"Сэлбийн халиа тошин ихэсч, далан яаралтай босгож байна"

"Сэлбийн халиа тошин ихэсч, далан яаралтай босгож байна"

"Сэлбийн халиа тошин ихэсч, далан яаралтай босгож байна"

Геодези усны барилга байгууламжийн газраас Сэлбэ голын бүсэд халиа тошин халих эрсдэл үүссэн учир яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 29 дүгээр хороонд Сэлбийн халиа тошин нэмэгдсэн тул тус хэсэгт ГУББГ-ын баг ажиллаж байна.

Албаныхны өгч байгаа мэдээллээр цаг агаарч дулаарч байгаа ойрын өдрүүдэд Сэлбэ голын мөс хайлж ойролцоох суурьшлын бүс рүү нэвтрэх эрсдэл үүссэн. Тиймээс эхний ээлжид мөсийг зөөхгүйгээр далан босгох арга хэмжээ авч байна.

Нөхцөл байдал бүр хүндэрсэн тохиолдолд мөсийг зөөнө. Гэхдээ аль болох урагш нь задгай талбай руу усыг урсгаж гаргах арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ. Халиа тошингийн эрсдэл өндөр тус хороодод ГУББГ-ынхан техник тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа аж. Мөн шаардлагатай тохиолдолд шороог түрж, голын голдиролыг хэвэнд нь нь оруулж, далан босгоно гэх мэдээллийг өглөө.

Мөн тус халиа тошингийн эрсдэлтэй бүс дэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэлт хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.46.76

"халиа тошин" гэж худлаа юм бичхээ болиоч. ийм үг хэллэг байгаагүй. энэ зүгээр л зарим ястаны үг хэллэгт ордог. нохойноосоо дор гуйлгачид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж