"Үндэсний хөрөнгө оруулагчдаа харлуулж байгаа нь буруу"

"Үндэсний хөрөнгө оруулагчдаа харлуулж байгаа нь буруу"

"Үндэсний хөрөнгө оруулагчдаа харлуулж байгаа нь буруу"

Эдийн засагч, доктор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Дэлхий дахинаа эдийн засгийн том хямрал нүүрлэх эрсдэлтэйг судлаачид хэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын татварыг 10 хувиар нэмэгдүүлдээ. Энэ тохиолдолд Монголын эрх баригчид ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Дэлхийн эдийн засагт 2024 оны төгсгөлөөр геополитикийн болон уур амьсгалын олон эрсдэл нүүрлэж болзошгүйг дэлхийн эдийн засгийн Даосын чуулганаар дурдаж байсан. Эдгээр эрдсэл Монголд ч нөлөөлнө. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд болж, Дональд Трамп сонгогдсонтой холбоотойгоор цочмог эрсдэл богино хугацаанд гарч ирлээ. Үүнийг нэг талаараа "Худалдааны дайн" гэж нэрлэж байна. Энэ асуудал өргөн цар хүрээтэй болох шинжтэй байгаагаараа илүү анхаарал татаж, дэлхий нийтээрээ энэ эрсдэлээс болгоомжилж байна. Учир нь энэ "Худалдааны дайн" АНУ болон БНХАУ-ын хооронд бус АНУ-ын зүгээс худалдаа эдийн засгийн харилцаатай байдаг гол гол бүс буюу БНХАУ, Япон, Канад, Мексик гэх мэт улстай харилцан татварын тариф тогтоож, нэмэх замаар худалдааны тэнцлийг тэнцвэржүүлэх бодлого барьж байна. Трампийн хувьд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хэн хэндээ ашигтай байх ёстой гэсэн байр суурьтай байх шиг байна. Үүний үр дүн нь Монгол Улсад их чухал.

Монгол шиг улс оронд "Худалдааны дайн" хүчтэй сөргөөр нөлөөлж болзошгүй. Учир нь бид дэлхийн эдийн засаг хэрхэн яаж өсөх вэ гэдэг эрчмээс хамаарсан түүхий эдийн зах зээл дээр байгаа эрдсийн хоёр, гуравхан бүтээгдэхүүний үнээс хүчтэй хамаардаг улс.

Тэр нөлөөллийнх нь эхний цохилт нүүрсний үнээр дамжин ирж байна. Он гарснаас хойш нүүрсний үнэ унасаар байна. Үүнд Монголын төр засгаас баримтлах бодлого гэх зүйл их хомс юм. Монголбанкнаас бодлогын хүүг нэмж, 12 болголоо. Нөгөө талдаа төсвийг харьцангуй хямгатай, танах, төсвөө тодотгох үйлдлийг хийж болно. Тэгэхгүй бол нүүрсний үнэ унасаар байвал төсвийн орлого хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч, төсвөөр дамжуулан санхүүгийн эрсдэлтэй тулгарч болзошгүй. БНХАУ гангийн үйлдвэрлэлээ бууруулна гээд зарлачихлаа. Олон улсын Энергийн байгууллагын 2025 онын хоёрдугаар сард гаргасан судалгаагаар БНХАУ ойрын хугацаанд нүүрс рүү бус сэргээгдэх эрчим хүч рүү илүүтэй анхаарах магадлалтай байгааг онцолсон. Ингэснээр нүүрсний эрэлт дээр бооцоо тавьж болох гол улс нь Энэтхэг болж байна. Миний харж байгаагаар БНХАУ-аас Монголын нүүрсийг худалдан авч, үнэ нь өсөх төлөв харагдахгүй байна.

-Өмнө нь татварын өршөөл үзүүлэх гэх мэт аргаар хямралыг давж байсан шүү дээ?

-Өнгөрсөн 2015 онд гарсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлж байх шиг байна. Тэр бол эдийн засгийн хямралын эсрэг баталсан хууль биш. Тодорхой хүмүүсийн  татвар болон түүнд өртөөгүй эд хөрөнгийг ил болгох тухай хууль шүү дээ. Цаад талдаа маш их хэмжээний эд хөрөнгө ил болсон гэж үздэг ч тэр хууль нь эдийн засгийн хямралыг давах арга зам биш.

Бид өмнөх түүхээ харвал, харалган явж байгаад л эдийн засгийн хямрал руу давхиад орчихдог.

Монголчууд өмнөх алдаа, түүхээсээ сургамж авдаггүй. Цөөн хэдхэн уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хүчтэй хамааралтай болсноо ойлгох хэрэгтэй. Нүүрсний үнэ өндөр, гарц сайн байхад мөнхөд тийм байх юм шиг төсвө тэлж, халамжаа нэмж, үргүй зардлаа өсгөж явсаар хямралтай нүүр тулдаг. Анхааруулсаар байтал анзаардаггүй. Энэ бол бидний гол алдаа. Төр засгийн зүгээс хямрал гэдэг зүйл хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт бэлтгэлтэй, мөчлөг сөрсөн төсвийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн бизнесийн орчноо тэлэхэд чиглэсэн татварын бодлогыг хэрэгжүүлж болно. Гадаад санхүүжилтыг оруулахдаа хотоос их хэмжээний бонд гаргахаас илүүтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр Засгийн газрын баталгаа гаргаж, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, уул уурхайн нэмүү өртөг бүтээх гол төслүүдээ хөдөлгөж болно.

-Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн үзүүлэлт сайн байсан бол 2024 оны нэгдүгээр улирлаас өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ 44 хувиар унаад байна. Бидэнд нүүрснээс өөр ямар гарц байна вэ?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ урьдчилсан тооцооллыг нэг жилийн өмнө хэлсэн. Эдийн засагчид "Нүүрсний үнэ удахгүй унана. Энэ бол "цонх" үе. Бүсээ чангалж, төсвөө хянаарай" гэдгийг хэлж л байсан. Монголын хувьд нүүрснээс өөр эдийн засгийн гарц гэхээр хэцүү шүү дээ. Монгол шиг эдийн засагтай улс хэрэглээ, төсвөө танаж тэмцэх боломжтой. Бидэнд нүүрсний гарцаа нэмэгдүүлэхээс өөр гарц алга.

Монгол Улсын эдийн засаг бүтцийн хувьд гажуудалтай байгаагаас шалтгаалан уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ гэх бүтэцтэй болчихсон. Сүүлийн хоёр жилд нэг хүнд ногдох ДНБ өссөн боловч энэ өсөлтийн ард нүүрс л байсан гэхэд хилсдэхгүй. Тийм болохоор бид нүүрсний гарцаа нэмэгдүүлэх. Зэс бол хязгаарлагдмал бүтээгдэхүүн ч үнийн хувьд эрсдэл харьцангуй бага байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээгээр 80 сая тонн нүүрс экспортолж байгаа нь ханасан түвшин гэдгийг мэдээлсэн. Гэтэл Гашуунсухайт-Ганцмод, Ханги мандал зэрэг хил холболтын төмөр замаа холбоогүй хоёр, гурван төмөр зам тавьчихсан байдаг. Гэтэл нүүрс тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг бид хийж болно.

Нөгөө талдаа БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нүүрс импортын түвшин нь яах вэ гэдэг асуудал тулгарна. Эдийн засгийн сүүлийн үеийн мэдээгээр БНХАУ-ын нүүрс импортын түвшин харьцангуй болж, нүүрсний зах зээлд олон өрсөлдөгчтэй болох магадлалтай байна.

-Нүүрсний экспортын оргил үеийг ашиглаж чадаагүй гол буруутан нь хэн бэ?

-Нүүрс гэхээр Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын асуудлыг ярьдаг. Олон жил гацсан ажил урагшиллаа гэж байна. Гэтэл яагаад төмөр замын бүтээн байгуулалт өнөөдрийг хүртэл 10 гаруй жил гацав. Үүний гол буруутан нь тухайн үед шийдвэр гаргахад нөлөөлж байсан улстөрч, эрх мэдэлтнүүдийн буруу. Харин үүнд бизнес эрхлэгчид ямар ч буруугүй.

Өнгөрсөн 10 жил үргэлжилсэн "цонх" үеийг ашиглаж чадсан бол Монголын нийгэм, эдийн засагт ямар их үр өгөөжтэй болох байсан бэ?

Тэгэхээр үүний гол буруутан нь улс төр. Нэг нэгнээ үгүйсгэсэн, бодлогыг эсэргүүцэж ирсэн. Сүүлийн жилүүдэд нүүрсний хулгайтай тэмцэх, хилээр нүүрс нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг ажлыг эрчимтэй хийж байна. Хэдийгээр том боломж алдсан ч энэ чиглэлд анхаарч байгаа нь сайшаалтай.

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төсөл эдийн засагт хэр үр өгөөжөө өгөх бол. Бүх төсөл бүрэн хэрэгжиж эсэх тал дээр таны итгэл үнэмшил ямар байна вэ?

-Хамтарсан Засгийн газрын хувьд зоригтой санаачлагыг дэвшүүлсэн нь сайшаалтай. Хамгийн гол нь 14 мега төслийг бодит байдал дээр хэрэгжүүлж чадах уу. Би хувьдаа тийм итгэлгүй байна. Яг хэрэгжүүлж чадвал дээр дурдсанчлан уул уурхайн нэмүү өртөг шингэсэн төслүүд бидэнд хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг маш ихээр тэлэх нь гарцаагүй.

Тодруулбал, Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр, Дарханы гангийн үйлдвэр, газрын тосны үйлдвэр гэх мэт голлох хэдэн томоохон 4-5 төслөө бариад ажиллах нь зүйтэй болов уу.

Монгол Улс томоохон төслийн санхүүжилт, менежментийн тал дээр эрсдэл өндөртэй байна. Төслийг удирдах засаглалын чадавх нь юу байх вэ, төсөл хэрэгжүүлж байгаад замхардаг, авлига хээл хахууль их нүүрлэсэн байдаг тогтолцоон дунд эдгээр том төслөө хэрхэн зөв хэрэгжүүлэх менежмент, санхүүжилтын загварыг нь бүрэн өөрчлөх хэрэгтэй. Дээрээс нь зөв шийдвэр гаргасан ч дунд нь замхардаг тод жишээ ч бий. Бид энийг хийх нь зөв. Сонгуулийн үеийн өндөр амбицаа дараад, гол хэрэгжүүлж чадах нүүрс, зэс, төмрийн хүдэр, алтаа тулгуурласан уул уурхайн салбарт нэмүү өртөг бүтээнэ гэж 10 гаруй жил ярьсан ажилдаа илүү их төвлөрвөл эдийн засагт өндөр үр өгөөжтэй байх магадлалтай.

-Тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл болон ураны төсөл дээр байр сууриа илэрхийлвэл?

-Миний хувьд хоёр томоохон бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Харамсалтай нь бид бодитоор 15 жилийн боломжийг алдсан нь үнэн. Гэсэн ч өнөөдөр энэ томоохон төслийг хөдөлгөх гэж байгаа нь сайн. Мөн ураны төсөл бидэнд хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт гэж 20, 30 жил ярьсан ч ажил болгож чадаагүй. Томоохон хөрөнгө оруулалтыг татаж, гуравдагч хөрштэйгөө хамтран ажиллаж байна гээд энэ төслөөрөө эрчим хүчний салбарт ураныг ашиглан ирээдүйд ураны бага оврын цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох боломжтой гэж харж байна.

-Сүүлийн үед хувийн хэвшлийн үндэсний хөрөнгө оруулагчид руу ээлж дараалан зохион байгуулалттай дайрч байна гэх шүүмжлэл байна. Монголд бизнес эрхлэх эрх чөлөө байна уу?

-Том суурь асуудал хөндөгдөж байна. Өнгөц харвал, сүүлийн жилүүдэд Монголд гялайх уул уурхай, банк санхүүгийн салбар байна. Энэ салбарын дотоодын томоохон хөрөнгө оруулагчид руу дайрах, дэвэргэх хандлага асар их байна. Ялангуяа уул уурхайн салбарыг өдөөж, турхирч байна. Шулуухан хэлэхэд хувийн хэвшил рүү дайрна гэдэг маш буруу. Хувийн хэвшил дээр улсын эдийн засаг тогтдог.

