Юн Сук Ёлыг суллах шийдвэр гарчээ

Юн Сук Ёлыг суллах шийдвэр гарчээ

Юн Сук Ёлыг суллах шийдвэр гарчээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр богино хугацаатай цэргийн онц байдал зарлаж, улс оронд эмх замбараагүй байдал үүсгэснийхээ төлөө импичментийн аюулд орсон. Түүнийг нэдүгээр сард баривчилсан. Тэгвэл Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр /2025.03.07/ түүнийг цагдан хорих төвөөс суллах тушаал гаргав.

Юн Сук Ёлын зарласан цэргийн онц байдал нь бослогын шинжтэй үйлдэл гэж мөрдөн байцаагчид үзсэн. Хэрвээ энэ тогтоол батлагдвал Юн Сук Ёл цаазын ял юм уу бүх насаар хоригдох ялаар шийтгүүлнэ. Түүнийг огцруулах уу, эргүүлэн томилох уу гэдгийг Үндсэн хуулийн цэц шийднэ. Хэрвээ Үндсэн хуулийн цэц огцруулах шийдвэр гаргавал дараагийн ерөнхийлөгчийг 60 хоногийн дотор томилох учиртай.

Хэрвээ импичмент амжилтгүй болж Юн албан тушаалдаа эргэн ирвэл Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж амласан. Тэрбээр “Би нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг тусгасан Үндсэн хууль, улс төрийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байна.Үүнийг хэрэгжүүлэх явцдаа үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийг хичээх болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж