Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд өнөөдөр /2025.03.07/ “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн ёслолд оролцон ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, үг хэллээ. Тэрбээр, "Ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны түүхтэй монголчууд энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг дүгнэн цэгнэж, эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж байна. Төрөөс хүн амаа өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлэхдээ олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдээ алдаршуулан, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон олгож ирсэн. Энэ жилээс одонт ээжүүдэд олгодог мөнгөн урамшууллын хэмжээг хоёр дахин нэмсэн.
Ээжүүд үр хүүхдээ өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг. Ээжүүд, эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, төвшин амьдралтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа өнөр өтгөн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.
“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо. Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх жилдээ зохион байгууллаа.
Нэргүй 2025-03-07 122.201.31.152
дэлхийд хамгын муу эхнэрүүд хаана байна тэд монголд л байна эрх ярьж хашгичаад жендэр хүчирхийлэл ярьж цэцэрхээд ажил хийхгүй сүлжээнд бүгд орсон нүүрээ үл таних болтлоо будсан хумс нь ажил хийхгүй залхуурахыг илтгэн ургаастай ар гэрээ байна араар тавьж хятад хүүхэд хүмүүжүүлээстэй
Нэргүй 2025-03-07 202.126.91.36
Алдарт Эцгүүд Эхнэрээ Хуурдаг кккккккк
Нэргүй 2025-03-07 202.126.91.36
ганц өдөр торт, шаржигнуур цаастай цэцгээр баярлах яахвээ Эхнэрээ Хуурдаг Хуурдаггүй Эрчүүд бол Эмэгтэй хүний бие сэтгэлийг барагч мөн. Тэд эхнэрээ ч явалдсан хүнээ ч аль алийг нь гомдоох үйл хийж явнадаа
Нэргүй 2025-03-07 202.131.234.123
ИХ суугаа эмэгтэйчүүд чинь үнэхээр олигггүй байгаа учираас л муухай зүйл газар авч байна
Нэргүй 2025-03-07 202.70.43.34
Эмэгтэйчүүдийн бие сэтгэлийг барагч нь Эрчүүд угаасаа
Зочин 2025-03-07 122.201.31.236
Би ээжийнхээ нууж унагасан нулимсанд нь нуугдаж ургасан цэцэг билээ…
Зочин 2025-03-07 139.5.219.133
олон баяраас залхаж бнаа ээжүүдийг эрчүүд л уйлуулж нулимсыг бардаг
Нэргүй 2025-03-07 202.70.43.34
Гэр бүлээ хуурдаг Эрчүүд ч бас шаржигнуур цаастай цэцэг, торт бариал гүйлдэх байхда хөөрхийс…
Нэргүй 2025-03-07 139.5.219.182
olon ulsin emegteichuudin bayr gej baihgui shuu