Бид 1990 онд Ардчилсан хэмээх тодотголтой нийгмийн чиг баримжааг сонгож, Үндсэн хуулиараа баталгаажуулсан гэж ойлгодог. Өнөөдрийн ярьж байгаа асуудал үүнтэйгээ нийцэж байна уу. Хувийн хэвшил дээр суурилсан, дэмжиж тэтгэсэн, эдийн засгаа тэлсэн, үндэсний томоохон хөрөнгө оруулагчтай байх ёстой. Олон олон МАК, MCS Монголд хэрэгтэй байна. Үндэсний олон хөрөнгөтнүүд хэрэгтэй. Дэлхий нийтийн даяаршлын үед үндэсний томоохон хөрөнгө оруулагчидтай байснаар Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хангах ёстой. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар улсын батлан хамгаалах салбарт байхаас гадна эдийн засгийн салбарт байх ёстой. Тэр агуулгаараа харвал, бид үндэсний хөрөнгө оруулалтаа гутаан доромжилж, зохион байгуулалттайгаар ард түмэнд муухай харагдуулах гэж хийж байгаа үйлдлүүд бүхэлдээ буруу гэж бодож байна. Монголд бизнес эрхлэхэд хүнд байгаа. Би энэ салбартай 1995 оноос л холбогдож, ойр ажиллаж байна. Үнэхээр Монголл бизнес эрхлэх эрүүл орчин бүрдээгүй байна. Тиймээс зарим нь улс төрийн нам дагаж, дэмжлэг авч, шударга бус өрсөлдөөнд орж байна.

-Стратегийн ордын 34 хувийг төр авах нь зөв үү, буруу юу. Та юу гэж харж байна?

-Энэ асуудал дээр тухайн үед зөвшөөрөл өгсөн, авсан хүмүүсийн байр суурь илүүтэй чухал байх. Монгол Улсын хуульд төр өөрийн зардлаар хайгуул судалгаагаа хийж, 34 хувийг нь авах ёстой гэж хуульчилсан бол хуулиа биелүүлэх нь чухал. Гэтэл хоёр асуудал байгаа. Тухайн үеийн хууль нь ямар байсан бэ. Тухайн үеийн хууль журмаар авсан ордыг одоо төр авах гэж байвал буруу. Хоёрт, Монгол төр өөрөө өгсөн ордоо 10 гаруй жилийн дараа буцаан авах тухай ярьж байвал дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн уншигдах бол. Үндэсний хөрөнгө оруулагчидтай байлдаж байгаа улсад хэн хөрөнгө оруулах вэ. Өгсөн зөвшөөрлөө буцаагаад авчихдаг улс руу гадаады хөрөнгө оруулалт орж ирэх үү. Ийм агуулга байна. Бүх түвшинд хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хуулийг тодорхой зорилготойгоор шинэ бүтэцтэйгээр, сонгож хэрэгжүүлж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sad 7 минутын өмнө 103.212.118.229

Зөв хэлсэн байна шдээ. Засаг баахан уурхай аваад мөнгө хоосон тарааж инфляцийг өдөөж нэг ч үйлдвэр бариагүй, бүгдийг нь идэж уусан

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.176.171

undesnii hulgaich gedeg um, yamarvatsaaraa hurungu oruulagch bhav

Avatar

сдө 6 минутын өмнө 103.212.118.229

хөрөнгө хийсэн учраас хөрөнгө оруулагч гэдэг юм.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.179.80

Үндэсний хөрөнгө оруулагч гэж улсдаа гаднаас мөнгө оруулж байдаг Sony, Toyota, Sumsung, General Electric, Pocнефть, Россталь гэх мэт орохоос биш улсаа гадныхны мөнгөн тусламжтай мелочь бүх юманд оролцож мэрж зулгаадаг монголын хэдэн компани г хэлдэггүй л байхгүй юу даа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 172.91.182.247

Монголын сэтгүүлчид яахаараа ингэж худалдагдсан, бэртэгчин байдгийн?! Зөвхөн Мак, МСS рүү дайраад байхийн? Сайд Дэлгэрсайханы Төмрийн уурхай, УИХ-ын дарга Амарбаясгалангийн Нүүрсний уурхай, ЕТГ-ын дарга Содбаатарын Зэс-Эрдэнийн хувь үйлпвэрийн талаар ярихгүй юу? Эрх мэдэлтэнгүүдээс айж хулчийгаад уу?!

