Гандантэгчэнлин хийд Их хааны хөргийг эрхэмлэн заллаа

Гандантэгчэнлин хийд Их хааны хөргийг эрхэмлэн заллаа

Гандантэгчэнлин хийд Их хааны хөргийг эрхэмлэн заллаа

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өлзий бэлгэт энэ өдөр Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд эзэн Богд Чингис хааны хөргийг заллаа.

Монголчууд оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Эзэн Богд Чингис хаан, монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм хийдийг алба татвараас чөлөөлж түүхтэй.

Бодь сэтгэл, билиг ухааныг эрхэмлэдэг бурхны шашин нь монгол хүнтэй 2,000 гаруй жилийн өмнөөс ижилдэж, монголчуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, зан заншил, өв соёлын хөрсөнд гүнзгий нутагшин идээшсэн, хүн төрөлхтний соёл сэтгэлгээний бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэрэн нигүүлсэхүйг номлон сургадаг бурхны шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судлан сурахад монголчууд тодорхой хувь нэмэр оруулсны бодит илрэл нь монголын онцлог бүхий бурхны шашныг хөгжүүлсэн явдал мөн болохыг судлаачид тэмдэглэдэг.

Иймээс “эв нэгдлийг хангах, бэхжүүлэх, оюун санааг ариусгах, гэгээрүүлэх, соёл уламжлалыг хадгалах, дамжуулах, ёс суртахуун, хүмүүжлийг төлөвшүүлэхэд Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийд манлайлан ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-07 66.181.191.208

Танай байгууллага шунлаа жоохон татаад буян номын ажил хий, ганц номын сан ч болтугай хий, музей ч хийдэг юм уу. Нэг л болохгүй бна. Доод жорлонгийн давхраа үнэр танарыг нь арилгаад жоохон тордож янзлаач ээ, хөдөлгөөний дутагдөлд орсон лам нараа жоохон хөдөлгө! Ард түмнээ сайн мунхрууллаа. Эрүүл мэнд, амар амгалан ирсэн үү, үгүй. Соён гэгээрүүлэх юм хий л дээ!

Avatar

Улаан залаат 2025-03-07 202.126.91.2

манж түвдийн хийдэд Чингис хааны хөрөг ер нь юун ч бх ёсгүй

Avatar

Нэргүй 2025-03-07 12.199.62.82

Удахгүй Чингис гэдэг шүтээн бурхан хийгээд шүтэж мөргүүлэх нь дээ. Ингэж түүхийг завхруулдагаа боль.

Бидний түүхийг тайван орхи. Төр нь төр шиг бай.

Avatar

иргэн 2025-03-07 202.126.92.86

Зөв шүү.

Avatar

Нэргүй 2025-03-07 202.9.40.81

Зайл х***а манж хог шаарууд нам төр хулгайлцн хулгай шааж. х***а манж хулгайч хог шаар түрүүний бөөсүүдиыг нам төр-с далд ор2л.

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.112.91

Монгол банкний балайгаа солиоч

Avatar

Нэргүй 2025-03-07 202.9.40.81

Зайл х***а манж түрүүниы бөөсүүд толгойд шаацн улс орныг цөлмж. Гажигтж.

Avatar

иргэн 2025-03-07 66.181.189.218

Төр, шашин 2 тусдаа байна гэсэн Үндсэн хуулийн заалт хаашаа одов?

Avatar

Зандан 2025-03-07 66.181.179.227

Зандан амьсгаа бхаар бөөн бузар шингэсэндээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж