"SpaceX" компанийн "Starship" сансрын хөлөг Пүрэв гаригт /2025.03.06/ найм дахь туршилтын нислэгийнхээ үеэр дэлбэрчээ. Ийнхүү "Starship" хөлөг 2025 он гарсаар хоёр дахиа дэлбэрч байна. Сансрын хөлөг орон нутгийн цагаар 17:30 цагт Өмнөд Техас дахь "SpaceX"-ийн "Starbase" байгууламжаас хөөрчээ. 71 метр өндөр "Super Heavy" пуужин тээгчээс "Starship"-ийг хөөргөсөн.
Сансрын хөлөг пуужин тээгчээс амжилттай салсан боловч 10 хүрэхгүй минутын дараа хөлөгт асуудал үүсч эхэлжээ. Шууд дамжуулалтын үеэр сансрын хөлгийн хэд хэдэн хөдөлгүүр ажиллахаа больж, удирдлагын төвтэй холбоо тасарсан байна.
Нэгдүгээр сард долоо дахь удаагийн нислэгийн үеэр "Starship" хөлөг Туркс болон Кайкос дахь хүн амтай арлуудын дээгүүр дэлбэрсэн. Пүрэв гаригийн тухайд хаана дэлбэрсэн нь одоогоор тодорхой болоогүй байна. Зарим гэрчийн мэдээлснээр дэлбэрэлт Флоридагийн зарим хэсэг болон Карибын тэнгисийн дээгүүр харагджээ. Улмаар дэлбэрэлтээс үүссэн хог хаягдал Майами, Форт Лодердейл, Палм Бич, Орландогийн нисэх онгоцны буудлууд руу унасан тул Холбооны нисэхийн захиргаа тодорхой хугацаанд нислэгүүдийг түр зогсоосон байна.
Холбооны нисэхийн захиргаа өнгөрсөн сарын 28-ны өдөр "SpaceX"-д найм дахь нислэгийг үйлдэх зөвшөөрөл олгосон. Тус агентлаг долоо дахь удаагийн нислэгийн ослыг мөрдөн шалгаж байгаа боловч "SpaceX" компани аюулгүй байдал, байгаль орчин болон нислэгийн лицензид шаардагдах бусад бүх шаардлагыг хангасан гэж үзсэн тул зөвшөөрөл олгожээ.
Нэргүй 2025-03-07 103.57.92.180
бизнесүүд улс төрд орохоороо л болохоо байдаг жамтай даа. шээнхүү гацуурт мак гээд хөвөрч өгнө дөө
Нэргүй 2025-03-07 202.126.89.107
Шизо маск,,,, өөрт нь ямар ч гэм хийгээгүй украины ард түмэнд хар буруу санаад,,,,ажил үйлс нь өөдлөхгүйнээ,,,,,