Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмж, 12 хувьд хүргэлээ

Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмж, 12 хувьд хүргэлээ

Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмж, 12 хувьд хүргэлээ

Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I улирлын ээлжит хурлын шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2025.03.07/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг тус, тус гаргалаа.

Ийм шийдвэр гаргахад дараах хүчин зүйл нөлөөллөө.

АНУ -аас хэрэгжүүлж байгаа бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд цаашид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна гэж харж байна.

Инфялци сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.

Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсч, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг өмнөхөөсөө нэмэгдүүллээ. Улмаар инфляци энэ оны туршид төв банкны зорилтоос давж, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж, тогтворжихоор ийм төсөөлөл гарсан. Хэдийгээр  зардлын шалтгаан давагмайлан, инфляци төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх, зэрэг эрсдлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан.

Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтыг гадаадын эх үүсвэрээр санүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг мөн дурдъя. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу бидний хүлээлтээс доогуур гарсан. Эдийн засгийн өсөлт удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгалахаар төв банк шийдсэн. Тухайлбал, Оюутолгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалт эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байгаа. Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр дунд хугацааны жилүүдийн өсөлтөд нөлөөлөх тооцоо судалгаа хийгдсэн.

Зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулах шинжтэй байна.

Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ -ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна. Гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд эхлэх хугацаатай давхцаж байгаа зүйл ажиглагдаж байна. Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн  цаашдын төлөвт чухал нөлөөтэй байх болно.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр төвшинд хадгалагдаж байна.

Тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай өсөж, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна.

Иймээс гадаад дотоод орчны нөхцөл байдал, инфяийн цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын зээлийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь амьжиргааны доод төвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус, тус гаргасан болно.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот төвшинд тогтворжуулах, эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй байгаа. Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцийн төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйл, олон улсад бий болж буй өөрчлөлттэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх болно" гэлээ.

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Импортын автомашины өсөлт хэр байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ноос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 70:30-ын харьцаа тогтоосон байсан. Энэнээс хойших статистик гарсан болов уу?

-2024 онд импортоор 123 мянган суудлын автомашин орж ирсэн. Өмнөх жилүүд буюу гурваас таван жилийн дундажтай харьцуулахад бараг хоёр дахин их автомашин импортоор орж ирсэн байгаа.

Жилд дунджаар 50 мянган автомашин орж ирдэг байсан бол 2024 онд хоёр дахин их хэмжээний автомашин орж ирсэн. Энэ нь импортыг 26 хувиар өсгөхөд тодорхой нөлөөлсөн.

Импортоор орж ирсэн машинаас 60 мянга нь лизингийн зээлээр гарсан. Энэ утгаараа машины лизингийн зээл хэрэглээний зээлтэй адилхан. Монголбанкны хувьд хэрэглээний зээлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, саармагжуулах үүднээс өр, орлогын харьцааны үзүүлэлтийг 2018 оноос тогтоогоод хэрэгжүүлээд явж байгаа. 2018 онд 70 хувь байсан бол 2023 онд 60 хувь руу, 2024 онд 55 хувь руу оруулсан.

Өнөөдөр өр орлогын харьцааг 50 хувь руу оруулж байгаа нь хэрэглээний зээл өндөр өсөлттэй зээл учраас саармагжуулах бодлого хэрэгжүүлж байна.

СЗХ –нд төв банкны зүгээс өр, орлогын харьцааг адилхан зохицуулалттай байлгаач гэдэг зөвлөмжийг байнга тавьж ирсэн.  СЗХ нь өнгөрсөн оны сүүлээс эхлээд хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцааг 70 хувь гэж хэрэгжүүлж эхэлж байгаа. Үр дүн нь өнөөдөр шууд гарахгүй ч нэгэнт энэ харилцаа үүсээд явж байгаа учраас тодорхой хугацааны дараа үр дүн гарна.

Бидний хувьд ч гэсэн тэтгэврийн зээл 30 гаруй хувийн өсөлттэй явж байгаа. Хэрэглээний зээл дээр тавьж байгаа өр, орлогын харьцаагаар энэ өсөлт 20-иос доош хувь руу орох боломжтой гэдэг тооцоо судалгаа гарсан.

-Банкууд тэтгэврийн зээлийг 12 сараар олгодог байж байгаад 18 сараар олгодог болсон. Энэ нь хэр оновчтой вэ?  

-УИХ-аас хууль баталснаар тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэж байсан. Тухайн үед тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 750 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Түүний дараа Covid-19-тэй холбоотойгоор зохицуулалтын арга хэмжээ авсан. Зээл, төлбөр тооцоо, хадгаламжийг зохицуулах тухай нэртэй хууль баталсан. Энэ үеэр тэтгэврийн зээлийг 6 сараас дээш хугацаагаар олгохгүй, жилдээ нэг удаа олгож байна гэдэг зохицуулалт нь Covid-19 хуулийн үйлчлэлтэй давхцан авагдсан.  Түүнээс хойш тэтгэврийн зээл нь зохицуулалтгүй явж ирсэн.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 1.6 их наяд төгрөгт хүрсэн. Тэтгэврийн зээлийн дундаж хугацаа нь 13 сар, дээд хугацаа нь 24 сараар хэмжигдээд явж байгаа. Тэтгэврийн зээл нь ахмадуудад дарамт болж байгаа.

Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар ахмадууд тэтгэврийн зээлээ өөртөө биш хүүхдүүддээ орон сууцны зээл, автомашины зээл авах, сургалтын төлбөрийг нь төлөхөд нь зарцуулж байна гэдэг судалгаа гарсан. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Монголбаникинд хүсэлт гаргасан. Хуульд зохицуулалт байхгүй болсноос тэтгэврийн зээл замбараагүй олгогдоод явж байгаа учраас хугацаан дээр нь хязгаарлалт тавьж өгөөч, өр орлогын харьцаан дээр нь мөн зохицуулалт хийж өгөөч гэсэн учраас Мөнгөний бодлогын хороо шийдвэрээ гаргасан. Тэгэхлээр тэтгэврийн зээл авсан тохиолдолд үлдэж байгаа мөнгө нь амьдралын баталгаажих төвшнөөс доошоо орох ёсгүй гэдэг зарчмаар өнөөдөр шийдвэр гарч байгаа. Тэгэхээр тэтгэврийн зээл дээр хяналтгүй явж байгаа зүйлүүд хэвийн байдалдаа орно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үхэр 2025-03-07 202.9.46.110

тэмбүү тархитнууд, 9.5 хувь инфляц гэдэг чинь шоол худлоо, аль хэдийн 2 орон руу орж 30 хувь хүрцэн, бүх юм нь худлаа тул бүх юм нь сөнөнө, үхрүүдийн заяа чинь тэр

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.114.213

80955877

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.114.213

ANUSDI8055877

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.113.211

БОДЛОГЫН ХҮҮ гэж юу вэ?

Avatar

@; komputraan deeshlyyl; -Utasaan ? ; 2025-03-07 50.169.138.78

-nuguu ytas chuni zalgagdaxgyi, street ytas;

Avatar

ylcuun; 2025-03-07 50.169.138.78

t

Avatar

taarsan, 2025-03-07 50.169.138.78

– achaan deeree, xayg tsagaa buchdee ?; #

Avatar

зочин 2025-03-07 80.133.229.40

Тэтгэврийн зээл тэглэх гэмт хэрэгт тусалсны төлөө энэ хүн гавьяат болсон юм уу

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.113.211

Энэ гэмт хэрэг биш ээ, монголын санхүүгийн түүхэнд ганц л удаа тохиолдсон хамгийн энэрэнгүй хишиг хийгээд өршөөл байсан юм. Татвар, торгуулиас огт өмнөө үйлс. Үхтэл үл мартагдах- төрийн хайр.

Avatar

зочин 2025-03-07 80.133.229.40

АНУ, Европ зэрэгт бодлогын хүүгээ инфляциас өндөр тогтоосон түүх байдаг болов уу Үнэн хэрэг дээрээ Арилжааны банкуудад мөнгө өгч буй хэлбэр ажээ.

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.190.218

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

З 2025-03-07 66.181.177.133

ш****г гар вэ

Avatar

ОЮУНЭРДЭНЭ 2025-03-07 103.212.119.144

ЛХАГВАСҮРЭН н**ш ЧИНЬ ЮУ СОЛИОРООД ХАМАГ БАЙДГИЙГ МААНЬ ЗАРЛААД ХАЯЧИХВАА ! АМАРГҮЙ ҮЕ ИРНЭ !

Avatar

Зочин 2025-03-07 66.181.190.150

Маш зөв. Одоо орлого нэмж олох биш олж бгаа хэдээ яаж үэнгүйдүүлэхгүй байх вэ гэдэг дээр л анхаарах нь чухал. 13 хувьд чхүргэхэд буруудах зүйлгүй

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.191.193

энэ өлөн байгаа юмуу

Avatar

зочин 2025-03-07 103.57.92.50

Лхагвасүрэн харин сайн ажиллаж байгаа, Төв банкны одоогийн энэ шийдвэр ч зөв, цагаа олсон зүйл байна,Санхүүгийн өнгөөгийн байдал цаашид гарч болох хүндрэлийг анхаарч ийм арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр арга үгүй болсон

Avatar

Нэргүй 2025-03-07 192.82.92.204

Хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа 50% болгож бууруулж бгаан иргэдээ бодсон бодлого бишээ. Ард иргэд банкнаас авах зээлийн хэмжээ багасч эрх баригч дарга нарын банк бус, зээлийн апп-с авах зээлийн хэмжээ ихэсч өөрсдийн хармаагаа зузаалах санаа шүү дээ. Ингэж ард иргэдээ улам өрийн дарамтанд оруулж яадаг байнааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж