байдал үүссэн. Брюссельд гацсан нэгэн иргэн хэлэхдээ "Ямар ч шийдэл байхгүй. Бид зочид буудал руу утасдаж, дахин нэг хонох шаардлагатай боллоо. Галт тэрэгний тасалбараа солиулмаар байна" гэжээ. Зорчигчид зорьсон газартаа хүрэх өөр арга зам хайж байгаа ч сонголт нь хязгаарлагдмал байгааг хэлж байна.
Тэсрэх бөмбөгийг Парис хоттой хойд зүгт хиллэдэг Сен-Сен-Денис мужид замын ойролцоо газар шорооны ажил хийж байсан ажилчид олжээ. Улмаар тэсрэх бөмбөг устгадаг мэргэжилтнүүдийг дуудсан байна. Тэсрэх бөмбөг устгах ажиллагааны хүрээнд нэлээн том хамгаалалтын бүс байгуулж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.
Францын нутаг дэвсгэрээс дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй тэсрэх бөмбөгүүд олдох нь элбэг. Гэвч хүн зон холхисон газраас олдох нь ховор аж.
Нэргүй 2025-03-08 66.181.190.218
Тэсрэх бөмбөг нь Францын атомын зэвсгийн агуулахад дэлбэрсэн бол гоё байж дээ.
Нэргүй 2025-03-08 66.181.189.69
Гүйээ, Монголд гоё юм бишүү, танай гэрт ч юмуу!
ypa 2025-03-08 50.147.160.114
– # ; bnaa
[ tugs^ ] 2025-03-08 50.147.160.114
Enetz -ylcuun xamgaaltuun Zopulgotoi ? shuudex; chand baigaa niy cain baina, offucuunzb; ajulchdaan colij bna.
security xaana ix baix ni – Tsuundz? – docymentaap#, # # #. badjeaapaa; yneepz.