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.55.188.125

Үхсэн ацных нь үндэсний хөрөнгө оруулагчид, тэд чинь бүгд цаазын ялтай хулгайчууд

Avatar

Мал 2 цагийн өмнө 59.153.86.201

Энэ санхүүгийн архичинаас өөр эдийн үзасаг ярчих хүн үнэхээр монголд байхгүй юуууу

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.171

yndesnii bhuklgaichidtai temtsej. bna

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.67

odoo orshooliin huuli batlah altan bolomjit ue. zovhon mongol ulsiin irgediig hamruulah huuli batlah heregtei. dainaas bolood manaid horongo oruulah hun zovhon manai irged l bna. manaih neutral ulsii bodlogo barimtalj bgaa tul baruunii ornuud manaihiig tulhej chadahgui ene udaad chimeegui ongorno. mash ih mongo offshort bna. eniig avchirah heregtei

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.55.188.116

ЭНЭ ХҮН ЗОРИУД ХОЁР ӨӨР ОЙЛГОЛТЫГ НЭГ МЭТ ХАРАГДУУЛЖ, ЛУЙВАРЧИН ОЛИГАРХУУДЫН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ БОЛЖЭЭ. ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРАА АД ҮЗСЭН ЮМ БХГҮЙ. АРД ОЛОНД ХҮРТЭХ ҮНДЭСНИЙ БАЯЛГЫГ ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРЧДААСАА БАЯЛГАА ЭРГҮҮЛЭН АВАХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БНА. БОДВОЛ "НӨГӨӨДҮҮЛ"-ЭЭСЭЭ БААХАН ХАХУУЛ АВЧ ЭНЭ МЭТ ТАРХИ УГААСАН ТЭНЭГ ЗҮЙЛЭЭ БИЧИЖ БГАА БИЗ ЭЭ!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59

Хоёр хөрштэйгээ таагүй харилцаатай байвал хол явахгүй. Үндэсний хөрөнгө оруулагч нараа ад үзнэ гэж огт байхгүй.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.200

Өөрөөс илүү яваад атаархаж эрх мэдлээр дарамтлан сүйрүүлэх Женко-ийн хорон санааг манай "Морь унасан толгойгүй банди" хэрэгжүүлж өгч байгаа нв алс хэтийн маш том хор уршигтай даа!!! Бүр том утгаар бол Монгол улс өөрөөс нь түрүүлээд хөгжихийг сааруулах Оросын бодлого!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.217.118

Энэ засгийн нэг бодлогогүй тэнэг зүйл нь урьд өмнө шийдвэрээ гаргаж тохирч хүмүүст зөвшөөрлийг нь өгчихөөд хэсэг хугацааний дараа буруу юм хийсэн байна бид буцааж авлаа гэж тухайн албан байгууллагууд,хувь хүмүүс руу дайрах нь туйлын ёс суртахуунгүй овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэдэг үг байдаг дээр нь төр засгаас нь ийм бодлого явуулаад байвал хэн манайд хөрөнгө оруулах вэ дээ,тийм болохоор засгаас шийдвэр гаргаад дахин дахин гаргаад байхгүй бас ахиж ийм асуудлыг гаргахгүй бх

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.35

Худлаа ш** үндсниы гэж нэрийн цаана хулгайч х***а манжууд л******д бга хулгайч х***а манж л******д бүгдиын эзлцн хулгай-р бүгдиын эзлцн. Юм хийж бга цөөн мнгол хүн-с бусдын бүгдиын х***а манж хулгайчууд хулгайлж эзлцн бузр х***а бодлго. х***а манж бузр бодлго.

Avatar

mgl 3 цагийн өмнө 103.9.90.131

хөрөнгө оруулагчид биш зүгээр л луйварчид монголд ямарч ашиггүй шууд хурааж ав чи хөлсний тархи угаагч минь дуугай бай чиний эдийн засагч гэж ву байхав тархи угаахад ашиглагддаг хямдхан гар

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34

Гадны сайн муу Хөрөнгө оруулагчид ороод ирэхээр л Монголчууд дээр дооргүй шавчих юм

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34

Монголын Уул уурхайд Хөрөнгө оруулаад байгаа Гадаадыхан байгаамуу ингэхэд ????

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.43

BOOBN XXNO80955877

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.116.52

Ванга,Ванга яаж мэдээд байна аа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.43

ANUSDI80955877

Avatar

zochin 4 цагийн өмнө 66.181.181.107

Enr setguulchid odoo boltol yu ch oilgohgui humuus yum. ZG buh hubiin hebshilruu dairaagui shu. Zubhun huuli busaar gazriin doorhi bayalagiig hubidaa abch hagartalaa bayajsan heseg humuusiin hurungiig huraah tal deer .MCS, MAK geh met. Odoo l zogsooh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж