"Буурай хөгжилтэй орнуудад хувийн ашиг сонирхлоосоо болж хатуу хандаж болохгүй"

"Буурай хөгжилтэй орнуудад хувийн ашиг сонирхлоосоо болж хатуу хандаж болохгүй"

"Буурай хөгжилтэй орнуудад хувийн ашиг сонирхлоосоо болж хатуу хандаж болохгүй"

БНХАУ-ын 14 дэх удаагийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал /NPC/-ын гуравдугаар чуулган үргэлжилж байна. Тус чуулганыг News.mn сайтын редактор Т.Исү газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа билээ. Чуулганы үеэр тус улсын гадаад харилцааны сайд Ван И мэдээлэл хийлээ. Дотоод болон гадаадын 1000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан цугларч, Хятадын дипломат нөхцөл байдлын талаар тодруулав.


Хэвлэлийн бага хурлыг "NPC"-ийн хэвлэлийн төлөөлөгч Лю Жейи нээж үг хэллээ. Тэрбээр Хятадын эдийн засгийн урт хугацааны зарчим өөрчлөгдөөгүй болохыг онцолж, дотоод болон гадаадын олон орны геополитик, эдийн засаг, дипломат харилцаанд сорилт, бэрхшээл тулгарч буйг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хятад улсын зүгээс тууштай байж, итгэлцлээ хадгалахыг уриалж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих журмаар ямар ч саад бэрхшээлийг даван гарахад туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улс шинжлэх ухаан технологийн инноваци болон аж үйлдвэрийн инновацийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн тогтолцооны шинэчлэлийг түргэтгэж, бүтээлч байдлыг дэмжсэнээр гайхалтай үр дүнд хүрсэн гэдгийг Лю Жеий илэрхийллээ.

Хэвлэлийн бага хуралд цугласан олны гол анхаарлыг татаж байсан сэдэв нь АНУ-Орос болон АНУ-Хятадын харилцаа байлаа. Тухайлбал, АНУ-ын шинэ засаг захиргаа НҮБ-ын Хүмүүнлэгийн хөтөлбөр, "USAID", Украинд үзүүлэх дэмжлэг зэргийг орхиж, Оростой хэлэлцээр хийж байгаа болон Хятад улсын бараа бүтээгдэхүүнд татварын нэмэгдэл тариф ногдуулж буй асуудлыг хөндсөн юм. Энэ талаар Ван И тайлбарлахдаа "Дэлхийн энх тайвны төлөө манай орон Ши Жиньпин даргын санаачлага дор үргэлж олон улсын хамтын байгууллагуудтай хамтарч, дэмжлэг үзүүлж ирсэн. Шаардлагатай тохиолдолд Хятад улс хүмүүнлэгийн бүхий л арга хэмжээнд оролцоход бэлэн" гэж мэдэгдсэн.

Мөн "Дэлхий даяар тогтворгүй байдал газар авч байна. Тиймээс бидний зүгээс аливаа тогтвортой тууштай байдлыг дэмжих болно. Нэн ялангуяа Азийн орнууд, өмнөд зүгийн улс орнууд өөрсдийгөө хүчирхэгжүүлж, энх тайвны төлөө нэгдэж, хөгжлийн төлөө хичээх хэрэгтэй. АНУ-ын хувьд татварын нэмэгдэл тариф ногдуулсан ч гэлээ дипломат харилцаагаа хадгалж үлдэхийг хүсч байна. Үүнд Хятад улс мөн адил төвийг сахисан байр суурьтай байх болно. Гэхдээ эдийн засгийн асуудал нь дипломат харилцаанаас ялгаатай байдаг. АНУ-ын зүгээс тодорхой баримт нотолгоогүйгээр Хятад улсыг буруутгаж, татвар ногдуулж буй нь буруу гэсэн бөгөөд энэ нь Бээжин бус бусад улс оронд сөрөг үр дагавартай гэж мэдэгдлээ.

Мөн Хятад улс шаардлагатай бол Украинд энхийг сахиулах цэргийн ангийг илгээх боломжтой ч энэ нь бүрэн батлагдаагүй байна. Ямар ч тохиолдолд НҮБ-ын санал бодлыг хүндэтгэж, эв нэгдлийг чухалчлах болно" гэсэн юм. Хэдийгээр гадаад харилцааны сайд Ван И Трампийн засаг захиргааны нэрийг дурдаагүй ч "Ядуу буурай хөгжилтэй улс орнуудад хувийн ашиг сонирхолынхоо төлөө хатуу хандаж, дэмжлэгээ зогсоох нь болчимгүй үйлдэл юм" гэж буруутгав. Учир нь АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлагаас гарч, "USAID"-д олгодог байсан хандиваа татах болсноор иргэний дайн, эрүүл мэндийн хямралд өртсөн орнуудын хүүхэд, эмэгтэйчүүд, нэн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай өвчтөнүүдийг хамгаалах нөхцөл эрс муудсан байдаг. Тухайлбал, Сирийн иргэний дайны золиос болсон хохирогчдын түр хорогдох байрны хүнсний хангамж тасалдсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Ван И хүмүүнлэгийн хямралд өртсөн улс орныг болон дайны нөхцөл байдалд байгаа газар нутгуудад тусламж үзүүлнэ гэдгээ амласан бөгөөд ямар ч нөхцөл байдал тулгарсан төвийг сахина гэдгээ онцолсон юм.

Түүнчлэн, АНУ-ын зүгээс Ази тивд дунд тусгалын пуужин байрлуулах асуудлыг Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Учир нь Тайванийн эргийг АНУ болон Өмнөд Солонгос улс хамгаалж, тэнгисийн цэрэг илгээж буй. Үүний хүрээнд хэрэв Тайванийн бүрэн эрхт байдалд заналхийлсэн үйлдэл гарах бол дунд тусгалын пуужин хөөргөх тухай өмнө нь АНУ болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлэлцэж байв. Ван И хэлэхдээ, Дэлхийн хоёрдугаар дайнаас ч өмнө Тайвань Хятадын муж байсан бөгөөд Япон улстай одоо харилцаа сайтай байгаа ч гэсэн тус улс Хятадын мужийг булаан авсан. Тиймээс Тайванийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэмжсэн, манай улсын харилцаанд хөндлөнгөөс оролцсон ямар ч тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч Хятад улсын зүгээс Европын холбоо, НҮБ болон Азийн орнуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, 2025 онд хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулах болсныг Ван И онцолсон юм. Тухайлбал, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой, Азийн орнуудын эдийн засгийн чуулга уулзалт болон Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын төгсгөлд ямар ч нөхцөл байдал үүссэн Хятад улс энх сахиулах арга хэмжээг авч, буурай хөгжилтэй орнуудад дэмжлэг үзүүлэн, олон улсын эдийн засгийн өсөлтийн төлөө тууштайгаар хамтран ажилсаар байх болно гэдгээ дахин онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hyatad 2025-03-07 202.9.46.114

тэгвэл өөрсдөө ядуу оронд буян сайн үйлд, тэдний газар нутагт бүү шуна

Avatar

- ylcuin bankaar #; 2025-03-07 50.169.138.78

Avatar

bainguinshynglok 2025-03-07 50.169.138.78

sL

Avatar

Зочин 2025-03-07 139.5.217.198

USAID шиг Японы Жайка, Солонгос,ын Койко, Германы Адунерийн сан гэх зэрэг тусламжийн байгууллагууд олон оронд бий. Харин Хятадын ийм байгууллагын нэрийг юу гэж нэрлэдэг вэ?

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.190.218

Германыхыг GIZ гэдэг. Гадаадын тусламж нь дандаа хэрэгцээгүй зүйлс байдаг ба Монголын эдийн засгийг сүйрүүлэх бодлоготой байдаг юм.

Avatar

-zubxun-; 2025-03-07 50.169.138.78

##

Avatar

иргэн 2025-03-07 62.55.205.86

Энэ хэлж байгаа нь үнэн бол ч үнэхээр браво, том гүрнүүд нүүрэн дээрээ өөр юм яриад далдуур өөрийн эрх ашгаа тулгаж байдаг, яг АНУ шиг… одоо манай залуучууд бүгд трэнд нэрээр АНУ, барууны соёлыг үхэн хатан дуурайдаг, яг үнэндээ дуурайгаад байх юм биш л дээ.

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.179.224

Хятад үнэхээр зангарагтай байнаа?!!

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.191.226

явж явж хятад л дэлхийн хүчний тэнцвэрийг хадгалагч болж байгаа юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж