Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээжүүд” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.03.07/ Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2024 онд улсын хэмжээнд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Эх хүүхдийг дэмжих бодлогын хүрээнд Эхийн алдар I, II одонгийн мөнгөн урамшуулалд 2024 оны байдлаар 259.7 мянган эх хамрагдаж, 32 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид 172.1 мянган эх, эцэг хамрагдаж 73.2 тэрбум, 1.3 сая хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ. 2025 оноос Эхийн алдар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн.
Эдгээр мөнгөн тэтгэмжүүд халамж биш, хүн амаа өсгөх, нийгмийн хамгааллын бодлогын нэг хэсэг юм.
Цаашдаа манай улс гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлж, гэр бүлийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын хөгжил дэвшлийг авч явах, ирээдүйн иргэдийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.
Зочин 2025-03-07 139.5.219.133
сайд болхоороо л и тэгнэ ингэнэчүүд болох юм хэзээ хийж эхлэх хэрэгжүүлсэн хойноо хэлж болдоггүйг байхдаа
Уншигч 2025-03-07 202.9.46.157
Ээжүүдийг хүүхдээ 3 хүртэл гэртээ хараарай гэх юм бол энэ улс оронд яаж ажиллах хүч нэмэгдэхэв дээ. Айл гэрийн амьдрал ч өөдлөхгүй.
Нэргүй 2025-03-07 139.5.216.199
яаг юу гэхгээд байгаа юм ? ядаж тодорхой бичиж сурчих
Данко 2025-03-07 96.248.41.119
Тархины тураалтанууд ойлгохгүй. Голдуу гялгар төмөр авах гээд 4 буюу түүнээс дээш хүүхэд гаргана. Тэд нарыгаа харна гээд 15 жил гэртээ сууна. Олон хүүхэдтэй гээд 55 тай тэтгэвэрт гарна. Сайндаа 10-аад жил ажил хийж нийгмийн даатгалын хураамж төлнө. Тэгээд 20 жил тэтгэвэр авна. Гаргасан хүүхдүүд нь эхийнхээ замаар замнана.
Ээж 2025-03-07 66.181.161.122
ji yasan targan tarxitai ym eejvvded mongo geed xutsaj baixiin orond ex oron min svirlee geed temtseech ji awj jadkvdee vxex gej bgaa baixdaa buzariin xel amaa eejvvdees tataj aw seterxii uruultai ymnuud jin yu we
Данко 2025-03-07 96.248.41.119
Чи гуйлгачин улсаасаа халамж горьдож өлбөлзөж байхынхаа оронд жирэмслэлтээс хамгаалах эм авч уугаач.
6n huuhediin eej 2025-03-07 66.181.160.120
Дандаа тэгнэ ингэнэ гэж ярьчихдаг таг алга болно нэмчээд нэмлээ гээд хэлж байлдаа хүүхэд хуурч байгаа юм шиг
Данко 2025-03-07 96.248.41.119
Тэжээж чадахгүй бол яах гэж 6 хүүхэд гаргасан тархины тураалтан бэ? Жирэмслэлтээс хамгаалах эм ууж бай.
Ээж 2025-03-07 66.181.161.116
Дандаа ирээдүй цаг дээр бодлого ярина. Нэмнэ, нэмэгдүүлнэ гэнэ. Ийм бодлого хэрэгжүүлж ингэж нэмлээ гэмээр юм.