Цаг агаар дулаарч, урин хавар айлчлан ирлээ. Дулаарах сайхан ч хөлдөж гэссэн халиа тошин, хаврын шар усны үертэй зэрэгцэн олон айл өрх, хүмүүст “зовлон” болон ирдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж ажилладаг гол байгууллагын нэг бол Геодези, усны барилга байгууламжийн газар. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн өдөр бүр халиа тошин дээр ажиллаж, шар усны үерээс сэргийлж, айл өрхийг усанд автуулахгүйг хичээн ажилласан. Гэтэл зарим байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдэл тэдний олон сарын хөдөлмөр, зүтгэлийг үгүй хийхэд ойрхон байна.
Нэгэн жишээ бол Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хорооны айл өрх рүү халиа тошин хальж орох эрсдэл өнөөдөр үүссэн байна. 100 айлаас эхэлдэг Сэлбэ гол дагуух энэ байршилд ойролцоох барилгын компани орон сууцны авто зогсоол барих зорилгоор Сэлбэ голын голдиролыг өөрчилсөн байна. Халиа тошинг халиахгүй, шар усны үерээс сэргийлэхэд голын голдиролыг зөв чиглүүлэхийн тулд шороогоор, цас, мөсөөр, чулуу, цементээр далан барьдаг шүү дээ. Гэтэл тэр барьсан даланг нь нурааж, тэгшлээд автомашины зогсоол болгочихож. Бас Сэлбэ голын голдиролыг өөрчилж, нарийсгасан. Үүнээс болж халиа тошин их хэмжээгээр нэмэгдэж, халихын даваанд Геодези, усны барилга байгууламжийн газраас очиж сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Тухайн барилгын эздээс асуухад “Тэр асгасан шороогоо буцаагаад ав, ав” гэж хэнэггүйхэн хэлээд зогсоно. Ийм асуудалд холбогдох хяналт шалгалтын газруудаас арга хэмжээ авч, хүний хийсэн ажлыг сүйрүүлдэг энэ мэт үйлдлийг газар дээр нь яаралтай таслан зогсоовол таарна. 2023 оны долоодугаар сард болсон Сэлбийн үерийн хохирол, гамшгийг санасан ч гэсэн байгалийн үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд байнгын ажиллагаа чухал. Ингэж хорлон сүйтгэх бүү хэл ганц удаагийн сэрэмж алдахад л олон айл өрхийн гэр орон, амьдрал ахуй, амь нас ч яригдах чухал бөгөөд эмзэг асуудал.
Нэргүй 2025-03-07 66.181.189.173
Үхтэл нь торгооч
Э 2025-03-07 202.126.91.67
Наад "Авилга хороолол"-оо буулгаж голынхоо урсах урсацыг нь нэмэгдүүлээ чээ!!!
Зочин 2025-03-07 202.126.90.95
Авилга хээл хахуулыг ахиухан өгвөл Улаанбаатар улс орноо ч устгахад бэлэн шуналын шуламууд ялаа шиг язганаж байна.
Зочин 2025-03-07 202.126.90.95
Цаазын ял шорон гяндан монголчуудыг хүн болгоно. Чингис хаан Цэдэнбал дарга хоёр хүн болгож магадгүй.
з 2025-03-07 202.9.46.51
авлига өгөөд даланг сүйтгэсэн бололтой
Зочин 2025-03-07 139.5.219.133
авилга хороололтой адилхан юм болж авилга хороололдоо бүх дарга нар нь буугаад өгсөн
Төмөр 2025-03-07 66.181.187.230
Тэр далан эвдсэн гөлөгнүүдийг энэ тэгсэн байна гэж хоосон хуцахаар даланг буцааж хэвэнд нь оруулах ажлыг өөрсдийх нь зардлаар хийлгээд ял асуугаач Золбин гөлөг шиг зүгээр хуцаад юуч хийхгүй юм.
ЗОЧИН 2025-03-07 66.181.188.207
ХУУЛЬ ЗӨРЧСӨН Л БОЛ БУУЛГААЧ БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ДЭЭЛИЙГ НЬ НӨМРӨГ ӨӨР ЮМ ҮГҮЙ ГҮЙЦЭЭ..
И.Норовжав 2025-03-07 76.32.162.139
Зарим хүмүүс бүр Хэрлэн , ,Орхон голыг говьруу урсгах эх оронч санаачлага гаргаж хийхгүй байна гэж төр засагаа буруутгаж байдаг, Говьруу урсгах голын хөрсөнд ус нэвчүүлдэггүй давхаргатай эсхийг судалж тогтоосон юм уу. байхгүй бол тэр хэсэгт тийм давхарга юмуу эсвэл Төмөр, ус нэвчүүлдэггүй бетонин хоолой тавих дундын шахах станц зэргийн хийж байж урсгах болно шүүдээ.
Сэлэнгэ мөрөнөөс Эрдэнэтийн уулын үйлдвэрийн усны хэрэгцээг хангахын тулд усны хоолойн системийг байгуулсан шүүдээ.
И.Норовжав 2025-03-07 76.32.162.139
АЛИВАА ГОЛ , НУУР ЦӨӨРӨМЫН ДОР УС НЭВЧҮҮЛДЭГГҮЙ ДАВХАРГА БАЙДАГ УЧРААС УС ХӨРСРҮҮГЭЭ НЭВЧДЭГҮЙ БАЙДАГ ЮМ. Гэтэл мэдлэггүй мөртлөө эрх дарахтангууд дур зоргоороо гол цөөрөмийн голдиролийг хусч ус нэвчдэггүй давхрыг цоолж байгаагаас Баруун, Зүүн сэлбийн ус хөрсөн дор орж хөрсний усны хэмжээг нэмэгдүүлж , улмаар хотын барилгуудын подвалд ус нэвчиж, барилгын суурийн бэхжилтийг муутгаж , хагарал гарч суулт үүсч байна. Голийн голдиролййг дур мэдэн өөрчилж болохгүй шүү
Нэргүй 2025-03-07 66.181.161.215
битгий ш**
Нэргүй 2025-03-07 202.9.40.210
Энэ барилгыг бүү худалдаж ав, Хар энерги, шуналын үйлтэй, лус хилэгнүүлсэн, бөөн хэл амтай газар амар амгалан байхгүй. Хайран мөнгө хөрөнгөө гарзадсан үйл болно….өнөөдөр өнгөөр хуурч мөнгө л олж байвал болоо….Хийх ёстойгоо бүрэн гүйцэд хийхгүй, оршин суугчдыг хуурдаг компаниуд бий шүү…….сургуультай …..ийм тийм гэж зураг үзүүлж рекламдчихаад худалдаад авсаны дараа хагас дутуу болчихдог…..Жигүүр гранд компаний сургуультай гэсэн сурталчилгаанд нь нүүж очсон айлууд олон бий…..гэх м
Нэргүй 2025-03-07 158.59.146.30
bugdiig ni charmai chaldlaad chorongiin ovgoruudiin orond hi, ted tend yu hiij bainsaa oilgono, ovgoruudad bavuulaad baiyaa getlee orilno biz
Нэргүй 2025-03-07 202.9.40.210
Эргүүтэхийн дээдээр эргүүтэх юм аа, Нэг талаас нь цэгцэлж ядаж байхад араас нь эвдээд сүйтгээд, албаар хорлоод байдаг…
Буцааж хэвэнд нь оруул, өндөр дүнгээр торго, эрх зөвшөөрлийг нь цуцал, нервтэх асуудал багадаагүй, хийх гэж бөөн асуудал тээг садаа, хэл ам хэрүүл шуугиан, авлигын хар тээгүүд……дуусашгүй бөөн.асуудал болж хийнэ. хийгээд дуусангуут нь эвдэж сүйтгэнэ….Монгол биш хорлон сүйтгэгчид дэндүү олширч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж бүүр хэвшжээ…зассан зам дураараа эвдэн
Нэргүй 2025-03-07 66.181.184.70
Монгол хүнд маргааш хамаагүй ээ, өнөөдөр л болж байвал болоо шүү дээ !
Del 2025-03-07 202.55.188.42
дэндүү давраад байна даа хот эзэнтэй болсныг хэзээ ойлгуулах вэ хотын даргаа
Нэргүй 2025-03-07 66.181.179.75
ДАВАРСАН ЛАЛРУДЫГ ГАВЛАЧЭЭ БУДАЧЭЭ
Зочин 2025-03-07 59.153.115.67
одоо нямбаатар орилохгүй юм байх да тусгай зөвшөөрлийг нь хураах гэх мэт…
Зочин 2025-03-07 103.57.93.28
Барилгыг нь дэлбэлээд буулгм
Нэргүй 2025-03-07 66.181.179.190
Наад даварсан компанийн эзэддээ хатуухан хариуцлага тооцоочээ. Барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлаад хаячихад л наадуул чинь ГӨЛӨГ болно
Нэргүй 2025-03-07 66.181.181.91
Эко констракшн ХХК гэж хэний даварсан компани байна аа?
Нэргүй 2025-03-07 103.168.34.189
төртөмөр нүүрээ үзүүлмээр байна шүү.хятадад бол шууд цааз биздээ
зочин 2025-03-07 203.217.139.240
Сэлбийн гол Дунд гол болж эрэгдэг хэсэг дээр урсацыг нь багасгаж, дотогш нь түрж далан барьж байгаад Эко констракшн ХХК 3 орон сууцны барилга барьсан учир зуны үер усны аюул их болж байгааг та бүгд харж байгаа шүү дээ. Энэ дээр анхаарахгүй байгаа нь Хотынхон юм авсан биш биз