Өмнөд Солонгосын Төрийн үйлчилгээ, тээврийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2025.03.07/ хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр "Korean Air"-ын эмэгтэй онгоцны үйлчлэгч нар хөлгийн бүхээгт пүүз өмсөх шаардлагыг ажил олгогч нарт хүргүүлэв. "Korean Air" компани жижиг өрсөлдөгч болох "Asiana Airlines"-ыг худалдан авч байгаа аж. Энэ өөрчлөлтийн дараа бүхээгийн ажилтнуудын дүрэмт хувцсыг сольж магадгүй тул үүнээс урьтаж шаардлагаа хүргүүлж буй нь энэ юм.
"Korean Air"-ын онгоцны үйлчлэгч нар өдөрт 15 мянга гаруй алхам хийж, 14 цаг зогсоогоороо байдаг гэж мэдэгдлээ. Гэсэн ч тэдний дүрэмт хувцас, гутлыг ажиллах орчинд нь нийцүүлээгүй байдгийг хэлжээ.
Дүрэмт хувцсыг өөрчлөх нь компанийн нэр хүндийг харлуулна гэж ажил олгогчид үзсэн боловч онгоцны үйлчлэгч нар "Эрүүл бус, аюултай дүрэмт хувцас компанийг нэр хүндтэй болгохгүй" гэж сөргүүлсэн юм. Мөн "Үйлчлэгчийн аюул байдал бол зорчигчдын аюулгүй байдлын түлхүүр" гэжээ.
"Korean Air" компани 2008 онд "Jin Air" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үед "Jin Air"-ын үйлчлэгч нар жинсэн өмд, пүүз өмсч байв. Гэвч 2019 онд "Jin Air" компани нарийн жинсэн өмдтэй холбоотой гомдол хүлээн авснаар стандарт дүрэмт хувцас руу шилжсэн байна.
Үйлчлэгч нартаа пүүз өмсөх зөвшөөрөл олгосон авиа компани үүгээр дуусахгүй. Тухайлбал, 2021 онд "Aero K Airlines" компани "хүйсгүй дүрэмт хувцас" гэж нэрлэгддэг дүрэмт хувцасыг нэвтрүүлж, онгоцны үйлчлэгч нартаа пүүз өмсөх боломжийг олгосон. Мөн "KLM Royal Dutch Airlines" өнгөрсөн оны тавдугаар сард ажилтнууддаа дүрэмт хувцасны доогуур пүүз өмсөх зөвшөөрөл олгожээ.
Нэргүй 2025-03-07 74.14.87.27
xүнд ямар xарагдаx ямар пад байна
Нэргүй 2025-03-07 74.14.87.27
Сайxан xарагдаад эрт үxэx сонголт байна, юу сайxан дур сайxан ккк
Нэргүй 2025-03-07 74.14.87.27
өсгий бөөрөнд муу
Зочин 2025-03-07 139.5.219.133
ажил хийж бгаа хүмүүсийн эрүүл Мэнд чухал
Irgen 2025-03-07 103.140.10.201
ongotsnii uilchilegch nar undur usgiit umsuj bh ni zuw shde tamine pvvz umsuh ni muhai haragdana tamine