NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод, олимп, дэлхийн аварга Демаркус Казинс Монголын сагсан бөмбөгийн дээд лигт тоглохоор өнөөдөр/2025.03.07/ Улаанбаатар хотод газардсан. Өдгөө 34 настай түүний хувьд Сэлэнгэ Бодонс багийн бүрэлдэхүүнд тоглох бөгөөд багтаа анхны аварга цомыг нь авчрах чухал даалгавартай ирээд байгаа юм. Цагтаа NBA-ийн шилдэг тоглогчдын нэгээр нэрлэгдэж, будагтай талбайд дийлдэшгүй мэт байсан түүнийг бэртэл гэмтэл сааруулсан гэхэд хилсдэхгүй. Пеликанст Энтони Дэвис, Ражон Рондо, Жру Холидэй нарын хамтаар тун сайн байж, аварга авах хэмжээний баг бүрдүүлж явсан түүний ахиллын шөрмөс тасарч, түүнээс хойш хуучин шигээ биш болсон.
Ид үеэ бэртлээс болж алдсан тэрбээр сүүлийн жилүүдэд Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Лэйкерс, Хьюстон Рокетс, Лос Анжелес Клипперс, Милуоки Бакс, Денвер Наггетс багуудад тоглож, эцэст нь хилийн чандыг зорьсон түүхтэй. Казинсыг одоо ч NBA-д тоглох бүрэн боломжтой гэж зарим нь ярьдаг. Тэгвэл энэ талаар саяхан Кевин Гарнет, Трэси МакГрэди нар ярьжээ. Ерөнхийдөө Кармело Энтони, ДеМаркус Казинс нар лигт тоглох боломж байсан хэдий ч Кармелогийн биеийн байдал, тааруу хамгаалалт нь багуудад таалагдаагүй бол Казинсын бэртэл гэмтэл нь түүний тэсрэлт, хурдыг үгүй хийчихсэн гэнэ. Нөгөө талаараа NBA-д өөрчлөлт гарч, хурдан хэмнэлттэй, залуужсан лиг тэднийг өрсөлдөөнөөс гаргажээ.
Кевин Гарнет ярихдаа "Би Дуайт Ховард, Казинс, Мелог лигт харж байгаа. Яагаад тэд лигт байхгүй байгаа юм бэ? Тэд одоо ч тоглож чадна шүү дээ" гэжээ.
Харин МакГреди "Дуайт одоо ч Голден Стэйт Уорриорст туслаж чадахаар харагддаг. Яагаад лигт байхгүй байгааг нь мэдэх юм алга. Мемфисийг л хар л даа. Тэдэнд туршлагатай ахмад тоглогч алга. Лигийн одоогийн өөрчлөлт ахмад тамирчдыг ажилгүй болгож байна. Гэтэл Игуодала шиг, Удонис Хаслем шиг залуус багт хэрэгтэй. 24 настай залуу багийнхаа ахмад нь болчихсон байна. Хаана манлайлал байна вэ? Баг дотор соёл бий болох ёстой. Майамид л гэхэд Удонис Хаслем тэр соёлыг бий болгосон. Тэр багийг баздаг байлаа" гэжээ.
Мөн тэд одоогийн лиг довтолдог тамирчдад илүү ээлтэй болсон гэдгийг онцолж, лигийн дүрэм хүртэл хамгаалдаг залуусын эсрэг болсон гэлээ.
Q 2025-03-07 202.126.91.139
Seleng bodons awarga awah ni todorhoi
Нэргүй 2025-03-07 49.97.98.195
НБА д авах баг олдоогүй учраас л явсийшдээ. худлаа хандалт аваа шаагд😂
Нэргүй 2025-03-07 103.168.34.189
NBA д тоглосон MBA д тоглосон яг адилхаан гээл хэлчихгүй юу даа.