Сагсан бөмбөгийн тоглолтын тасалбар бэлэглэх уралдааны үр дүн

Сагсан бөмбөгийн тоглолтын тасалбар бэлэглэх уралдааны үр дүн

Сагсан бөмбөгийн тоглолтын тасалбар бэлэглэх уралдааны үр дүн

Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ноос 20-ны хооронд "1xBet Mongolia"-ийн сошиал хуудаснуудаар Япон, Монголын хооронд болох Азийн аваргад оролцох эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтын тасалбарыг бэлэглэх уралдаан зарласан. "UG"-ийн аренад болсон энэхүү тоглолтыг үзэх гурван ялагчийн нэгээр шалгарахын тулд ердөө тоглолтын таамгаа дэвшүүлэх эсвэл багууддаа амжилт хүссэн сэтгэгдлээ үлдээж, найзыгаа "таг"-лах ёстой байсан юм. 

Дээрх хонжворт уралдаан бүхий л хүлээлтэд хүрч, тасалбарын талаарх "пост" олны анхаарлыг татаж, сэтгэгдлээр дүүрсэн. "Пост"-ын хандалт, сэтгэгдлийн тоо зэргийг харахад монголчууд сагсан бөмбөгт дуртай гэдгээ дахин нэг удаа харуулж, шигшээ багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэхийг үнэхээр хүсч байв. 

"1xBet Mongolia"-ийн зарласан уралдааны гурван ялагч найзуудын хамтаар сагсан бөмбөгийн ширүүн өрсөлдөөн дунд хэзээ ч мартагдахааргүй үдшийг өнгөрүүлэв. Ялагчид маань өөрсдийн дэвшүүлсэн таамгийг хэр бодитой үнэн байхыг газар дээр нь, хажуунаас нь харах ховорхон боломжийн эздээр тодорсон. 

Багууд ч ордонд хүрэлцэн ирсэн үзэгчдэд гайхалтай тоглолтоор бэлэг барьсан.  Дараагийн шатанд шалгарахын төлөөх Монголын шигшээ багийн тэмцэл, хичээл зүтгэл хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээлтэд хүрч, тоглолтын хувь заяа, ялагч эцсийн мөч хүртэл тодорхой байсангүй. Талбайн эзэд болох Монголын шигшээ багийн гурван онооны шидэлтүүд гайхалтай байсан ч зочин баг Японы довтолгооны хувилбар илүү амжилтад хүрч, Алекс Көрк, Кай Тоевс нарын хүчин чармайлт, идэвхтэй тоглолтын ачаар баг нь ялалт байгуулсан билээ. 

Ийм төрлийн хонжворт, урамшуулалт уралдаануудын ачаар залуу үеийнхэн сагсан бөмбөгийг илүү сонирхох болж байна. Мэргэжлийн тамирчдын гайхалтай тоглолтыг биширч, урам авч, Э.Маргад шиг талбайд гарч, гурван онооны шидэлтүүдийг хийх хүсэл тэдний дотор төрж байгаа нь гарцаагүй. 

Сагсан бөмбөгийн улирал ч үргэлжилж байгаа тул спорт сонирхогчдыг маань алдартай тамирчидтай холбоотой шинэ урамшуулал, сонирхолтой үйл ажиллагаанууд хүлээж байна. "1xBet Mongolia"-тай хамт байж, гайхалтай шагналын эзэн болоорой. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж